Microsoft office 365 шийдлийн нэг хэсэг болох Microsoft Teams-ийн хүчирхэг боломжуудын талаар бид цуврал болгон нийтэлж байгаа билээ. Өмнөх нийтлэлд хүн бүрийн мэдээд байдаггүй 5 үйлдлийн талаар нийтлэлийг хүргэж байсан бол энэ удаад бид дахин Teams -н давуу тал болсон 5 онцлогийг танилцуулах гэж байна. Эдгээр үйлдлүүдийг ашиглан Teams-ийг ахисан түвшинд ашиглаарай.
1. Desktop Sharing & Request Control
Боломж №1. Та уулзалтад оролцож байх үедээ дэлгэцээ хуваалцах боломжтой. Дэлгэцээ хуваалцах нь хэрэглэгчдэд уулзалт эсвэл чатаар дамжуулан файл эсвэл програмыг танилцуулах боломжийг олгодог. Дэлгэцээ хуваалцахдаа олон төрлөөр өгөх боломжтой. Үүнд:
- Desktop - Бүтэн дэлгэцээ өгөх – програм хооронд шилжих боломжтой.
- Window - Зөвхөн нэг цонхыг харуулах
- Powerpoint - Зөвхөн PowerPoint файлыг харуулах
- Whiteboard – Microsoft Whiteboard-г ашиглаж тэмдэглэл хөтлөх, зураг зурж, төлөвлөгөө гаргах боломжтой.
Боломж 2. Teams-р Request control өгөх боломжтой бөгөөд өөр remote desktop access програмын (TeamViewer гэх мэт.) тусламжгүйгээр удирдлагаа өгч бусдаар удирдуулах боломжтой юм.
2. Team Archive
Төсөл болоод богино хугацааны эвент, арга хэмжээ зохион байгуулж байх үед гишүүдийн харилцаа холбоог зохицуулахаар team нээж, үүнийгээ дараагаар нь хаах боломжтой. Дараа нь хэрэгтэй файлуудаа хадгалж аваагүй тохиолдолд багийнхаа бусад гишүүдээс дахин авах хэрэгтэй болдог. Харин Team Archive хийсэн үед өөрт хэрэгтэй файлууд болон өмнө нь оруулж байсан постууд хэвээрээ байдаг учир дахин ашиглах боломжтой болдог.
3.Restore File
Устгагдсан файлыг хогийн савнаас сэргээх боломжтойг та мэдэх үү?
Боломж 1. Recycle bin: Хэрэв та team-с файлуудаа устгаад буцааж сэргээхийг хүсвэл team-н Files табыг нээгээд SharePoint дээр нээхийг сонгоно. SharePoint сайт нээгдсэний дараа хуудасны зүүн талд Recycle bin командыг сонгоно уу. Энэ нь багийн бүх сувгаас устгасан бүх файлуудын жагсаалтыг харуулах болно. Файл дээрээ хулганын баруун товчийг дарж, сэргээх сонголтыг сонгож сэргээх боломжтой.
Боломж 2. Second-stage recycle bin: Эхний хогийн саванд байхгүй тохиолдолд Second-stage recycle bin товчийн тусламжтайгаар эхний хогийн савнаас устгагдсан файлыг дахин Owner нь сэргээх боломжтой юм. Тиймээс Second-stage recycle bin товч зөвхөн Owner эрхтэй хүнд харагдана.
4. Live Captions
Багуудын уулзалт болон хурлуудын шууд гарч байгаа тайлбарууд нь уулзалтыг илүү хүртээмжтэй болгодог. Шууд дамжуулах тайлбар нь таны уулзалтыг сонсголын бэрхшээлтэй оролцогчид, хэлний мэдлэгийн хувьд янз бүрийн түвшний хүмүүс, чанга дуу чимээ ихтэй газруудаас оролцож буй оролцогчид гэх мэт илүү өргөн хүрээг хамардаг. Шууд дамжуулах тайлбар нь зөвхөн англи хэлийг дэмждэг.
5. Noise suppression
Teams дээр орчны дуу чимээг дарах боломжтой байдаг талаар төдийлөн хүмүүс мэддэггүй. Багийн уулзалт, хурал эсвэл дуудлага хийхэд таны эргэн тойрон дахь чимээ шуугиан бусдын анхаарлыг сарниулдаг. Тиймээс хуралд оролцогчдын анхаарлыг сарниулахгүй байх үүднээс орчны дуу чимээг дарах боломжтой байдаг нь Teams-н бас нэгэн давуу тал юм.
Дээрх 5 зөвлөмжийг ашиглан өдөр тутамдаа Microsoft Teams-ийг ахисан түвшинд хүртэл ашиглаарай.