card

"Могул Сервис" компанийн олон жилийн туршлагатай, мэргэшсэн инженерийн баг ТАНД мэдээллийн технологийн дэлхийн стандарт үйлчилгээг үзүүлэхээр зорин ажилладаг. Байгууллагын тань IT-ын тусламж, үйлчилгээг бүрэн хариуцан ажиллах IT аутсорсинг үйлчилгээ, оффисын хэвлэх, хувилах төхөөрөмжийг таатай нөхцлөөр худалдан авах, худалдан авалтын дараах арчилгаа үйлчилгээ, оффисын хэрэглээний Майкрософт 365 программууд, хяналтын камерын клауд үйлчилгээ зэргийг санал болгож байна.

MV MORE THAN A VISION - КЛАУД КАМЕРЫН ҮЙЛЧИЛГЭЭ

MV үйлчилгээ нь Хэзээ ч, Хаанаас ч, Дурын төхөөрөмжнөөс өөрийн чухал объект, салбар, үйлчилгээний төвүүдээ хянах боломжийг олгодог үүлэн технологид суурилсан хяналтын камерын цогц үйлчилгээ юм. Нэмэлт хөрөнгө оруулалтгүйгээр дуу дүрсний өндөр нягтаршил бүхий орчин үеийн хяналтын камерын системтэй болох боломжийг MV Танд олгоно. Дэлхийн хаанаас ч цаг хугацааны хоцрогдолгүйгээр гар утас, компьютераасаа хяналтын камер байршуулсан объект дах дүрсээ шууд үзэх, бичлэг хадгалах, ухрааж үзэх зэрэг бүрэн боломжтой.
Цааш үзэх
MV MORE THAN A VISION - КЛАУД КАМЕРЫН ҮЙЛЧИЛГЭЭ
 

IT асуудлаа даатга - IT аутсорсинг үйлчилгээ

Мэдээлэл технологийн салбар хурдацтай хөгжиж байгаатай холбоотой IT асуудал нэн түрүүнд тавигддаг болоод байна. IT -н асуудлаа цогцоор нь шийдээгүйн улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй байдаг. Уг эрсдэлийг бууруулах зорилгоор бидний үйлчилгээ бий болсон билээ. Асуудал үүдэхээс өмнө эсвэл дараа мэргэжлийн сертификат бүхий инженерийн багийн дэмжлэг туслалцааг цаг алдалгүй авснаар хэрэглэгчийн бизнес тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Бизнесийн ертөнцөд цаг бол мөнгө, IT-н асуудалд зарцуулж байгаа цагийг тань бид хэмнэж бодит үр дүн бий болгож өгнө.

Цааш үзэх
 

Microsoft Azure

Үүлэн дээрх сервер, дэд бүтцийн найдвартай шийдэл

Үүлэн технологийг ашиглан өөрийн серверийг дэлхийн хамгийн аюулгүй сүлжээнд байршуулж, хялбараар удирдах боломжтой.

Цааш үзэх