Майкрософт корпорацийн 2023 оны Монгол дахь "Оны шилдэг түнш"- ээр “Могул Сервис” компани дахин шалгарлаа.

Майкрософт корпорацийн 2023 оны Монгол дахь

Монгол улс, Улаанбаатар хот. 2023 оны 6 сарын 27.

Mogul Service LLC is the 2023 Microsoft Partner of the Year for Mongolia/Asia.

Майкрософтын технологид суурилан хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хамгийн оновчтойгоор шийдэн, үнэ цэнийг хүргэхийн сацуу хэрэглэгчийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн инноваци, шинэлэг бүтээгдэхүүнийг хүргэхээр зорьж буй Майкрософтын үйлчилгээг хүргэгч 106 улс орнууд 4200 гаруй номинацид шилдгийн төлөө өрсөлдөн Монгол улсаас “Могул Сервис ХХК” шилдэг нь байж энэхүү "Оны Шилдэг Түнш 2023" хүндтэй шагналыг хүртлээ.

Анх үүсэн байгуулагдсан цагаас хэрэглэгчдэдээ мэдээлэл технологийн үйлчилгээг урьтач байдлаар хүргэхийг зорин, үндсэн бизнестээ анхаарах боломжийг олгож буй "Могул Сервис" компанийн хамт олон энэхүү хүндтэй шагналыг 3 дахь удаагаа хүртэж буй билээ. 

Могул Сервис ХХК нь 2018 оноос хойш Майкрософттой албан ёсны түншлэлийн харилцаатай ажиллаж байгаа бөгөөд  2019, 2021 онуудад тус тус "Partner of the Year" буюу "Оны Шилдэг Түнш"-ээр шалгарч, 2023 онд дахин "Оны Шилдэг Түнш" байгууллагаар шалгарч байгааг дуулгахад таатай байна.

Бид “Microsoft Office 365”, “Microsoft Azure” зэрэг програм хангамжуудыг Монголын жижиг дунд бизнесүүдэд албан ёсоор хүргэж, бүтээгдэaхүүний нэвтрүүлэлтээс эхлүүлэн сургалт, хөгжүүлэлтийн ажлыг хариуцан найдвартай ажилласаар байгаа юм.

Ингээд нийт хамтран ажиллагч байгууллага, харилцагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Microsoft Partner of the Year - 2023 awards-ын ялагчдын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу: https://blogs.partner.microsoft.com/partner/congratulations-to-the-2023-microsoft-partner-of-the-year-awards-winners-and-finalists