Ажил олгогчид дэлхийн хаанаас ч чадварлаг мэргэжилтэн олох боломжийг олгох remote буюу зайнаас ажиллах хэв маяг сүүлийн үед газар авч байна. Зайнаас ажиллагсад буюу Digital Nomadic-ууд өнгөрсөн оны байдлаар 4,8 сая байсан бол 15 жилийн дараа гэхэд 1 тэрбумд хүрнэ гэдгийг судлаачид онцолж байна.
Дэлхийн олон улс оронд тархаад буй Covid-19 вирусийн тархалттай холбоотойгоор маш олон ажил олгогчид бизнесээ үргэлжлүүлэхийн тулд ажилчдадаа зайнаас ажиллах боломжийг олгож байна. Монголын томоохон байгууллагууд ч бас ажилчдынхаа эрүүл мэндэд санаа тавьж энэхүү зайнаас ажиллах хэв маягийг нэвтрүүлж байгаа билээ. Мэдээж бидний ихэнхийнх нь хувьд энэ арга барил нь хэтэрхий шинэ байгаа учир хэрхэн хурлаа явуулах, ажлын бүтээмжийг хэрхэн хэмжих зэргийг зарим компаниуд мэдэхгүй байгаа.
Тэгвэл онлайнаар хурлаа хийж, ажлын бүтээмжээ хэмжихээс гадна оффисын хэрэглээний програмуудыг дурын төхөөрөмж дээрээсээ үүлнээс ашиглах боломжтой О365 багцыг танилцуулж байна.
Үүнд О365 Business Premium буюу хамгийн олон дагалдах програм бүхий багц орж байгаа бөгөөд 25 хүртэлх хүн 1 сарын турш үнэгүй ашиглах боломжийг олгож байгаа юм. Харин тохиргоо, сургалтын ажлыг "Могул сервис энд Саппорт" компанийн мэргэшсэн инженерүүд хариуцах бөгөөд суурилуулалтын зардлыг зөвхөн 4-р сарын 25-ныг дуустал 50% хямдралтай үзүүлж байгаа юм.
О365 Business premium багцын боломжууд:
- И-мейл, домэйн хаяг, 50gb багтаамж
- Оффис 2019 компьютерт зориулсан суурин аппликейшнууд (Outlook, word, excel, OneNote, powerpoint г.м)
- Веб аппликейшнууд (Word, Excel, OneNote, Powerpoint г.м)
- 1 ТВ хүртэлх OneDrive дундын үүлэн хадгалах санn
- Байгууллага дундын дотоод сүлжээ Sharepoint
- 250 хүртлэх хүн хамрагдах онлайн хурал хийх боломж
- Онлайн байгийн ажиллагааны Microsoft Teams
- CRM буюу харилцагчтай түншлэх аппликейшн (Microsoft invoicing, MileIQ, Business Center)
- Төлөвлөлт (Microsoft Planner)
Microsoft office 365 business premium багц нь дотроо Outlook и-мэйл серверээс эхлүүлэн, харилцаа холбооны Teams зэрэг програмуудыг үүл бүгдийг нь үүлэн шийдэлтэй холбож, гар утас болон дурын төхөөрөмжөөс өөрийн файлуудыг ашиглаж удирдах боломжийг олгосноороо давуу талтай
Үүлэн технологид суурилсан бизнесийн О365 багцыг 1 сар үнэгүй туршаарай! Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу?
Харин энэхүү багцыг худалдан авах бол энд дарж, байгууллагынхаа мэдээллийг бидэнд ирүүлээрэй. Тан илгээсэн мэдээллийн дагуу бид холбогдох болно.