Бид өдөр тутам ухаалаг утаснаас эхлээд маш олон төрлийн төхөөрөмж, систем, программуудыг ашигладаг. Хувийн хэрэгцээндээ бид ухаалаг утсаа ашиглан сошиал, төлбөр тооцооны, мэдээллийн гэх мэт аппликейшнуудыг ашигладаг бол ажил, албан хэрэгцээнд бид компьютероо асаагаад л Microsoft Office-н программуудыг ашигладаг гэхэд хилсдэхгүй. Outlook-р и-мэйлээ шалгаж, баримт бичиг, тайлангуудаа excel, word-р хийдэг. Гэвч харамсалтай нь бидний хэдэн хувь нь лицензтэйгээр ашигладаг вэ?
Шинэчлэлт
Лицензгүй программ ашиглана гэдэг нь зардлаа хэмнэж байгаа нэг том хэлбэр боловч эргээд бидний төхөөрөмжийг аюулгүй байдал цаашлаад өгөгдөл, файлын аюулгүй байдалд асар том заналхийлэл юм. Муугаар төсөөлөхөд л ямар нэг халдлага үйлдэгдэх үед бид ямар ч хариу арга хэмжээ авах боломжгүй байдал үүсэж халдагчдыг шилний цаанаас мөхөөлдөс долоож байгаа адил хараад л хоцорно гэсэн үг. Ийм учраас лицензтэй бүтээгдэхүүн хэрэглэнэ гэдэг нь зардалтай хэдий ч эргээд авах үр өгөөж, хаах эрсдэлүүд ч олон юм.
Microsoft компаниас 2020 оны 1 дүгээр сарын 14-с Windows 7 үйлдлийн системийн support-г ахин хийхгүй болсноо мэдэгдсэн. Энэ нь энгийнээр тайлбарлавал та өдөр тутамдаа ашиглах болох хэдий ч ирээдүйд шинээр үүсэх эрсдэл, аюулаас хамгаалах боломжгүй тул та бүхэн дараагийн хувилбар буюу Windows 10-руу шилжих шаардлагатай гэсэн үг. Яг л та бидний гар утасны үйлдлийн системийн шинэчлэлт загвар шинэчлэх бүрд өөрчлөгдөн, шинэчлэгдэн өмнөх загварууд дээр ашиглах боломжгүй болсон гэдэгтэй ижил ойлголт юм.
Шилжилт
Шинэчлэлт хийх шаардлагатай гэдгээ та ойлгосон бол та хэрхэн шилжих, аль сервер, систем рүү шилжих талаар болон ямар компанийг сонгон найдвартай үйлчилгээ авах талаар сонголт гарч ирнэ.
- Хэрхэн шилжих вэ?
Лицензгүйгээр ашигладаг бол та яг одоо лиценз нийлүүлдэг компанийг сонгон шинэчлүүлэх нь зүйтэй. Лицензтэйгээр ашигладаг бол таны хамгийн том асуудал бол өмнөх үйлдлийн систем дээр байсан мэдээллээ хэрхэн аюулгүй байдлын стандартын дагуу бүрэн бүтэн, асуудалгүйгээр шилжүүлэх туршлага бүхий компанийг сонгох хэрэгтэй билээ. Энэ талаар та 3 дах хэсэгт дурдах болно.
- Ямар сервер, системийг сонгох вэ?
Мэдээж Windows 7-с шилжих төлөвлөгөөтэй бол дээр дурдсанчлан хамгийн том ажил бол өгөгдөл, мэдээлэл түүнийн нууцлал, аюулгүй ажиллагаа билээ. Иймд танд Windows 10 болон Microsoft Azure AD гэсэн 2 төрлийн сонголтыг санал болгож байна.
Windows 10 : Ашиглахад мөн шилжихэд амархан мөн түүнчлэн үйлдлийн системийн сайжруулалт, support, аюулгүй байдлын хувьд стандартын дагуу юм. Түүнчлэн user interface буюу харагдац, нягтрал, хэрэглээ талаасаа fancy буюу маш чамин гэж хэлж болно.
Мөн уг үйлдлийн системийн BitLocker-н тусламжтайгаар та төхөөрөмж дээрх мэдээллээ найдвартайгаар хадгалах боломжтой. Тухайн төхөөрөмжийг алдсан ч гэсэн өөр итгээд мэдээлэлд хандах боломжгүй болгодог байна. Энэ тухай дараах хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу:
Windows 7 болон Windows 10 дээрх мэдээллийн аюулгүй байдал
Windows 7 |
Windows 10 |
---|---|
When BitLocker is used with a PIN to protect startup, PCs such as kiosks cannot be restarted remotely. |
Modern Windows devices are increasingly protected with BitLocker Device Encryption out of the box and support SSO to seamlessly protect the BitLocker encryption keys from cold boot attacks. |
When BitLocker is enabled, the provisioning process can take several hours. |
BitLocker pre-provisioning, encrypting hard drives, and Used Space Only encryption allow administrators to enable BitLocker quickly on new computers. |
There is no support for using BitLocker with self-encrypting drives (SEDs). |
BitLocker supports offloading encryption to encrypted hard drives. |
Administrators have to use separate tools to manage encrypted hard drives. |
BitLocker supports encrypted hard drives with onboard encryption hardware built in, which allows administrators to use the familiar BitLocker administrative tools to manage them. |
Encrypting a new flash drive can take more than 20 minutes. |
Used Space Only encryption in BitLocker To Go allows users to encrypt removable data drives in seconds. |
BitLocker could require users to enter a recovery key when system configuration changes occur. |
BitLocker requires the user to enter a recovery key only when disk corruption occurs or when he or she loses the PIN or password. |
Users need to enter a PIN to start the PC, and then their password to sign in to Windows. |
Modern Windows devices are increasingly protected with BitLocker Device Encryption out of the box and support SSO to help protect the BitLocker encryption keys from cold boot attacks. |
Azure AD : Windows эсхүл Linux дээрх өөрийн аппликэйшнуудын дэд бүтцийг өөрчлөх, ачаалал тэнцвэржүүлэх болон бусад зүйлсийг төвөггүйхэн гүйцэтгэн бүрэн удирдах боломжтой бөгөөд Microsoft-н Enterprise зэрэглэлийн дата төвийн нэтворкинг, аюулгүй байдал, комплайнстай юм. Энэ нь өөрийн аппликэйшнүүдийг санаа зовох зүйлгүй, бүрэн итгэлтэйгээр хөгжүүлэх баталгааг олгоно.
- Найдвартай шилжилт хийх компани
Танай байгууллагад шилжилтийг бүрэн хийх туршлага, нөөц боломж, цаг хугацаа байхгүй бол аль нэг үйлчилгээ үзүүлэгч компанид хандах хэрэгцээ гарна. Microsoft компанийн “Алтан түнш”, 2019 оны Монгол улс дахь “Шилдэг түнш”-р шалгарсан “Могул Сервис Энд Саппорт” ХХК-г сонгохыг зөвлөе.
Учир нь тус компани нь танд 1 сумаар 3 туулай буюу лицензтэй программ + найдвартай шилжилт + мэргэжлийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэх чадамж бүхий компани юм. Тус компанийн хувьд Microsoft компанийн бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг найдвартай үзүүлэхийн зэрэгцээ олон улсын аюулгүй байдлын стандартын дагуу сервер, системийн шилжилт буюу Migration-г хийх байсан туршлагатай компани юм.