Үүлэн дээрх сервер, дэд бүтцийн найдвартай шийдэл
Үүлэн технологийг ашиглан өөрийн серверийг дэлхийн хамгийн аюулгүй сүлжээнд байршуулж, хялбараар удирдах боломжMICROSOFT AZURE ГЭЖ ЮУ ВЭ?
Microsoft Azure нь дижитал цаг үеийг даган тасралтгүй өөрчлөгдөн буй бизнесийн орчинд мэдээллийн технологийн шинэчлэлтээ цаг алдалгүй нийцүүлэх боломжийг аливаа байгууллагад олгодог үүлэн технологийн багц үйлчилгээ юм.
Azure нь клауд технологид суурилан танд сервер, өгөгдлийн сан, нэтворкинг, төрөл бүрийн аппликэйшн, хэрэгслийг нэг дороос санал болгох бөгөөд хэрэгцээнд нийцүүлэн хүссэнээрээ нэмэх, хасах, өргөжүүлэх эрх чөлөөг олгоно. Дэлхий нийтийн хамгийн аюулгүй сүлжээнд нэгдэн нэмэлт тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, арчилгаа үйлчилгээний өдөр тутмын зардлаас өөрийгөө чөлөөлөөрэй.
Үүл рүү шилжих алхамууд
Azure танд хэрэглээний төлбөрөө төлөх маш уян хатан нөхцлүүдийг санал болгодог бөгөөд жилээр болон сараар эсвэл хэрэглэснээрээ төлбөрөө төлөх боломжийг олгодог. Мөн өөр бусад үйлчилгээг хамт сонгосон тохиолдолд тэдгээр үйлчилгээний төлбөрийг 80% хүртэл бууруулах давуу талыг олгож байна.
Azure Files
Azure Files нь найдвартай, SMB протокол дээр суурилсан, бүрэн удирдах боломжтой дэлхийн цорын ганц Public Cloud File Storage төрлийн үйлчилгээ юм.Могул Сервис энд Саппорт ХХК нь Microsoft компанийн албан ёсны Алтан түнш бөгөөд 2019 болон 2021 оны шилдэг түншээр шалгарсан арвин туршлагатай. Бид байгууллагуудыг платформ зөв аргачлалаар шилжүүлж, дижитал шилжилтэд хөтөлж байна.
Azure үйлчилгээ нь клауд технологиор дамжуулан мэдээллийн технологийн нэмэлт боломжийг өргөн цар хүрээнд түгээхээд зориулагдсан үйлчилгээ бөгөөд Microsoft корпорациас 2008 онд анх танилцлуулсан юм. Тус үйлчилгээг Могул Сервис Энд Саппорт компани Монголд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.
AZURE-ИЙН МЭРГЭЖИЛТЭНТЭЙ ХОЛБОГДОХ
Могул Сервис энд Саппорт компани нь Microsoft корпорацийн Azure клауд үйлчилгээг Монголд албан ёсоор хүргэн ажиллаж байна.Та энэхүү үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол өөрийн мэдээллээ бидэнд илгээгээрэй. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 4 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.