Мэдээллийн аюулгүй байдал нь нэвтрэх үйлдэл хийхээс л эхэлдэг. Харин байгууллагын тань мэдээлэлд үнэхээр танай ажилтан нэвтэрч байгаа эсэхэд та хэр итгэлтэй байдаг вэ? Ажиллагсдадаа Multi-Factor Authentication ашиглаж хэвшихийг зөвлөөрэй.
Multi-Factor Authentication буюу давхар баталгаажуулалт нь цахим аюулгүй байдлыг тань хамгаалах хамгийн хялбар ба үр дүнтэй аргуудын нэг юм.
Системд нэвтэрч буй нь "ТА" мөн эсэхэд хүртэл давхар баталгаажуулалт шаардлагатай.
Давхар баталгаажуулалтын арга нь систем рүү нэвтрэхэд та мөн эсэхийг давхар баталгаажуулдаг. Таны бүртгэлтэй хаяг руу мессеж эсвэл и-мэйл илгээх ба биометрийн баталгаажуулалт зэргээр давхар баталгаажуулахыг шаарддаг.
Үгүй бол шууд блок!
Хэрэв та системд нэвтрэх оролдлого хийгээгүй байтал баталгуужуулалт шаардвал яах вэ? Цахим халдлагад өртөхөөсөө өмнө баталгаажуулалт хийхээс татгалзахад л хангалттай. Multi-Factor Authentication нь тэр даруй тухайн нэвтрэх оролдлогыг зогсоон нэвтрүүлэхгүй байх болно.
Өөрийн байршил болон ашигладаг төхөөрөмжөө итгэмжлэх боломжтой.
Мөн оффисын сүлжээ зэрэг итгэмжлэгдсэн байршлаа тохируулан, зөвшөөрөгдөөгүй байршил эсвэл бусад улсаас нэвтрэх эрхийг хягаарлахаар тохируулж болно.
Нэвтрэх нэр болон нууц үгээ бусдад алдчихсан уу? Тэгвэл MFA тусална.
Хэрэв өөрийн нэвтрэх нэр болон нууц үгийг бусдад алдсан бол энэхүү баталгаажуулалтын аргын тусламжтайгаар өөрийн аюулгүй байдлыг хамгаалах боломжтой. Давхар баталгаажуулалтыг 2 шатлалт баталгаажуулалт (2-step verification) ч гэж нэрлэх тохиолдол бий.
Баталгаажуулалтын горимыг тохируулахад маш амархан.
Энэхүү нийтлэлээрээ бид танд Microsoft хаягтаа хоёр шатлалт баталгаажуулалтыг хэрхэн тохируулах талаар товчхон мэдээлэл оруулж байна.
Давхар баталгаажуулалтыг тохируулахын тулд та Security Defaults-ыг идэвхжүүлэх ёстой.
- Microsoft 365 admin center-д админ эрхээр нэвтэрч орно.
- Зүүн буланд байрлах Show All цэсийг сонгон Admin centers доорх Azure Active Directory командыг сонгоно.
- Azure Active Directory admin center командаас Azure Active Directory > Properties-ыг сонгоно.
- Дэлгэцэнд гарч ирсэн хуудасны доод хэсэгт байрлах Manage Security defaults тохируулгуудыг сонгоно.
- Тохиргоог идэвхжүүлэхийн тулд Тийм, идэвхгүй болгохын тулд Үгүй гэсэн сонголтыг дараад Хадгалах товчыг дарна.
Ингээд л болоо.
Давхар баталгаажуулалтын арга нь таныг болзошгүй эрсдэлээс давхар хамгаална.