Могул Сервис ХХК болон Trend Micro компани хамтран "Defending the Expanding Attack Surface" вебинар 9 сарын 29-нд амжилттай зохион байгуулагдлаа. Хэрэглэгчид болон байгууллагуудад тулгарч буй олон төрлийн аюул заналхийллийн талаарх мэдээллийг хүргэхээр зорьсон энэ удаагийн вебинараар байгууллагын аюулгүй байдлыг хангах шийдлүүдийг танилцуулсан юм.