Байгууллагын хувьд ажилтнуудын төлөвлөгөө болон гүйцэтгэлийг үнэлэх нь маш том цар хүрээтэй бөгөөд хэцүү ажил билээ. Төлөвлөгөөгөө ямарваа нэг систем, программыг ашиглан хийх боловч эргээд түүнийг хэрхэн яаж нэгдсэн байдлаар дүгнэх вэ? Ямар цар хүрээ болон ач холбогдол бүхий ажил хийв? Одоогийн байдлаар төлөвлөгөө хэдэн хувийн биелэлттэй байгаа талаар мэдээллийг нэг дороос авах нь магадгүй боломжгүй санагдаж байгаа байх. Тэгвэл танд Microsoft Planner шийдлийг танилцуулъя.
Microsoft Planner гэж юу вэ?
Microsoft Office 365 Business Premium болон Business Essentials Microsoft Office 365 Business Premium, Business Essentials, Enterprise 1, Enterprise 3, Enterprise 5 багцуудад дагалдан ирдэг шийдэл бөгөөд сүүлийн үед тренд болоод байгаа ГЭРЭЭСЭЭ АЖИЛЛАХ буюу Remote Office-н боломжийг бүрдүүлэхэд ОНЦГОЙ ач холбогдол үзүүлэх шийдэл юм. Trello, Asana, Slack гэх мэт таск/төслийн удирдлагын платформуудтай ижил багийн ба байгууллагын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг оруулах, хянах, удирдахын зэрэгцээ тухайн төсөл, ажлуудтай холбоотой файлын төвлөрсөн сан юм.
Microsoft Planner яагаад танд хэрэгтэй гэж?
Магадгүй та дээр дурдсан Trello, Asana, Slack эсвэл өөр платформыг ашигласан нь илүү амар гэж бодох байх. Учир тэдгээр платформууд нь үнэгүй/тодорхой хязгаарт хүртлээ үнэгүй/, клаудад суурилсан хялбар боловч Microsoft Planner ашиглах зайлшгүй 3 шалтгааныг бичье.
- Microsoft Integration
Танай байгууллага өдөр тутамдаа Outlook и-мэйл платформыг ашиглаж, Word, Excel, Powerpoint гэх мэт хэрэглээний программуудыг ашигладаг уу? Тэгвэл Microsoft Planner нь Office 365-н бусад бүх программуудтай нэгдэн ажиллах боломжтой бөгөөд Microsoft-н хөгжүүлсэн экосистемийн тусламжтай байгууллагын тань ажил ямар ч саадгүй, хурдан явах болно. Жишээ нь: Outlook-тай хослуулан Planner-т оруулсан таск төлөвлөгөө, гүйцэтгэлтэй мэдээлэл, файлуудыг и-мэйлээр сануулах, мэдэгдэл авах, Sharepoint-той холбогдон төсөл, төлөвлөгөөтэй холбоотой файл, баримт бичгүүдээ хадгалах, харах, Teams-тэй холбогдон багаараа Planner таскын талаар хэлэлцэж багийн ажиллагааг сайжруулах болно.
- Аюулгүй байдал
Microsoft корпорацын бүтээгдэхүүнтэй бусад ямар ч компанийн ижил төстэй шийдлүүд АЮУЛГҮЙ БАЙДАЛ тал дээр маргах боломжгүй билээ. Учир нь Microsoft корпорацын хувьд аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн хүчирхэг технологийг ашиглахын зэрэгцээ Microsoft Security Center, ATP зэрэг аюулгүй байдлын хүчирхэг хамгаалалттай юм. Тийм учраас та аль ч төрлийн халдлагаас бүрэн хамгаалах боломжтой юм. /Та өөрийн мэдээллээ хэн нэгэнд алдчихаагүй үеэс бусад үед/
- Бүрэн клауд
Та Microsoft Planner болон бусад бүхий л программуудыг клауд хэлбэрээр болон аппликейшн аль ч хэлбэрээр ашиглах боломжтой. Та аппликейшн хэлбэрээр ашиглаж байгаа үед интернэтэд холбогдсон л бол клаудтай бүрэн хослон real-time байдлаар ажилладаг.
Microsoft Planner-г Хэрхэн ашиглах вэ?
1. Төлөвлөгөө оруулах
Оруулах гэж буй төлөвлөөтэй холбоотой мэдээллийг оруулах бөгөөд тодорхой багийн хүрээнд эсвэл байгууллагад нээлттэй байдлаар оруулах боломжтой.
Мөн та оруулсан төлөвлөгөөний гүйцэтгэлээ харах эхлээгүй, дууссан болон хоцорсон ба хийгдэж байгаа ажилбаруудаа харах хянах боломжтой. Та хэчнээн ч төлөвлөө оруулах боломжтой.
2. Бүлэг/баг үүсгэх
Та тодорхой төслийн болон ажлын хэсгийн, эсвэл бүр хэлтэс нэгжийнхээ ч хүмүүсээр бүлэг үүсгэх боломжтой юм. Та бүлэгт хамаарагдах гишүүдээ нэмэх бөгөөд нэмэгдэж буй гишүүдийн и-мэйлд мэдэгдэл очин хандах эрхтэй болно. Мөн та бүлэг үүсгэсэн тохиолдолд таны Outlook-д шинэ хавтас үүсэх бөгөөд тухайн бүлэгтэй холбоотой и-мэйл мэдэгдлүүд танд ирнэ.
3. Таск буюу ажилбар үүсгэх
Үүсгэгдсэн төлөвлөгөөний дагуу хийгдэх ажилбаруудаа оруулахдаа нүүр хуудсанд байрлах үндсэн төлөвлөгөөний ажлын доор байрлах add task -г даран үүсгэнэ. Тухайн ажилбарын эхлэх болон дуусах хугацаа нэр, тайлбар болон хийгдсэн ажилтай холбоотой файл, линкийг мөн хавсаргах боломжтой юм. Мөн та ач холбогдол төрлөөр нь ялган өөр, өөр өнгийн болгох боломжтой ба тухайн ажилбартай холбоотой дэд ажилбаруудыг ч оруулж болно.
Үндсэн төлөвлөгөөний нийт ажилбаруудаа та статус тус бүрээр харах боломжтой бөгөөд тухайн ажилбарын талаар мэдээлэл, хариуцах эзэн зэрэг нь тун ойлгомжтой харагдана.
Мөн та ажилбаруудыг ажилтан тус бүрээр нь харах бөгөөд тухайн ажилтантай холбоотой ажилбар, төлөвлөгөөний гүйцэтгэлийг ч давхар харах, хянах боломжтой.
Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг та энд дарж авна уу.