Дуудлагын төвийн үйлчилгээний тухай ярихаас өмнө дуудлагын төв хэрхэн анх үүч байсан түүхээс эхэлье.1950-онд Анхны дуудлагын төвийн ажилтнууд гэрийн эзэгтэй нар байжээ. Эдгээр бүсгүйчүүд гэрээсээ нэмэлт мөнгө хийхийн тулд гурилан бүтээгдэхүүн зарах гэж найз нөхөд, хөршүүд рүүгээ залгаж, гэрээсээ ажилладаг байв. Энэ нь 1960-аад оны үед боловсронгуй болон хөгжиж, технологи сургалтыг бий болгосноор хөгжлийн шат нь эхэлсэн байдаг.
1970 онд телефон холбооны үйлчилгээ /Wide area Telephone Services/ нэвтэрснээр телефон холбооны үйлчилгээг улс орон даяар ашиглах боломжийг олгожээ. Тун удалгүй үнэгүй 800 дугаарыг хэрэглэгчдэд нэвтрүүлснээр зар сурталчилгаанд үнэ төлбөргүй хариу өгөх боломжийг олгож, дуудлагын төвийн төлөөлөгчийн ажлын байр бий болсон байна. Он цаг улиран өөрчлөгдөн түүхийг өртөөлөн явсаар өнөөгийн бидний орчин цагийн дуудлагын төвийн үйлчилгээ нэвтэрчээ.
Могул Сервис энд Саппорт компанийн дуудлагын төв нь хэрэглэгчид утсаар мэдээлэл өгөхөөс гадна Proactive monitoring /Урьдач үйлчилгээ/, Алсын зайн тусламж үйлчилгээ /Remote support/ -г давхар үзүүлдэг.
Урьдач үйлчилгээ:
“Асуудлыг turn off хийж унтрааж болдоггүй юм байхдаа” гэж хүмүүс хааяа боддог байх, хүмүүс оршихуйн нэг хэсэг учир асуудлыг алга болгох боломжгүй. Харин ухаалгаар шийдэж болно. Хэрэглэгчийн асуудлыг өөрсдөөс нь хүлээн авахаас гадна бид таны интернэтийн тасалдал болон төлөвийг зайнаас хянаж, урьдач үйлчилгээг нэвтрүүлэн ажилладаг. Өөрөөр хэлбэл аливаа асуудлыг гарсных нь дараа бус гарахаас нь урьтаж асуудлыг шийдвэрлэхийг Proactive үйлчилгээ гэж ойлгож болно. Proactive үйлчилгээ үзүүлэхэд хамгийн чухал багаж хэрэгсэл нь олон сайн Мониторингийн системүүд нь PRTG, NETems, Mogul vision зэрэг юм.
Алсын зайн үйлчилгээ:
Технологийн хөгжлийн хурдыг гүйцэхийн тулд бид түүнтэй хөл нийлүүлэн маш хурдтай урагшлах хэрэгтэй болж байна. Цаг хугацаа бол завгүй нийгмийн найз. Цаг хугацаатай хамт л явахгүй бол хоцорчихвол гүйцэхэд амаргүй. Завгүй ажиллаж байх үед технологид тооцоолж болохгүй асуудал үүсдэг. Хурдан шийдэхгүй бол цаг хугацаа яваад байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Шийдэх арга зам байна. Та хаана байгаагаас үл шалтгаалан алсын зайн үйлчилгээний тусламжтай технологид үүссэн доголдлоо хялбар шийдэх боломжтой. Технологийн эвдрэлийг засах шийдэл хайн стресстэж суулгүй стресс бухимдлыг эерэг байдлаар зохицуулалт хийгээрэй. Хэрэглэгчийн хүсэлтийг цаг алдалгүй хурдан шуурхай шийдвэрлэхэд тулгуурлан програм ашиглан алсаас шийдэх нь Remote Support үйлчилгээний гол зорилго юм.
Бидний эрхэмлэн дээдлэх ёстой үнэт чанар нь үнэ цэнэ юм. Дуудлага бүр үнэ цэнтэй. Шударга байдал, итгэлцэл, хүндэтгэл нь бат бөх харилцааны чанар болдог.Утсан харилцаагаар сэтгэл хөдлөлийг мэдрэх л боломжтой харин харах боломжгүй юм. Харилцуурын цаанаас хүн болгоныг аз жаргалтай болгох боломжгүй ч гэсэн аз жаргалыг эерэг байдлаар түгээх боломжтой. Харилцагч болгоны үнэ цэнийг илүү хүндэтгэн харилцах нь утсан харилцааны цаадах гол чанар юм.