Канондохыг уг нь CANON хийж байгаа ч түүнийг хэвийн ажиллуулна гэдэг...

Канондохыг уг нь CANON хийж байгаа ч түүнийг хэвийн ажиллуулна гэдэг...

 

КАНОНДОХЫГ УГ НЬ CANON ХИЙЖ БАЙГАА Ч ТҮҮНИЙГ ХЭВИЙН АЖИЛЛУУЛНА ГЭДЭГ ЦАГ БАРСАН, ҮНЭХЭЭР ЯДАРГААТАЙ АЖИЛ ЮМ АА.

Хэдхэн жилийн өмнө будаг нь ханхалсан CANON минь бичиг баримтыг хэвлэнэ гэж яралзуулдаг байлаа.

        Шинэхэн номны үнэр шиг, ямар ч зураасгүй, цагаарсан цайралтгүй, үг үсэг давхардаж сарниагүй албан бичгийг 100 100-аар нь хэвлэж байсан канон минь хуучирсан машин шиг хэвлэсэн цаасан дээрээ сэв зураастай, эрэг бул нь дуутай шуутай болчихож. Машин л бол машин. Автомашинаа ядаж сардаа нэг угаалгаж, 7 хоногтоо нэг бензин түлш хийж, хагас жилдээ нэг үзлэгт оруулж тос маслыг нь сольдог шүү дээ. Гэтэл зогсоо зайгүй, амрах сөхөөгүй ажилладаг канон маань хэзээ хамгийн сүүлд ямар засвар үйлчилгээнд орсон юм бол доо.

        Дуутай шуутай байна, зураастай хэвлэж байна, хэсэг газраа үг харагдахгүй цагаарсан байна гэж амтай болгон гоочлох ч алив энэ канонаа мэргэжлийн хүнд нь үзүүлээд, эрэг булыг нь шинэчлээд сольчихъё гэж хэлэх хүн ховорхон.

        Хэвлэхгүй байж байж нэг хэвлэх гэхээр л канон эвдэрчихсэн юм уу, нэг юм нь болохоо байчихсан тохиолдол зөндөө гардаг. Хааяа хүнд харуулахаас санаа зовмоор хар хор нь нэлэнхийдээ тарчихсан, зарим хэсгийн үг үсэг нь тод гараагүй байх тул дахиад л хэвлэдэг, үүний цаана нөгөө хэмнэх гэж ядаж байгаа хор цаасны зардал урсаж байдаг.

         Асуудал гарах бүрт засвар үйлчилгээний үнийн санал судалгаанд цаг үрж, ямар ч баталгаа өгдөггүй хямд сэлбэг хэрэгслийг сонгож, чадах чадахгүй хүмүүсээр хойд хормойгоор нь урд хормойг нь нөхүүлсээр тартагт нь тултал ашиглаж ашиглаж, “А” ч гарахгүй болоход дахин шинийг авдаг ч хэдхэн жилийн дараа дээрх асуудлууд давтагдаж эхэлдэг.

Канонгүй энэ хугацаанд компанид ямар хохирол, ажилчдад ямар үр нөлөө үзүүлдэг гээч?

        Компанийн хувьд хэвлэх материал цагтаа хэвлэгдэхгүйгээр хойшлох, 7 хоног, сар, улирлын тайлангууд тайлагнах ёстой хугацаандаа танилцуулагдахгүй, шаардлага хангасан хэвлэл биш хэмээн гарын үсэг зурагдахгүй буцаагдах зэрэг хэвлэлтэй холбоотой бүхий л асуудлууд төхөөрөмжийн хэвийн ажиллагаанаас шалтгаалан хойшилдог. Үүний цаана үргүй урсгал зардлууд урссаар л...

        Өдөр бүр ахиц гарган, баялаг бүтээж, бизнессийн амжилтыг түүчээлэх ажилчид ч мөн адил хэвлэлтэй холбоотой ажлуудаа хойшлуулан, 7 хоног, сар, улирлын төлөвлөгөөт ажлууд нь удааширч бүтээмж нь буурдаг. Үргүй цалингийн зардал урссаар л...

