Кибер Аюулгүй Байдлын хамгаалалтаа хэрхэн оновчтой, зөв сонгох вэ?

Кибер Аюулгүй Байдлын хамгаалалтаа хэрхэн оновчтой, зөв сонгох вэ?

Кибер хамгаалалт зайлшгүй байх хэрэгтэй юу?

Цахим гэмт хэрэгтнүүдийн халдлага илүү нарийн боловсронгуй болох тусам бизнес эрхлэгчдийн хувьд эрсдэлийг бууруулахад улам бүр хэцүү болж байна. Цахим гэмт хэрэгтнүүдэд сүлжээнд нэвтрэх, хамгаалалттай файлуудыг нээх, ransomware байршуулахад ердөө л ганцхан сул хамгаалалттай бичигдсэн програм, update хийгдээгүй байх, эсвэл хортой URL, файл байхад л хангалттай.

Back up хийж нөөцлөх нь таны өгөгдлийг сэргээхэд чухал ч дангаараа бизнесээ хамгаалахад хангалтгүй. Өнөөгийн боловсронгуй халдлага, аюул заналхийлэл, эрсдэлийг бууруулахын тулд кибер хамгаалалтын цогц шийдэл шаардлагатай болж байна.

Эрсдэлээ хэмжих хэрэгтэй юу?

Мэдээж. Гэхдээ таны бизнест ямар эрсдэл, хаана учирч болохыг та мэдэх үү?

Бизнесийн аюулгүй байдлаа хангах эхний алхам нь бизнесийнхээ эмзэг цэг хаана байгааг мэдэх, олох, хэмжихэд оршино. Бидний аюулгүй байдлын хэмжилтийн үйлчилгээ нь танд учирч буй, болзошгүй хадлдлагуудыг илрүүлэн хэмжих бөгөөд ингэснээр, таны бизнесийг бүрэн хамгаалах ажлыг төлөвлөх боломжтой болох юм.

Хэрхэн эрсдэлээ хэмжиж, удирдах вэ?

Эхлээд Кибер аюулгүй байдлаа үе шаттайгаар сайжруул.

Таны бизнесийн аюулгүй байдлыг хангахад туслах Acronis Cyber Protect хамгаалалтын шийдэл нь мэдээлэл технологийн аюулгүй байдлын салбарын Алтан Стандарт  гэгддэг Үндэсний Стандарт, Технологийн институтийн тогтолцоотой нийцсэн байдаг. Ингэснээр салбарын тэргүүн туршлага болон стандартыг ашиглан таны бизнесийг өнөөгийн эрсдэлээс хамгаалахад тусална. ҮСТИ-н гаргасан тогтолцоо нь дараах 5-н зарчмаас тогтдог ба тодорхойлох, хамгаалах, илрүүлэх, хариу үйлдэл болон нөхөн сэргээх үе шатууд багтдаг.

  • Тодорхойлох: Таны сүлжээнд буй мэдээлэл технологийн дэд бүтэц дахь тоног төхөөрөмжийн эмзэг хэсгүүдийг автоматаар тодорхойлно.
  • Хамгаалах: Тэргүүн туршлага, менежмент, системийн сайжруулалт болон бусад зүйлс дээр суурилан хамгаална.
  • Илрүүлэх: Аюулыг илрүүлж түүний эсрэг хүчирхэг хамгаалалтуудаар хангана.
  • Хариу үйлдэл: Кибер аюулгүй байдлын үйл ажиллагааны төвийн анхааруулгыг ашиглан кибер дайралтын эсрэг хариу үйлдэл үзүүлнэ.
  • Нөхөн сэргээх: Мэдээлэл алдагдах тохиолдолд бид алсын зайнаас алдагдсан өгөгдөл, системийн бүрэн гүйцэд ажиллагааг хангахын тулд хамгийн богино хугацаанд засварлан сэргээж, шинжилгээг бүрэн хийх боломжтой.

Яагаад Acronis Cyber Protect шийдлийг сонгох ёстой вэ?

