21-р зуун гарснаар бидний амьдралд маш олон өөрчлөлтүүд гарсан. Энэ бүх өөрчлөлтийн гол суурь нь Интернэт юм. Интернэтийн тусламжтай бид дэлхийн хаанаас ч хоорондоо холбогдож, төлбөр тооцоог хормын хугацаанд хийхийн зэрэгцээ мэдэхгүй зүйлсээ мэдэж авахад ч хялбар болсон. Тэгвэл Интернэт бидний амьдралд өөр нэг шинэ боломжийг олгож байна. Энэ бол “Дижитал байгууллага” буюу “Өөрийн ажлаа хаанаас ч хийх” боломж юм.
Та хуралдаа хоцорлоо гэж санаа зоволгүй онлайнаар холбогдож, чухал бичиг баримтаа ажил дээрээ очихоосоо өмнө хэвлэх захиалга өгөх, ажлын гүйцэтгэлээ хянах болон харах, ажлын дотоод клауд сторэйжийг ашиглан гар утсаараа чухал файлуудаа харах, хайх боломжтой болжээ. Global Workplace Analytics-с гаргасан судалгаанд АНУ-д 4.3 сая орчим хүн гэрээсээ ажилладаг гэсэн байна. /Үүнд цагийн ажилтнууд багтсан./
Ажлаа хаанаас ч хийх боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ?
Энэхүү боломжийг бүрдүүлэхэд үндсэндээ голлох 3 хүчин зүйл байдаг.
- Технологийн чадавх
Хамгийн эхний хүчин зүйл бол мэдээжийн хэрэг танай байгууллага шинэ технологиудыг ашигладаг талаар болон Танай байгууллагын дотоод үйл ажиллагаандаа хэчнээн систем, программ хангамж ашигладаг вэ? (Энэ нь энгийн хэрэглээний систем бус үйл ажиллагааг автоматжуулдаг интернэтэд суурилсан систем юм.) 2017 онд хийгдсэн судалгаагаар дэлхий хэмжээнд дундаж байгууллагуудын маркетингийн функц нь 90 орчим клауд систем үйл ажиллагаандаа ашигладаг гэсэн үр дүн гарчээ. Тэгвэл эдгээр систем, программуудыг ашигласнаар ажлын цаг хэмнэх, ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэх, тодорхойгүй удаашралтай ажлуудыг багасгах зэрэг давуу талтай байхын зэрэгцээ дээр дурдсанчлан ажлаа хүссэн газраасаа хийх боломжийг олгох болно. Тэгвэл дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч Майкрософт компанийн Office 365 программ нь Modern Workspace буюу ажлаа оффист биш хүссэн газраасаа, гэрээсээ ажлаа хийх боломжийг бүрдүүлсэн.
- Дижитал соёл
Дараагийн хүчин зүйл бол хэдий орчин үеийн мундаг программ, систем ашиглаж байгаа хэдий ч ажилтнууд тань ойлгохгүй, ашиглахгүй байна гэдэг нь үр дүнгүй юм. McKinsey компаниас 2016 онд гаргасан судалгаанаас харахад Дижитал компани болоход тулгардаг хамгийн том саад, бэрхшээл бол байгууллагын соёл болон ажилтнуудын зан төлөв байдаг гэж тодорхойлсон байна. Өөрчлөлтийг хүмүүс хүсдэг ч, өөрчлөгдөхийг хүсдэг нь бага байдаг учраас байгууллагын ажилтнуудаа ажилтнуудаа сургах, төлөвшүүлэх болон мэргэжлийн байгууллагыг сонгон тусламж, зөвлөгөө авах нь зохистой юм.
- Байгууллагын стратеги болон бүтэц
3 дахь хүчин зүйл бол танай байгууллагын Дижитал компани болох зорилго, стратегитай байх чухал билээ. Урт хугацааны процесс автоматжуулах эсвэл байгууллагын ажилтнуудын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зэрэг ямар ч байдлаар Дижитал байгууллага болох зорилгоо тодорхойлж болно. Гагцхүү тэрхүү зорилго стратеги тань танай байгууллагад нийцсэн, хүрч болохуйц, дунд болон урт хугацаанд үр ашиг авчрах шаардлагатай байдаг билээ. Түүнчлэн тухайн тодорхойлсон стратегийн дагуу байгууллагын бүтэц, чиг үүргүүдийг тодорхойлох хэрэгтэй. Дижитал болох үйл явц, алхмуудыг хэн хариуцах, ямар чиг үүрэгтэйгээр ажиллах талаар эсвэл outsourcing ашиглах бол төлөвлөлтөө тодорхой гаргах шаардлагатай юм.
Эцэст нь хэрвээ танай байгууллага Дижитал компани болж ажилтнууд тань ажлаа хаанаас ч хийх боломжтой болохыг зорьж байгаа бол дэлхийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Майкрософт корпорацын 2019 оны Монгол дахь шилдэг түнш Могул Сервис Энд Саппорт ХХК-г сонгохыг санал болгож байна. Учир нь таны болон танай байгууллагын тавьсан зорилгод нийцсэн Office 365 программын багц болон зорилгыг тань бүрэн гүйцэтгэх чадварлаг инженер, зөвлөгчид ажилладаг.