БОДЛОГО, ЖУРАМ
“Могул Сервис” ХХК нь мэдээллийн аюулгүй байдлыг байгууллагын үнэт зүйлсийн нэг гэж үзэж, хэрэглэгч, түнш, ажилтнуудын мэдээллийг хамгаалах үүргээ хэрэгжүүлэх зорилгоор энэхүү бодлогыг тунхаглаж байна.
- Хэрэглэгч болон сонирхогч талуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэдээллийн нууцлагдсан, бүрэн бүтэн байдал , хүртээмжтэй, хариуцлагатай байдлыг хангах тогтолцоог бий болгоно.
- Олон улсын тэргүүн туршлага, стандартуудад байнга суралцаж мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог эрсдэлийн удирдлагад тулгуурлан тасралтгүй сайжруулна.
- Ажилтнуудынхаа мэдлэг ур чадварыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж, ур чадвар, сэтгэл ханамжийг дээшлүүлэх замаар бүтээмжийг сайжруулна.
- Монгол улсын хууль, зохицуулагч байгууллагуудаас тогтоосон зохицуулалтын шаардлагын нийцлийг хангана.
- МАБ-ын бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг ISO/IEC 27001:2022 стандартын дагуу боловсруулсан журам, заавраар зохицуулна.
- Хэрэглэгч болон гуравдагч этгээдтэй хамтран ажиллахдаа МАБ, кибер аюулгүй байдлыг хангаж ажиллана.
- Хэрэглэгчийн мэдээллийн нууцыг хангаж ажиллана.
- Мэдээлэл, мэдээллийн систем, дэд бүтэц, программ хангамж, мэдээллийн сүлжээ, хадгалах өгөгдлийн сан зэрэгт нууцлал, бүрэн бүтэн болон хүртээмжтэй байдалд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох зорилгоор эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаанд хийнэ.
- Хэрэглэгч болон гуравдагч этгээдийн хүлээлт, итгэлцэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээ, систем, дэд бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллана.
- МАБ-ын эрсдэлийг бууруулахын тулд МАБ-ын олон улсын стандартыг компанийн онцлогт тохируулан оновчтой нэвтрүүлнэ.
Могул Сервис ХХК нь чанарын менежментийн тогтолцооны хүрээнд дараах ЧАНАРЫН БОДЛОГЫГ баримтална. Үүнд:
1. Хэрэглэгч ба сонирхогч тал
Хэрэглэгч, сонирхогч талуудын дуу хоолойг тогтмол сонсож, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх бодит арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
2. Процесс ба дижитал шилжилт
Үйл ажиллагааны процессуудыг оновчилж, гар ажиллагааг бууруулан шинэ техник, технологиор ажилтны бүтээмжийг тасралтгүй дээшлүүлнэ.
3. Бүтээгдэхүүн, үйлчилгээний төгс шийдэл
Мэдээллийн технологийн хүрээнд шаардлагад нийцсэн, цогц шийдэл–ийг шуурхай, эрсдэлгүй, мэргэжлийн түвшинд хүргэж, хүлээлтээс давсан гүйцэтгэлд тэмүүлнэ.
4. Зах зээлийн хандлага ба шинэ мэдлэг
Мэдээллийн технологийн шинэчлэл, зах зээлийн хандлагад тасралтгүй суралцаж, хэрэглэгчдэд урьдчилан манлайлсан зөвлөгөө өгнө.
5. Ажилтны хөгжил
Ажилтнуудаа тасралтгүй сургаж, ур чадвар, оролцоо, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх замаар бүтээмжийг өсгөнө.
6. Стандарт, тэргүүн туршлага, тасралтгүй сайжруулалт
Олон улсын стандарт, тэргүүн туршлагад тулгуурлан үйлчилгээний бүх үйл явцыг хамруулан тасралтгүй сайжруулна.
Чанарын бодлогын хүрээнд дараах зарчмуудыг мөрдөж ажиллана. Үүнд:
Харилцагч төвтэй байдал – Хэрэглэгчийн хүлээлтийг ойлгож, тэдний сэтгэл ханамжийг тасралтгүй нэмэгдүүлнэ.
Тасралтгүй сайжруулалт – Чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулж, инновац шингээсэн, үр ашигтай үйл ажиллагааг эрхэмлэнэ.
Ажилтнуудын оролцоо – Бүх ажилтныг чанарын бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцуулах, мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлэхэд анхаарна.
Үр ашигтай менежмент – Нөөцийг оновчтой ашиглаж, чанарын гүйцэтгэлийг хэмжих, хянах тогтолцоог хөгжүүлнэ.
Хууль, стандартын хэрэгжилт – Олон улсын болон үндэсний стандарт, хууль, дүрэм журмуудыг дагаж мөрдөнө.
Үнэ цэнд тулгуурласан байх – Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дотоод болон гадаад сонирхогч талуудад үр өгөөж, давуу талыг бий болгосон байна.