Дэлхийн стандартад нийцсэн Могул Дата Центр 2022 оны 1-р улирлаас эрхэм хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ хүргэхэд бэлэн болж, 2022 оны 6 дугаар сарын 22ны өдөр албан ёсны нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Ирээдүйн зах зээл, хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг “байнд нь онож” харсан Могул Сервис энд Саппорт компанийн 2020 оноос төсөл хэлбэрээр хэрэгжүүлж эхэлсэн Могул Дата Центр нь эхлэлээсээ төгсгөл хүртлээ дэлхийн номер нэг Schneider Electric -ийн тоног төхөөрөмж, шийдэл гэдгээрээ онцлог юм.
Харилцагчдадаа өөрсдийн үндсэн бизнестээ анхаарах эрх чөлөөг олгох тэргүүн зорилготой Могул дата центр нь дижитал шилжилтийн энэ үед хэрэглэгчдэдээ бизнесийнхээ дата, дэд бүтцийг бэлэн, найдвартай, байлгахад туслах 24/7, 365 хоногт тасралтгүй хяналт тавин доголдолгүй, тогтвортой ажиллагааг 99.98% ханган ажиллах баталгаа, SLA-ын хамгийн өндөр түвшний үйлчилгээг амладаг.
Modern Cloud Data Center-ыг хүсэн хүлээсэн эрхэм харилцагчдаа хүлээн авсан нээлтийн үйл ажиллагааг Могул Группийн Ерөнхий захирал Н.Баттулга нээн үг хэлэхдээ: “.... Монгол улс цахим үндэстэн болохоор тэмүүлж, Дата эринд дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжтой болжээ. Харин энэ цаг үед бид хэрэглэгчийн хэрэгцээг хангаад зогсохгүй, хэрэглэгчийн Мэдээллийн технологийн дэд бүтэц, шийдлийг дараагийн түвшинд гаргахад түүчээлэн алхаж байна.” хэмээн онцолсон. Технологийн хурдацтай хөгжил, масс дата үйлвэрлэл ихээр нэмэгдэж буй энэ үед дата хамгаалалт хэр чухал болох, цаашлаад Могул Дата Центр нь хэрхэн дата эрин үед чухал үүрэг гүйцэтгэх талаар илтгэл тавьсан юм.
(Могул Группийн Ерөнхий захирал Н.Баттулга)
Могул Дата Центрийг цаасан дээрх төсөл байхаас бодит бүтээн байгуулалт болгох төслийн багийг ахлан ажилласан Могул Сервис энд Саппорт компанийн Гүйцэтгэх захирал С.Болор-Эрдэнэ ирсэн зочдод Орчин үеийн үүлэн дата центр болох Могул Дата Центрийн потенциал, хүчин чадал, найдвартай бөгөөд дэлхийн сатандартыг хангасан үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Могул Дата Центр нь барилга байгууламж, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн хувьд хэрхэн хоорондоо уялдан ажилладаг талаарх мэдээллийг хүргэсэн.
(Могул Сервис энд Саппорт компанийн Гүйцэтгэх захирал С.Болор-Эрдэнэ)
Мэдээллийн Технологи, Харилцаа Холбооны салбарт шинээр мэндэлж буй Могул Дата центрийн нээлтийн үйл ажиллагаанд Цахим Хөгжил, Харилцаа Холбооны яамны Бодлого, Төлөвлөлт хариуцсан газрын дарга З.Гантогоо хүрэлцэн ирж, “Могул дата центрийн нийт хамт олонд юуны түрүүнд энэхүү том төслийг амжилттай гүйцэтгэн, хэрэглэгчид ээлтэй дата центрийг байгуулсанд баяр хүргэн, цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүслээ.”
(Цахим Хөгжил, Харилцаа Холбооны яамны Бодлого, Төлөвлөлт хариуцсан газрын дарга З.Гантогоо)
Нээлтийн ёслолын оргил үе буюу харилцагчдадаа үүд хаалгаа нээх тууз хайчлах ёслолд Могул Группийн Ерөнхий захирал Н.Баттулга, Могул Сервис энд Саппорт компанийн Гүйцэтгэх захирал С.Болор-Эрдэнэ, Могул Дата Центрийн анхны хэрэглэгч НовелСофт компанийн Гүйцэтгэх захирал Б.Цээсүрэн болон Цахим Хөгжил, Харилцаа Холбооны яамны Бодлого, Төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо нар тайзнаа уригдан, тууз хайчлан Могул Дата Центрийг албан ёсоор нээснийг мэдэгдлээ.
(Зүүнээс баруун: Б.Цээсүрэн, З.Гантогоо, Н.Баттулга, С.Болор-Эрдэнэ)
Аялгуут дуу эгшиглэж, хүндэт зочид дата центрийн үйл ажиллагаа, шийдэл, найдвартай ажиллагаатай биеэр танилцсан билээ. Танилцахаар орж ирсэн зочдыг Могул дата центрийн үйл ажиллагааг 24 цаг, 365 хоног хянаж, шаардлагатай туслалцаа үзүүлэх мэдээллийн технологийн туслалцаа үйлчилгээний олон жилийн мэдлэг туршлагатай мэргэшсэн инженер, техникийн баг угтан авж үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн хүчин чадлын талаар танилцууллаа.
Дэлхийн стандартыг ханган ажиллаж бүй Могул Дата Центрийн нээлтийн үйл ажиллагаа ийнхүү амжилттай өндөрлөлөө. Мэдээллийн технологийн дэд бүтцийн дэлхийн стандартыг хангасан, дата центрийн тогтвортой үйлчилгээгээр тэргүүлэгч компани болох алсын хараатай Могул Дата Центр ийнхүү албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Цаасан дээрх төслийг бодит бүтээн байгуулалт болгон хэрэглэгчдэдээ найдвартай, тасалдалгүй үйл ажиллагааг амласан дэлхийн стандарт үйлчилгээг хүргэхэд хамтран ажилласан Могул Групп болон Могул Сервис энд Саппорт компанийн хамт олонд ахин дахин баяр хүргэе!