Онлайн эвент зохион байгуулахад тань туслах Microsoft-ийн шийдлүүд

Онлайн эвент зохион байгуулахад тань туслах Microsoft-ийн шийдлүүд

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор томоохон эвентүүд цуцлагдаж онлайн хэлбэрт шилжиж байна. Албан байгууллагууд ч мөн адил зайнаас ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд хурлаа онлайнаар хийх болжээ.

Тэгвэл Microsoft 365 шийдлийг ашиглан онлайн эвент зохион байгуулах 2 аргыг танилцуулъя.

  1. Microsoft Stream-ийг ашиглан онлайн эвент зохиох

Microsoft корпорацад онлайн эвентийг өндөр түвшний чанартайгаар шууд дамжуулахад зориулсан нэг шийдэл байдаг нь Microsoft Stream юм. Та энэхүү платформыг ашиглан дурын “encoder” буюу бичлэг дамжуулагчийг ашиглан өндөр түвшний эвентийг онлайнаар зохион байгуулах боломжтой.

Ингэхдээ Microsoft Stream рүү өөрийн хаягаар нэвтэрч ороод Create -> Live event гэж сонгоод эвентийн нэр, thumbnail зураг, эхлэх болон дуусах хугацаа гэх мэт мэдээллүүдийг бөглөөд эвентээ эхлүүлэх юм.

Microsft корпорац дэлхийн өнцөг булан бүрт байрлах хамтрагч нартаа зориулсан онлайн эвентийг Microsoft Stream ашиглан хийдэг бөгөөд үүний нэгэн адил Могул групп 5-р сарын 29-ны өдөр бүх ажилтны хурлаа Microsoft Stream-ийн Live event-ийг ашиглан зохион байгуулжээ.

Энэ үеэр Microsoft Корпорацын Монгол дахь 2019 оны шилдэг түншээр шалгарсан “Могул сервис энд Саппорт” компанийн дэмжлэгийг инженер, хамт олон Microsoft 365 шийдлийн лиценз, түүний ашиглалтын зааварчилгааг өгч, шууд дамжуулалтын үеэр интернэтийн хурдыг өндөр түвшинд тогтвортой байлгах ажлыг хариуцсан юм.

  1. Microsoft Teams-ийг ашиглан онлайн эвент зохион байгуулах

 Өдөр тутмын хурлаа аудио болон видео хэлбэрээр хийхээс гадна баг хамт олноороо суваг үүсгэж, хоорондоо файлаа хуваалцан нэг зэрэг ажиллах зэрэг маш олон боломжуудыг олгодог.

Microsoft Teams-ийг ашиглан Live event хийх боломжтой. Та энэхүү эвентдээ зөвхөн байгууллагын хүмүүсийг эсвэл өөр байгууллагын хүмүүсийг ч оролцуулах боломжтой. Хэрвээ таны урьсан хүн Teams-ийг ашигладаггүй бол web browser-өөр дамжин үзэх боломжтойгоороо давуу талтай юм. 

Teams-ийг ашиглан Live event зохиохдоо өөрийн аппликейшний new event гэсэн хэсгээс live event гэсэн хэсгийг сонгон оролцох хүмүүс болон цаг зэрэг мэдээллийг оруулахад болох юм.

Дээрх 2 аргаар онлайн эвентийг зохион байгуулах боломжтой бөгөөд үүнтэй холбоотой лицензийн болон хэрэглээний зөвлөгөөг  Могул Сервис энд саппорт компаниас авах боломжтой.

Мөн бид Microsoft 365 шийдлийн хэрэглээгээ нэмэгдүүлэхэд тань туслах вебинаруудыг 7 хоног бүр зохион байгуулж байгаа бөгөөд “Teams-ээр онлайн хурал хэрхэн зохион байгуулах вэ?”,Байгууллагын дотоод сайтыг хэрхэн бүтээх вэ? зэрэг эвентийг зохион байгуулаад байгаа бөгөөд 6-р сарын 10-нд “Байгууллагын ажлын урсгалыг хэрхэн автоматжуулах вэ?” вебинарыг зохион байгуулах гэж байна.

Вебинарын талаар болон Microsoft 365 шийдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Могул Сервис энд Саппорт” компанийн сошиал хуудас болон www.mogulss.mn сайтаар авах боломжтой.