Амжилтанд хүрэх 2 зам бий. Нэгд “махалж буюу маш их хөлс хүч гаргаж”, хоёрт “асуудлыг шийдвэрлэх хялбар бас ухаалаг арга замыг эрэлхийлж”

        Танд асуудлаа шийдвэрлэх мянга мянган сонголт байгаа. Гол нь аль нь илүү таны хэрэгцээ, шаардлагад нийцэж, ирээдүйд зорьж буй амжилтыг тань дэмжиж түлхэц болох вэ?

  • Бүтэн ажлын 5 өдрийг засварын үйлчилгээ хайж, канондоо тохирсон хямд сэлбэг хэрэгслийн үнийн судалгаа хийхэд зарцуулж болно л доо. Хэрвээ танд тийм “ИХ” цаг зав байдаг бол. Гэхдээ бизнессийн ертөнцийн цаг наргүй, өрсөлдөөн дунд таны канон хэвийн ажиллах эсэх, каноноо засвар үйлчилгээнд оруулаад цагтаа материалаа өгч чадаагүй эсэх хэнд ч хамаагүй болдог.
  • Удаах арга зам нь мэдээлэлд ойрхон, технологийн шинэлэг санааг өөрийн асуудлыг шийдвэрлэхдээ ухаалгаар ашиглах юм. Яг л монголын топ 100 аж ахуй нэгжүүд хэвлэх төхөөрөмжтэй холбоотой бүхий л асуудлаа “TOTAL GUARANTEE” үйлчилгээнд бүрэн даатгадаг шиг.

“TOTAL GUARANTEE” гэж юу вэ?

Хэрэглэгчдийн танил болоод хэдийнээ 6 жил болжээ. Хэрэглэгч өөрт тулгардаг, цаг их үрдэг хэвлэлтэй холбоотой бүхий л асуудлаа А, Б-гүй даатгадаг үйлчилгээ юм. Хэвлэх, хувилах төхөөрөмж сонгоход тань хэвлэлийн хэрэгцээ, шаардлагын судалгаа хийж өгөхөөс эхлээд төхөөрөмжийг худалдан авах төлбөрийн уян хатан хүүгүй бас урьдчилгаагүй нөхцөл, хэрэглээний явцад гарах хор, бул, сэлбэг хэрэгсэл, засварын үйлчилгээ зэргийг мэргэшсэн инженерүүд үнэгүй шийдвэрлээд өгнө.

Мөн Pro-Active буюу урьдчилан сэргийлэх үйлчилгээг тогтмол хийх тул хувилагч төхөөрөмжинд асуудал гарахаас өмнө асуудлыг шийдвэрлэчихнэ. Ингэснээр яг шаардлагатай үед чухал материал хэвлэхдээ санаа амар, сэтгэл тайван, канон ажиллахгүй байхвий гэсэн айдасгүйгээр ажлаа амжилттай ахиулах боломжтой болно.

TOTAL GUARANTEE” үйлчилгээ таны хэвлэлийн асуудлыг бүрэн хариуцахаас гадна бизнест тань ямар үнэ цэнэ өгөх вэ?

Нэгт. Байгууллагын IT тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд цаг зарцуулахгүй. Үндсэн бизнестээ  цагаа зарцуулж, анхаарах боломжийг олгоно.

Хоёрт. Үнийн судалгаа хийх, худалдан авалтын ярвигтай их процессийг арилгаж хангамж, санхүү дээр гардаг хийсвэр ачааллыг багасгана.

Гуравт. Хэвлэлттэй холбоотой гарч буй зардлыг бүрэн хянах боломжтой тул жинхэнэ утгаараа хэвлэлтээс хэмнэж эхэлнэ.

Монголын бизнесийн ертөнцийн тэргүүлэгчид “TOTAL GUARANTEE” үйлчилгээнд бүрэн даатгагдсан. Танд ч бас ухаалгаар хэвлэлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломж бий.