Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч COVID-19 халдвараас сэргийлэхийн тулд аль болох гэрээсээ ажиллахыг улс орнууд эрхэмлэх болж байна. Монгол улсын засгийн газраас ч мөн адил энэ үед гэрээсээ ажиллахыг уриалж байгаа билээ. Түүнчлэн шинэ үеийнхний хандлага ч заавал оффист урт цагаар суух бус хүссэн газраасаа ажиллахыг эрмэлзэх болов. Тэгвэл манай улсын хувьд үүнийг хэрэгжүүлэх боломж мөн хэрхэн илүү үр бүтээмжтэй ажиллах боломжийн талаар тодруулахаар www.Ikon.mn сайтын сэтгүүлч "Могул Сервис энд Саппорт" ХХК-ийг зорисон юм. Энэхүү сурвалжлагыг та бүхэнд хүргэж байна.
Могул Сервис энд Саппорт компани алсын зайнаас ажиллах, байгууллагын дотоод үйл ажиллагааг цахимжуулах ажлыг Microsoft компанийн MS-Office 365 програмд түшиглэн жил гаруйн өмнөөс хөгжүүлж байгаа юм.
“Албан байгууллагууд remote буюу зайнаас ажиллах хувилбарыг нэвтрүүлэхдээ эхлээд дижитал соёлыг таниулж, хүмүүстээ хэрхэн ажиллах, хэдий хугацаанд ямар зорилтыг биелүүлсэн байх ёстой зэргээ тодорхойлбол амжилттай байх болно.
Алсын зайнаас ажиллахад үр дүн хамгийн чухал бөгөөд 100 хувь итгэлцэл, хариуцлага дээр тогтдог” хэмээн “Mogul service and support” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Баярмагнай овогтой Жавхлан ярьсан юм. Түүний тайлбарласнаар зайнаас ажиллах нь Аж үйлдвэрийн IV хувьсгал буюу цахим шилжилтийн нэг хэсэг юм.
Түүнчлэн "Цахим шилжилт бол үнэтэй, чанартай тоног төхөөрөмж худалдан аваад болчих богино хугацааны төсөл биш. Тасралтгүй суралцсаар байх урт хугацааны аялал" хэмээв.
Албан байгууллага дотоод үйл ажиллагаагаа автоматжуулахын давуу талыг “Mogul service and support” ХХК-ийн Бизнес процесс автоматжуулалт хариуцсан менежер М.Түвшинтуяа тодорхойлохдоо “Дотоод процессоо автоматжуулснаар цаас, цаг хугацааг ихээхэн хэмнэнэ. Мөн датанд суурилсан анализ хийж, цаашид үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулахад луужин болно” хэмээв.
Үүнээс гадна тэрбээр “Аливаа гэрээний маягт, бичвэрийн эх нь аль ажилтны компьютерт хадгалагддаг буюу нэг хүнээс хэт хамаардаг тул тухайн хүн эзгүй үед хэрэгтэй файлыг олоход төвөгтэй болдог. Өөрөөр хэлбэл, файлын нэгдсэн сангүй байгаа энэ мэт жишээ түгээмэл байна. Харин MS-Office 365 дээр бүх файл хадгалагдаж байдгаас гадна устах аюулаас давхар хамгаалагддаг. Дата, файл нь тухайн компанийн үнэт зүйл” гэлээ.
Тэгвэл мэдээллийн аюулгүй байдлыг хэр сайн хангасан талаар ярихдаа “Аливаа мэдээллийг оруулахад системээс хамгаалалтын асуултыг асуухаас гадна тэрхүү мэдээллийг хэн хэнд харуулахыг хэрэглэж буй хүн өөрөө сонгодог. Microsoft компаниас системийг бүхэлд нь хамгаалж, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангадаг тул үүнд санаа зоволтгүй” хэмээв.
Одоогоор “Mogul service and support” ХХК 10 гаруй компанийн дотоод үйл ажиллагааг автоматжуулж, зөвлөгөө тусламж үзүүлэн эргэх холбоотой ажиллаж байгаа аж.
Тус компанийн хамт олон харилцагч нартаа лиценз худалдахаас гадна, тогтмол сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгөх буюу тогтмол хамтын ажиллагаатай байдгийг Microsoft компаниас үнэлэн "Partner of the year" шагналыг олгожээ.
Аливаа компани цахимд шилжих стратеги боловсруулахдаа мэргэжлийн багт хандах нь зүйтэй
"Mogul service and support" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Баярмагнай овогтой Жавхлан “Цахим шилжилт орж буй амжилттай загваруудыг авч үзвэл хүнээ сургаж, боловсруулах нь эн тэргүүнд байдаг. Дараа нь үйл ажиллагаагаа автоматжуулж, цугласан датанд суурилсан анализ хийсний үр дүнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэ шатанд гаргах нь боломжтой. Үүний зэрэгцээ бизнес моделио өөрчлөх ёстой.
Эсрэгээрээ тоног төхөөрөмжөө л анхаарсан газрууд бүтэлгүйтэж байгаа жишээ олон байна. Алдаа нь стратегиа тодорхойлоогүйд оршиж байна. Стратегийг хэрэгжүүлэхэд хамгийн зөв технологи нь бидний харж байгаагаар Microsoft” гэлээ.
Түүнчлэн тэрбээр аливаа компани цахимд шилжих стратеги боловсруулахдаа мэргэжлийн багт хандах нь зүйтэйг тодотгон “Хамгийн сайн хийдэг зүйлсээ өөрсдөө хийж, хүч хүрэхгүй байгаагаа мэргэжлийн багт нь даатгах нь үр дүнтэй. Манай компанийн зорилго, үйл ажиллагааны чиглэл бол харилцагчдаа цахим аялалд амжилттай хөтөлж, хөрөнгө оруулалтынх нь үр дүнг 100 хувь байлгахад анхаардаг” хэмээв.
Эцэслэн дүгнэвэл, албан байгууллагууд дотоод үйл ажиллагаагаа автоматжуулж, файлын сан үүсгэх, ажилчдаа зайнаас ажиллуулах нөхцөл боломж хэдийнээ бүрджээ. Сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай компьютер, шинэ гар утас гэх зэргээр хязгаарлагдахгүй өргөн хүрээтэй цахим шилжилт хэмээх Аж үйлдвэрийн IV хувьсгалд амжилттай аялахын тулд байгууллагууд бодлого төлөвлөлтөө оновчтой хийж, хэтийн төлөвөө зөв харах хэрэгтэйг мэргэжлийн зөвлөсөөр байна. Харин "Яаж зөв төлөвлөх вэ" гэх асуултын хариу нь мэргэжлийн хүмүүс, мэргэшсэн багт байна.
Office 365 шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу?