card

MV ГЭЖ ЮУ ВЭ?

MV үйлчилгээ нь Хэзээ ч, Хаанаас ч, Дурын төхөөрөмжнөөс өөрийн чухал объект, салбар, үйлчилгээний төвүүдээ хянах боломжийг олгодог үүлэн технологид суурилсан хяналтын камерын цогц үйлчилгээ юм. Нэмэлт хөрөнгө оруулалтгүйгээр дуу дүрсний өндөр нягтаршил бүхий орчин үеийн хяналтын камерын системтэй болох боломжийг MV Танд олгоно. Дэлхийн хаанаас ч цаг хугацааны хоцрогдолгүйгээр гар утас, компьютераасаа хяналтын камер байршуулсан объект дах дүрсээ шууд үзэх, бичлэг хадгалах, ухрааж үзэх зэрэг бүрэн боломжтой.

ЯАГААД MV ГЭЖ?

Үүлэн технологи нь бидэнд илүү хялбар, илүү хямд, илүү найдвартай олон шийдлийг бүтээхэд тусалж байна. Үүний нэг бол MV үйлчилгээ. Энэ бол хяналтын камерын цогц системийг хямд өртгөөр бизнес процессдоо суулгаж, хэмнэсэн зардлаа бусад чухал зүйлсдээ хөрөнгө оруулахад тань туслах ухаалаг шийдвэр байх болно.

Ухаалаг зардал, өндөр үр ашиг

MV нь анхны хөрөнгө оруулалтыг 40 хүртэлх хувиар хэмнэж, тухайн системийн арчилгаа, ашиглалтын зардлыг 42%-иар бууруулдаг. Өөрийн хэрэглээндээ тулгуурласан сар бүрийн төлбөрийн систем танд санхүүгийн зардлаа илүү үр ашигтайгаар төлөвлөх боломжийг нээнэ.

Нэгдсэн Хяналт, Найдвартай Ажиллагаа

MV-г төв болон салбар оффис, үйлчилгээний заал төдийгүй амины орон сууц, зуслангийн байшиндаа авах боломжтой. Эдгээр объект дахь дүрсний мэдээллийг интернэтэд холбогдсон хүссэн төхөөрөмжөөс нэгдсэн байдлаар хянаарай. Бид үйлчилгээний найдвартай байдлыг 24/7 тасалдалгүй хянаж, камерын хэвийн ажиллагааны мэдэгдлийг шуурхай мэдээлдэг.

Дүрсний Нууцлал, Аюулгүй байдал

MV нь Cloud сервертээ дүрсийг encrypted хэлбэрээр хадгалдаг. Өөрөөр хэлбэл Таны зөвшөөрөлгүйгээр ямар ч этгээд гадна болон дотроос хандах боломжгүй. Камерт хандах эрхийг байршлаас хамааран ялгаатай өгөх боломжтой. Мөн Fortinet Firewall-ыг сүлжээний орчинд давхар байрлуулж интернет орчин дахь кибер халдлагаас хамгаалсан байдаг

MV ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД

Та уламжлалт хяналтын камерын систем шиг олон тооны камер худалдан авах, хяналт серверийн өрөө, дэд бүтэц байгуулах, камер хянах ажилтан хөлслөх зэрэгт тогтмол зардалд мөнгөө зарцуулах шаардлагагүй. Зөвхөн өөрийн хэрэглээнд тохирсон үйлчилгээний багцаас сонгон, сар бүр хэрэглээгээрээ зардлаа төсөвлөөд явахад л хангалттай
MV HOME
MV BUSINESS
MV BUSINESS PLUS
MV QUEUE+BUSINESS
MV FACES + BUSINESS
MV FACES
MV VISITOR COUNTER+BUSINESS

MV ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРЭГЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД

Дэлгэрэнгүй мэдээлэл