card

БИДНИЙ ТУХАЙ

“Могул Сервис энд Саппорт” ХХК нь Мэдээллийн технологийн салбарт аль хэдийнээ 20 жилийн түүхийг бичилцсэн Ай Ти Зон ХХК-ийнхаа Техник Туслалцаа Үйлчилгээний төвөөс өрх тусгаарлан гарч, мэргэжлийн сертификаттай инженер, сервис менежер, борлуулалтын мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэн, Мэдээллийн технологийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэхээр зорин ажиллаж байна. Нийт инженер техникийн ажилтануудаас бүрдсэн 40 гаруй ажилтантай ба HP, Dell, Oracle-ийн мэргэшсэн инженерүүд ажиллаж байна.

Алсын хараа

Мэдээлийн технологийн үйлчилгээгээр дэлхийн компани болно

Эрхэм зорилго

Бид мэргэшсэн хамт олон байж, урьтач үйлчилгээгээр харилцагчдаа үндсэн бизнестээ анхаарах эрх чөлөөг олгож, итгэлт түнш нь байна

Үнэт зүйл

Энгийн, Хурдтай, Хамтын ажиллагаа, Манлайлал, Хүсэл тэмүүлэл, Төвлөрөх, Чанар

 
Бизнестээ анхаарах эрх чөлөөг олгоно

МОГУЛ СЕРВИС ЭНД САППОРТ

Мэдээллийн технологийн орчин үеийн хандлагаар IT Service, тэр дундаа мэргэшсэн үйлчилгээний хэрэгцээ шаардлага аль ч салбарт нэн тэргүүний асуудал болсоор байна. Бид тэрхүү хэрэгцээ шаардлага гарч буй хэрэглэгч үйлчлүүлэгчдээ зориулан IT Service -ийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Одоогоор Dell, HP, Cisco, Canon, Vivotek зэрэг компаниудын албан ёсны мэргэжлийн сертификат бүхий инженер техникийн ажилтнуудаар багаа бүрдүүлэн ажиллаж байна.

Орчин үеийн үйлчилгээний стандартад нийцсэн байнгын хяналтын програм хангамж, Call center-ээр дамжуулан асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, шаардлагатай зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллаж байна.

МАНАЙ ТОМООХОН ХАРИЛЦАГЧИД

Бид дэлхийн тэргүүлэгч технологийн компаниудтай хамтран дижитал шилжилт хийх урт хугацааны амаргүй бөгөөд сонирхолтой аялалд тань итгэлтэй, хариуцлагатай түнш нь байна.

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУД