Вирусын тархалттай холбоотойгоор маш олон байгууллага зайнаас remote буюу зайнаас ажиллаж байгаа билээ. Ингэхдээ баг хамт олны хурлаа Microsoft Teams-ийг ашиглан хийж байгаа учир бид онлайнаар хурлаа хэрхэн үр дүнтэйгээр хийх талаарх мэдээллийг өмнө нь хүргэсэн. Тэгвэл энэ удаад бид бүхний нэг их ашиглаад байдаггүй 5 үйлдлийг онцолж байна.
Microsoft teams-ийг ашиглан 250 хүртэлх хүн оролцох онлайн хурлыг хийж, хурлаа бичиж авах, дэлгэцээ хуваалцах г.м үйлдлүүдийг хийж болохоос гадна дараах 5 үйлдлийг хийж болдог. Эдгээр нь таны илүү бүтээмжтэй ажиллаж, нэг дороос бүгдийг удирдах боломжийг бүрдүүлж өгдөг юм.
1. Command хэсгийг зөвхөн хайлтад зориулаагүй.
Та энэ хэсгийг ашиглан өөрийн status-aa busy эсвэл away болгон өөрчилж болно. Ингэхдээ command хэсэгт “/busy” гэж бичихэд л таны status busy болж өөрчлөгдөх юм. Үүнээс гадна зарим нэг хэрэгцээтэй үйлдлүүдийг нэрлэвэл:
- @Wikipedia – Хэрвээ та яаралтай Wikipedia-гаас мэдээлэл хайх хэрэгтэй бол ингэх хэрэгтэй.
- /files – Хамгийн сүүлд хандсан файлуудаа харах боломжийг олгоно.
- /call – Хэн нэгэн лүү дуудлага хийх боломжийг олгоно.
- /help – Хэрвээ танд хэрэглээтэй холбоотой асуулт байгаа бол энэхүү тусламжийн хэсэгт хандах боломжтой юм.
- /saved – энэ үйлдэл таныг хадгалсан мессежүүд рүү тань хөтлөх болно.
2. Meme хийх
Mike Bloomberg өөрийн сонгуулийн ажилдаа Meme бүтээгчдийг ашиглаж байгаагаас үзэхэд энэ төрлийн контент дэлхий нийтэд ямар их нөлөөлж чадсаныг харуулж байгаа биз ээ. Тэгвэл та маш хурдан Teams -ийн template -ийг ашиглан маш хурдан хөгжилтэй meme бүтээж болдогийг мэдэх үү?
Хэрвээ мэдэхгүй бол Teams-ийн tab-ууд дотор чинь байх sticker гэсэн товч дээр дараад туршаад үзээрэй. Хүссэн template ээ сонгоод зөвхөн текстээ өгөхөд л хангалттай. Хормын зуур хийсэн таны meme таны хамтран ажиллагсдад инээд бэлэглэх биз ээ.
3. Мессежийг Bookmark хийж, тэмдэглэж авах
Олон гишүүнтэй групп чатын нэг сул тал нь хэн нэгний чухал санаа бусдын бичсэн хэтэрхий их текстүүдэд дарагдаад алга болох магадлалтай байдаг шүү дээ. Тэгвэл хэн нэгний бичсэн чухал текстийг bookmark хийгээд аваарай. Ингэснээр та тэдгээр хадгалж авсан текстүүдийг хэзээ ч эргэн харах боломжтой юм.
4. Хэнийг ч онлайн хуралд урих боломжтой
Гэрээсээ ажиллаж байгаа энэ үед ихэнх дуудлагууд болон онлайн хурлыг танай багийнхан Teams-ээр дамжуулан хийж байна уу? Тэгвэл харилцагч байгууллагын хүмүүстэй хуралдах үед ч бас үүнийг ашиглах боломжтой гэдгийг та мэдсэн үү. Тухайн хүн О365 ашигладаггүй байсан ч гэсэн өөрийн хувийн мейл хаягаасаа оролцох боломжтой. Та хурлын урилга явуулахдаа тухайн хүний хувийн и-мейл хаягийг оруулахад л болно.
5. Tab нэмэх
Teams-ийн бусад чатын системүүдээс ялгагдах хамгийн том давуу тал нь оффисын хэрэглээний бусад програмууд болон 3 дагч аппликейшнуудтай хамтран ажиллах боломж юм.
Үүний тулд та ердөө текст бичих хэсгийн доор байрлах 3 цэг дээр дараад өөрт хэрэгтэй аппликейшнээ сонгоход л хангалттай юм. Үүнд цаг агаар, валютын ханшаас эхлүүлээд хамгийн сүүлийн үеийн мэдээллийг ч оруулах боломжтой юм.
Microsoft Teams онлайнаар хурлаа хийж, багаараа нэг төсөл дээр зайнаас ажиллах боломжийг олгодог. Тэгвэл та дээрх 5 үйлдлийг өдөр тутамдаа ашиглаж Teams-ийг илүү өндөр бүтээмжтэй ашиглаарай.
Хэрвээ та болон танай байгууллага Teams, Microsof office О365 шийдлийг сонирхож байгаа бол энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. "Могул Сервис энд Саппорт" ХХК 4-р сарын 25-ныг дуустал энэхүү Teams болон Sharepoint, Onedrive зэрэг хүчирхэг аппликейшнуудын нэгдэл болсон O365 Business Premium багцын 1 сарын лицензийг үнэгүй олгож, сургалт суурилуулалтын ажлыг 50% хямдруулсан байгаа юм.
Та 1 сарын үнэгүй лиценз ашиглах бол энд дарж хэрэгтэй мэдээллүүдийг бөглөнө үү?