Дижитал эринд remote-ээр буюу алсын зайнаас ажиллахад Microsoft 365 шийдэл маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Бид энэхүү шийдлийн тусламжтайгаар зайнаас ажиллаж, интернэт сүлжээнд л холбогдож байвал сарнаас ч гэсэн ажлаа үргэлжлүүлэх боломжтой болсон. Тиймээс Microsoft корпорац энэхүү бүтээгдэхүүний чадамжийг өргөжүүлж, илүү хөгжүүлэлт хийсээр байгаа билээ. Энэ удаагийн MSIgnite 2020 дижитал эвентийн үеэр Power platform-ийн icon солигдохоос эхлүүлээд маш олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан бөгөөд урьд өмнө байгаагүй олон шинэчлэлтүүдийг танилцуулснаараа онцлог байлаа.
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг Microsoft Teams дээр маш олон өөрчлөлтүүдийг таницуулсан ба үүнээс 4-ийг нь онцлолъё.
Together Mode
Хэдхэн сарын өмнө Microsoft Teams дээр видео уулзалтын үеэр өөрийн орчноо солих background гэдэг сонголт нэмэгдэж байсан бол өчигдөр Together mode-ийг танилцууллаа. Үүний тусламжтайгаар тусгай background-уудаас өөрт таалагдсанаа сонгон тухайн хуралд оролцож байгаа бүх хүмүүсийг түүн дээр байрлуулах боломжийг олгож байгаа юм.
Майкрософтоос энэхүү mode-ийг цаашид илүү хөгжүүлж, хүн тус бүрийг илүү бодит мэт харагдуулах тал дээр ажиллана гэдгээ илэрхийлжээ.
Custom Layouts
Microsoft хэрэглэгчдийн онлайн хурлыг илүү бодит мэт болгохын тулд нэгэн өөрчлөлт хийсэн нь энэ юм. Custom layout-ийн тусламжтайгаар онлайн хурлын үеэр presentation үзүүлэх үедээ өөрийн арын фоныг арилгаж, аль нэг буланд эсвэл хажуу талд байрлуулах боломжийг олгож байгаа юм.
Breakout rooms
Ирэх 10-р сараас эхлэн онлайн хуралд оролцож байх үедээ тухайн хурлын зарим гишүүдийг жижиг бүлэгт оруулж, тусдаа Brainstorm хийх боломжийг олгох нэгэн шийдлийг танилцуулсан нь breakout rooms юм. Presenter эрхийн тохиргоотой хэрэглэгч тэдгээр өрөөнүүдийн аль хүссэн рүүгээ орох боломжтой бөгөөд шинийг үүсгэх, устгах эрхтэй юм.
Вебинарын бүртгэл болон тайланг хийх
Цар тахалтай холбоотойгоор ихэнх хурал уулзалт болон эвентүүд онлайнаар зохиогдох болж, сургалт уулзалтууд онлайн вебинар луу шилжиж байна. Ихэнх вебинарууд Teams-ээр дамжуулан болж байгаа ч үүгээр вебинараа явуулах үед, бүртгэл болон оролцогчдын мэдээллийг өөр платформоор бүтгэх шаардлагатай болдог байсан. Тэгвэл одооноос эхлэн эдгээрийг зөвхөн Teams-ийг ашиглан нэг дороос хийх боломжийг олгож байгаа юм.
Үүнээс гадна өөрийн байгууллагын sharepoint дээрх дотоод сайтыг Teams-ээсээ үзэх, power platform-ийг Teams-ээрээ ашиглах г.м маш олон өөрчлөлтүүдийг танилцууллаа. Хэрвээ Microsoft 365 шийдлийг байгууллагадаа нэвтрүүлж, эдгээр боломжуудыг ашиглахыг хүсвэл энд дарж мэдээлэл авна уу?