card

IT outsourcing service

Мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээ

Мэдээлэл технологийн аутсорсинг үйлчилгээ гэж юу вэ?

Мэдээлэл технологийн салбар хурдацтай хөгжиж байгаатай холбоотой IT асуудал нэн түрүүнд тавигддаг болоод байна. IT -н асуудлаа цогцоор нь шийдээгүйн улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй байдаг. Уг эрсдэлийг бууруулах зорилгоор бидний үйлчилгээ бий болсон билээ. Асуудал үүдэхээс өмнө эсвэл дараа мэргэжлийн сертификат бүхий инженерийн багийн дэмжлэг туслалцааг цаг алдалгүй авснаар хэрэглэгчийн бизнес тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Бизнесийн ертөнцөд цаг бол мөнгө, IT-н асуудалд зарцуулж байгаа цагийг тань бид хэмнэж бодит үр дүн бий болгож өгнө.

Эрсдэлээс хамгаалах найдвартай үйлчилгээ

Бизнесийн үйл ажиллагаа мэдээллийн технологийн асуудлаас болж доголдох эрсдэлийг бууруулна

Үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх

IT-тай холбоотой асуудалд толгойгоо өвтгөж, цаг заваа үрэх хэрэгггүй, бүгдийг бидэнд даатга!

Онцгой чадвартай мэргэжилтэн

Олон улсын сертификаттай, олон төрлийн мэдлэг туршлагатай инженерийн баг танд үйлчилнэ.

Үйл ажиллагааны зардлыг хянах, багасгах

Ажилтанд олгох цалин хөлс, даатгал, татвар, бусад далд зардлуудаа хэмнэх боломж

IT outsourcing service

Мэргэжлийн сертификат бүхий инженерийн баг харилцагчийн бүх тоног төхөөрөмж дээр үзлэг оношилгоо хийж аливаа асуудлаас урьдчилсан сэргийлэх эсвэл асуудал үүссэний дараа тухайн байгууллагын IT-н асуудлыг цогцоор нь шийдсэнээр хэрэглэгчийн бизнес тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. 

story-image

Үйлчилгээний менежмент

Мэдлэгийн сан

Мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээний хэрэглэгч болсноор бидний 6 жилийн хугацаанд хамтарч ажилласан 250 гаруй байгууллагад үзүүлсэн үйлчилгээний туршлага дээр суурилсан мэдлэгийн санг ашиглах боломжтой болох юм. Ингэснээр 24/7 доголдлыг хамгийн хурдан шийдвэрлэх боломжтой.

Тикетийн систем

Олон улсын стандартад нийцсэн Тикетийн системийг ашиглан дуудлага өгснөөр хэрэглэгч  өөрийн хүсэлтийн явцыг систем дээр хянахаас гадна мэргэшсэн инженерийн үйлчилгээг түргэн хугацаанд авах боломжтой. Бид 1 цагийн дотор дуудлагыг бүрэн хүлээн авч, 4 цагийн дотор асуудлыг бүрэн шийдвэрлэдэг. 

Бүсчилсэн үйлчилгээний менежмент

Бид үйлчилгээндээ олон улсын ISO:20000 болон ITIL V3 стандартыг нэвтрүүлэн үйл ажиллагаандаа мөрдөн хэрэгжүүлж буй бөгөөд Microsoft, Office-365, Azure, Dell, Kaspersky, Trend-Micro, Canon, Vivotek зэрэг компаниудын албан ёсны мэргэжлийн сертификат бүхий мэргэшсэн инженерүүд харилцагч байгууллагуудынхаа газарзүйн байршилтай уялдаа холбоотойгоор бүсчилсэн үйлчилгээний менежментийн системээр түргэн шуурхай хүрч ажилладаг. 

story-image

Мэдээллийн технологийн хөрөнгийн менежмент

Мэдээллийн Технологийн Хөрөнгийн Менежментээр (ITAM) харилцагч байгууллага гэрээт төхөөрөмжүүдээ хамгийн үр ашигтайгаар буюу зардал болон эрсдэл багатай, гүйцэтгэл сайтай захиран зарцуулах боломжтой болдог. Ингэснээр мэдээллийн технологийн орчин дахь стратеги, архитектур, санхүүжилт, гэрээ, эх үүсвэрийн шийдвэрийн бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд технологийн хөрөнгийн ашиглалтын хугацааны зардал, эрсдлийг үнэн зөв тооцох боломжтой болдог. 

story-image

Мэдээллийн технологийн тайлан

Бид харилцагчидтайгаа тогтмол уулзалт хийж дижитал шилжилт хийх явцад хэрхэн ахиц гаргасан талаар цогц тайлан гаргаж өгдөг. Мэдээллийн технологийн тайланг тогтмолжуулснаар мэдээллийн технологийн стратегийг үнэн бодит мэдээлэлд тулгуурлан боловсронгуй болгох, эрсдэлийг үнэн зөв тооцох давуу талыг хэрэглэгчид олгодог. 

story-image

Дижитал аялал

Орчин үеийн технологийн олон талт дэд бүтцийг бий болгож үйлчлүүлэгчид болон ажилтнуудынхаа амьдралын хэв маяг, дур сонирхол, дадал зуршил, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх, тэдэнтэйгээ байнгын холбоотой байх боломжийг бүрдүүлэх Дижитал аяллын тань итгэлт түнш нь бид байна. Манай компани Монголд анх удаа үйлчилгээндээ олон улсын ISO:20000 болон ITIL V3 стандартыг нэвтрүүлэн үйл ажиллагаандаа мөрдөн хэрэгжүүлж буй бөгөөд Microsoft, Dell, HP, Cisco, Canon, Vivotek зэрэг компаниудын албан ёсны мэргэжлийн сертификат бүхий мэргэшсэн инженерүүд танд үйлчилнэ. 

Эдгээр үйлчилгээнээс гадна сервер, интернет, клауд сервер, corporate rooter, дата центр зэрэг үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн сертификат бүхий инженерийн багийн дэмжлэг туслалцааг цаг алдалгүй авах боломжтой system admin outsourcing үйлчилгээг "Могул Сервис энд Саппорт компани санал болгож байна. Та эдгээр болон бусад аутсорсинг үйлчилгээний талаар мэдээлэл авах бол доорх формыг бөглөнө үү?

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

Мэдээлэл технологийн аутсорсинг үйлчилгээний талаах дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоорой