Ковид-19 вирусийн тархалттай холбоотойгоор дэлхий дахин гэрээсээ ажиллах хэв маягийг нэвтрүүлж, цахиурын хөндийн зарим байгууллагууд цаашид хэзээ ч оффисоо нээхгүй гэдгээ хүртэл мэдэгдээд байгаа билээ. Хэдэн арван жилийн өмнөөс дэлхий дахинд “remote workers” буюу “зайнаас ажиллагсад” гэсэн нэр томьёо нэвтэрч, байгууллагууд ч мөн адил цагаар биш, тухайн ажилтныг хийсэн ажлынх нь бүтээмжээр хэмжих систем рүү бага багаар шилжиж байсан билээ.
Харин Монголчууд бидний хувьд энэхүү зайнаас ажиллах хэв маяг шинэ зүйл хэдий ч цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоогоод буй өнөө үед зайлшгүй суралцах шаардлагатай "соёл" болоод байна. Ихэнх байгууллагын хувьд үйл ажиллагаагаа тасалдуулахгүйн тулд энэхүү соёлд суралцах зайлшгүй шаардлагатай болж, суралцаж эхлээд байна.
Хамгийн түрүүнд нэвтрүүлэх ёстой зүйл бол ТЕХНОЛОГИ юм. Үүний дараа тухайн ажилтны технологийг ашиглах болон хувь хүний өөртөө хэвшүүлэх ёстой чадамжууд орно. Хэрвээ та бүхэн зайнаас ажиллахад туслах ҮҮЛЭН технологийн шийдлийг хайж байгаа бол энд дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
1. Цахим чадамж
Зайнаас ажиллахад хувь хүнд байх ёстой хамгийн чухал чадвар бол тухайн ажилтны DQ (Digital quotient) буюу “цахим чадамж” юм. “Могул Сервис энд Саппорт” ХХК нь Монголд анх удаа харилцагч байгууллагуудынхаа “дижитал шилжилтийн түвшинг тодорхойлохын тулд тухайн байгууллагуудын ажилтнуудын “цахим чадамж”-ийг хэмжих ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү цахим чадамж нь тухайн ажилтны
- Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүдтэй харьцан ажиллах чадвар,
- мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах чадвар,
- Зохистой цахим хэрэглээний мэдлэг,
- Зохистой цахим харилцааны мэдлэг,
- Цахим орчин дахь зохиогчийн эрхийн мэдлэг,
- Мэдээллийн Технологийн мэдлэг чадвар зэрэг олон хүчин зүйлсээр тодорхойлогддог.
2. Харилцааны ур чадвар
Алсын зайнаас ажиллахдаа багийнхаа бусад гишүүдтэй нягт харилцаа холбоотой ажиллах нь ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг тул и-мэйл, чат, видео хурал зэрэг хамгийн нийтлэг харилцааны хэрэгслүүдийг төвөггүй ашиглаж мэддэг байх ёстой. Түүнчлэн мессежээ үргэлж товч бөгөөд тодорхой байлгах, видео хурал хийхдээ камераа асааж дадах, и-мэйл илгээхээсээ өмнө дахин хянах зэрэг энгийн соёлуудыг эзэмшсэн байх хэрэгтэй.
3. Багаар ажиллах чадвар
Зайнаас ажиллахад бид Microsoft Teams зэрэг хамтын ажиллагаануудын платформыг ашиглан яг л оффис дээр ажиллаж байгаа мэт хамтран ажиллагсадтай холбогдох, хуралдах, 1 файл дээр зэрэг ажиллах зэрэг боломжтой байдаг. Хэдий энэхүү платформ бидэнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжийг олгож байгаа ч хүн өөрөө энэхүү боломжийг тултал нь ашиглаж байх хэрэгтэй болдог.
Тиймээс гэрээсээ ажиллаэ байхдаа ч тухайн хүн багийн бусад гишүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах чадвар нь зайнаас ажиллахад зайлшгүй шаардлагатай чадваруудын нэг юм. Зайнаас ажиллахдаа та үүргээ цаг тухайд нь биелүүлэхээс гадна хариуцлагатай байж, багийн бусад гишүүдэд мэдээлж байх ёстой.
4. Цагийн менежмент
Гэрээсээ ажиллах хэв маягт суралцаагүй ажилтнууд эхэн үедээ цагийн балансгүй хэт их ажиллах эсвэл гэрийнхээ ажилд хэт их анхаарч ажлаа цалгардуулах гээд байдаг талтай. Тиймээс ажлын цагаа зөв зохистой төлөвлөж, хуваарилж сурснаар таны бүтээмж мэдэгдэхүйц дээшилж, улмаар та ажил амьдралынхаа балансыг алдахгүй байх боломжтой. Ингэхийн тулд цагийн менежментийн арга техникүүдээс өөрт тохирохыг сонгон хэрэгжүүлж болох юм. Ингэхэд танд Microsoft Planner туслах болно. Энэхүү аппликейшнийг ашиглан та өдөрт хийх ёстой зүйлс буюу таскуудаа товлон тухайн зүйлсдээ фокуслах боломжийг олгодог. Мөн ажлын явцаа энэхүү платформд оруулснаар таны удирдлага тухайн цаг үед юун дээр ажиллаж байгааг тань төвөггүй мэдэх давуу талтай юм.
5. Өөртөө урам зориг өгч, өөрийгөө идэвхжүүлдэг байх
Таны ажлыг шалгах дарга, менежер байхгүй байлаа ч ажлаа цаг тухайд нь чанартай гүйцэтгэхийн тулд өөрийгөө удирдах, идэвхжүүлэх чадвар хэрэгтэй гэсэн үг юм. Зарим хүмүүст нүүр тулсан харилцаа, уламжлалт оффисын орчингүй зайнаас ажиллах нь уйтгартай, урамгүй санагдаж байж болох юм. Ийм л үед таны өөрийгөө зоригжуулж, урамшуулж, идэвхжүүлэх замаар сэргээдэг чадвар тань тус болох болно. Түүнчлэн анхаарлаа төвлөрүүлэх, ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэхэд тань туслах өөрийн хэв маягийг бий болгох, анхаарал сарниулах зүйлсийг (Хүүхэд, зурагт, гэрийн тэжээвэр амьтан гэх мэт) ажлын цагаар аль болох тусгаарлах хэрэгтэй.