card

БОДЛОГО, ЖУРАМ

“Могул Сервис” ХХК нь олон улсын  ISO/IEC 27001:2022 “Мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, нууцлалын хамгаалалт Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо” стандартыг нэвтрүүлэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж хэрэглэгч байгууллагын мэдээллийг стандартын дагуу хамгаалж байна.

Бид Мэдээллийн аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулж бодлогын хүрээнд дараах зорилтуудыг биелүүлэхийг зорьж ажиллана. Үүнд:

  1. Хэрэглэгч болон сонирхогч талуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэдээллийн нууцлагдсан, бүрэн бүтэн байдал , хүртээмжтэй, хариуцлагатай байдлыг хангах тогтолцоог бий болгоно.
  2. Олон улсын тэргүүн туршлага, стандартуудад байнга суралцаж мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог эрсдэлийн удирдлагад тулгуурлан тасралтгүй сайжруулна.
  3. Ажилтнуудынхаа мэдлэг ур чадварыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж, ур чадвар, сэтгэл ханамжийг дээшлүүлэх замаар бүтээмжийг сайжруулна.
  4. Монгол улсын хууль, зохицуулагч байгууллагуудаас тогтоосон зохицуулалтын шаардлагын нийцлийг хангана.  
  5. МАБ-ын бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг ISO/IEC 27001:2022 стандартын дагуу боловсруулсан журам, заавраар зохицуулна.
  6. Хэрэглэгч болон гуравдагч этгээдтэй хамтран ажиллахдаа МАБ, кибер аюулгүй байдлыг хангаж ажиллана.
  7. Хэрэглэгчийн мэдээллийн нууцыг хангаж ажиллана.
  8. Мэдээлэл, мэдээллийн систем, дэд бүтэц, программ хангамж, мэдээллийн сүлжээ, хадгалах өгөгдлийн сан зэрэгт нууцлал, бүрэн бүтэн болон хүртээмжтэй байдалд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох зорилгоор эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаанд хийнэ.
  9. Хэрэглэгч болон гуравдагч этгээдийн хүлээлт, итгэлцэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээ, систем, дэд бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллана.
  10. МАБ-ын эрсдэлийг бууруулахын тулд МАБ-ын олон улсын стандартыг компанийн онцлогт тохируулан оновчтой нэвтрүүлнэ.

“Могул Сервис” ХХК нь олон улсын  ISO/IEC 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо” стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг үнэ цэнтэйгээр хангаж, үйлчилгээгээ байнга сайжруулан ажиллахаа амлаж байна.

Бид Чанарын менежментийн бодлогын хүрээнд дараах зорилтуудыг биелүүлэхийг зорьж ажиллана. Үүнд:

  1. Үйлчилгээний чанарыг ямагт эрхэмлэх болно.
  2. Хэрэглэгчийг дээдэлж, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийг эрмэлзэнэ.
  3. Дотоод аудит, үйл ажиллагааны процессуудыг оновчилно.
  4. Ажилтнуудыг байгууллагын чанарын удирдлагын талаар соён гэгээрүүлж, ур чадварыг хөгжүүлнэ.
  5. Чанарын менежментийн бодлого, тогтолцооны үр ашигтай байдлыг бодитоор үнэлэх болно.

Бид Чанарын менежментийн бодлогын хүрээнд дараах зарчмуудыг мөрдөж ажиллана. Үүнд:

  1. Харилцагч төвтэй байдал – Хэрэглэгч хүлээлтээ илэрхийлэх боломжуудыг бий болгож,  анхаарч, ойлгож, шийдвэрлэхийг эрмэлзэх.
  2. Тасралтгүй сайжруулалт – Чанарын менежментийн тогтолцоог байнга сайжруулж, инновац, үр ашигт санаачилгуудыг урамшуулан дэмжих болно..
  3. Ажилтнуудын оролцоо – Бүх ажилтныг чанарын бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцоход дэмжиж, мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлнэ.
  4. Үр ашигтай менежмент – Нөөцийг оновчтой ашиглаж, чанарын гүйцэтгэлийг хэмжих, хянах тогтолцоог хөгжүүлнэ.
  5. Хууль, стандартын хэрэгжилт – Олон улсын болон үндэсний стандарт, хууль, дүрэм журмуудыг дагаж мөрдөнө.
  6. Үнэ цэнд тулгуурласан байх – Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дотоод болон гадаад сонирхогч талуудад үр өгөөж, үнэ цэнэ бий болгоход төвлөрөх болно