Cybersecurity буюу цахим аюулгүй байдал гэж юу вэ?
Цахим аюулгүй байдал гэдэг нь товчхондоо таны төхөөрөмж, дата мэдээлэл цахим орчинд эрсдэлгүй, аюулгүй, хамгаалагдсан байхыг хэлнэ. Төхөөрөмж гэдэгт таны гар утас, хяналтын камер, компьютер, таблет, пад, байгууллагын сервер гэх мэтийг авч үздэг бол дата мэдээлэл гэдэгт төхөөрөмж дээрх бүх мэдээлэл болон сүлжээ, cloud-д байршуулсан мэдээллүүд багтана.
Тэгэхээр хувийн мэдээлэл, байгууллагын мэдээлэл, төхөөрөмжүүдээ хамгаалахын тулд цахим аюулгүй байдлыг зайлшгүй ойлгох хэрэгтэй болж байна.
Цахим аюулгүй байдал нь цахим гэмт хэргээс систем, сүлжээ, өгөгдлийг хамгаалахад зориулагдсан технологи, үйл явц, арга хэмжээнээс бүрддэг. Цахим аюулгүй байдал нь кибер халдлагад өртөх эрсдлийг бууруулах бөгөөд систем, сүлжээ, технологийг санаатайгаар мөлжсөөр, ашигласаар байгаа халдлагуудаас байгууллага, хувь хүмүүсийг хамгаалдаг.
Цахим аюулгүй байдлыг яагаад хангах ёстой вэ?
Монгол улсад өдрөөс өдөрт компьютер болон интернэтийн хэрэглээ нэмэгдэж, үүнийг дагаад компьютер, компьютерын сүлжээг ашиглан үйлдэгдэх гэмт хэргийн гаралт ихэссээр байна. Хэн нэгэн таны хувийн зураг, байгууллагын санхүү тооцоо, тэр ч бүү хэл харилцагчийн мэдээлэл, контактыг чинь танд мэдэгдэлгүйгээр харж, мэдэж, цааш нь түгээж байвал яах вэ?
Acronis цахим аюулгүй байдлын цогц хамгаалалт нь нэгдсэн backup /нөөцлөлт/ болон шинэ үеийн хиймэл оюун ухаан дээр суурилсан, anti-malware антивирус, эцсийн хэрэглэгчийн хамгаалалтын цогц шийдэл юм.
Хувь хүний цахим аюулгүй байдлаа хангах зураглал, шийдэл хичнээн гайхалтай байлаа ч хамгаалалтын хэрэгслүүд нь хоорондоо уялдан ажилладаггүй бол хамгаалалтын цоорхой үүсэх ба эрсдэлээс, халдлагаас бүрэн хамгаалж чадахгүй. Харин Acronis цахим аюулгүй байдлын хамгаалалт нь цоорхойгүй цогц шийдэл ба бизнесийн уян хатан байдлыг бий болгох нэгдсэн арга барилыг ашигладаг.
Acronis Cyber Protect хамгаалалтыг ашиглан нэг цонхноос бүх мэдээллийг харах болон тайлан болгон авах боломжтой. Үүнд:
- програм хангамжийн шинэчлэлтийн мэдээлэл,
- вирус илрүүлэлт болон түүн дээр авсан арга хэмжээ,
- хард дискны хэвийн ажиллагаа ажиллагаа зэрэг мэдээллийг авах боломжтой.
Мөн эдгээр тайланг хэрэглэгч ашиглахад илүү хялбар, боловсронгуй болгохын тулд байнгын хөгжүүлэлт, шинэчлэлт хийгдэж байдаг.
Acronis Agent нь бүх төрлийн үйлдлийн систем дээр ажилладагаараа давуу талтай. Үүнд:
- Windows,
- Linux,
- MacOs,
- Windows Server,
- Linux Server,
- Android, IOS
зэрэг үйлдлийн систем дээр ажиллах боломжтойгоос гадна бүх төрлийн виртуал машин дээр ч ажиллах боломжтой. Үүнд:
- Hyper-V,
- Oracle,
- VMware ESXI зэрэг виртуал машинууд дээр хамгаалалт хийх боломжтой.
Зөвхөн системээр зогсохгүй Microsoft SQL server, Microsoft exchange server, Oracle database, Microsoft 365, Microsoft Active Directory болон бүх төрлийн вебсайтуудыг хамгаалан ажиллах боломжтой. Үүнийг л цахим аюулгүй байдлын цогц хамгаалалт гэж хэлээд байгаа юм.
Хэрэглэгчийн төхөөрөмж дээр Acronis Agent сууснаар CyberFit score-ыг харуулан, тухайн төхөөрөмжийн аюулгүй байдалд дүн шинжилгээ хйин үнэлгээ өгдөг. Хэрэглэгчийн цахим орчны эмзэг сул байдлын үнэлгээг сайжруулах заавар зөвөлгөөг ч өгдөг. Төхөөрөмж дээрх програм хангамжуудийн хувилбарууд /version/ болон техник хангамжийн үзүүлэлтийн мэдээллийг бүрэн харуулж чаддаг. Эдгээр мэдээллийг тайлан байдлаар файл болгож авах бүрэн боломжтой.