Байгууллагын дотоод мэдээллийн технологийн үйл ажиллагааг хэвийн явуулах, удирдах нь цаг хугацаа шаардсан, төвөгтэй байдаг. Мэдээллийн технологийн дотоод үйл ажиллагаа суларсан үед засварын ажлууд орхигдож, гадны нөлөө болон халдагад өртөмтхий болсныг мэддэггүйгээс болж бизнесийн чухал мэдээллээ алдах эрсдэлтэй тулгардаг. Хамгийн дэвшилтэт үйлчилгээ болон шийдлээр таны бизнесийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, танай байгууллагын мэдээллийн технологийн хэрэгцээг хангахад анхаарч ажиллан, таныг үндсэн бизнестээ анхаарлаа хандуулах боломжыг бүрдүүлнэ.

Могул Сервис энд Саппорт компанийн санал болгож буй Кибер Аюулгүй Байдлын цогц шийдэлд дараах үйлчилгээнүүд багтана. Үүнд:

  • Нөөцлөлт болон Нөхөн сэргээлт (Backup and disaster recovery)
  • Мэдээллийн байнгийн хамгаалалт (Continuous Data Protection)
  • Ransomware-ээс хамгаалах урьтач үйлчилгээ (Proactive ransomware protection)
  • Zero-day болон Advanced төрлийн халдлагуудын хамгаалалт (Protection from advanced threats and zero-day attacks)
  • Зан төлөв дээр суурилсан дэвшилтэд Anti-malware, anti-virus (Behavioral and signature-based anti-malware and anti-virus)
  • Вэб хаяг шүүлт (URL filtering)
  • Сул, эмзэг байдлын хэмжилт, Patch зохицуулалт зэрэг эцсийн төхөөрөмжийн зохицуулалт (Endpoint management including vulnerability assessment and unified patch management)
  • Аюулын сэрэмжлүүлэг (Threat alerts)
  • Найдвартай мэдээлэл дамжуулах, хуулах (Secure file sync and share)
  • Мэдээллийн нотериатжуулалт (Data notarization)
  • Мэдээллийг найдвартай хамгаалах үйлчилгээ (Secure data storage)

Үнэ цэнэ - Үр өгөөж

Бидний урьтач үйлчилгээг авснаар дараах үр өгөөжийг хүртэх болно. Үүнд:

  • Бүтээмжийг нэмэгдүүлнэ – Та бүхэн өөрсдийн бизнесийн зорилгодоо бүрэн анхаарлаа хандуулахад дэмжлэг болохын тулд бид байгууллагын тань орчныг сайжруулах дээр анхааран ажилладаг. Тоног төхөөрөмжүүдийн насжилт, шаардлагатай Patch-ууд суусан эсэх, эмзэг сул талын байнгийн аудит зэрэг үйл ажиллагааг тогтмол авснаар байгууллагад сул зогсолт үүсэхгүй байх, ажилтнуудын тань бүтээмж үргэлж өндөр байх нөхцөлийг бүрдүүлэхэд тус болох юм.
  • Хамгаалалтыг сайжруулна – Урьтач үйлчилгээний үнэ цэнийг бүрэн мэдэр. Дараагийн үеийн (next-gen) хамгаалалт болох хиймэл оюун ухаанд суурилсан хамгаалалтын тусламжтайгаар таны байгууллага Ransomware, malware болон crypto-miner-уудаас бүрэн хамгаалагдана.
  • Туршлага – Acronis болон Могул Сервис энд Саппорт компанийн мэргэжлийн инженерүүдийн туршлага, мэдлэгийг ашиглан сар тутмын Security Operation Center outsourcing төрлийн үйлчилгээг авах боломжтой.
  • Compliance-д нийцсэн – Өөрийн бизнесийн онцлогтоо нийцэх хамгаалалт, зохион байгуулалтыг бүтээх боломжтой.
  • Санаа амар – Шөнө сайн унтаж, өдөр сайн ажилла! Бид таны Мэдээллийн технологийн хамгаалалтыг найдвартай байлгахад санаа зовъё, харин та үндсэн бизнестээ анхаарлаа хандуулаарай.

Хэрвээ та өөрийн байгууллагадаа тохирох Зибер Аюулгүй Байдлын цогц шийдлийг сонгож амжаагүй байгаа бол “Могул Сервис энд Саппорт” компаниас санал болгож буй "Acronis Cyber Protect" шийдлийг сонирхоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу?