Могул Сервис энд Саппорт компани нь харилцагчдаа үндсэн бизнестээ анхаарах боломжийг олгох хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийн шийдэл, үйлчилгээг санал болгон, нэвтрүүлсээр ирсэн. Энэ удаа бид алсын зайнаас ажиллах арга барил руу шилжихэд тулгараад буй байгууллагын дотоод процесс болон Cloud аюулгүй байдлын асуудлуудыг цогцоор нь шийдэх шийдлүүдийг "Adoption of Cloud Architecture" вебинараар онцлон танилцууллаа.
Ковид-19 цар тахлын улмаас байгууллагууд тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаагаа явуулахын тулд алсын зайнаас, гэрээс ажиллах шинэхэн арга барил руу шилжээд удаагүй байна. Байгууллагын ажилчид алсын зайнаас ажиллахад байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, ашиглаж буй төхөөрөмжийн хамгаалалт болон цаасаар явагддаг байгууллагын дотоод процессын асуудал хөндөгддөг.
Тэгвэл өөрийн бизнестээ тохирсон, үнэ цэнэ өгөх технологийн шийдлийг оновчтой, ухаалгаар ашиглах талаар доорх бичлэгүүдээс сонирхоорой.
1. Мэдээлэл технологийн тренд болон юунд илүү анхаарах вэ? – А. Тэнгисболд/Бизнес Хөгжил, Борлуулалтын газрын дарга, Могул Сервис энд Саппорт ХХК/
2. Бизнес процесс автоматжуулалт болон Low-Code технологи – М. Түвшинтуяа/Бизнес процесс, автоматжуулалт хариуцсан менежер, Могул Сервис энд Саппорт ХХК/
3. Кибер аюулгүй байдлын тухайн ойлголтууд – Г. Золбоо/Бизнес хөгжил хариуцсан менежер, Могул Сервис энд Саппорт ХХК/