Албан байгууллага бүр өөрийн дотоод ажлын урсгал, зохицуулалт, зохион байгуулалттай байдаг. Ажлын тасралтгүй урсгалын нэг хэсэг нь цаас. Тэгвэл хэрхэн өөрийн ажлын урсгалд тааруулан цаасны хэрэглээг багасган дижиталд шилжих вэ?
Байгууллагын онцлог, ажлын урсгалдаа тохирох системийг бий болгох боломжтой.
Жишээ нь: “Баримт бичгийн сан”-г нэвтрүүлснээр баримт бичгийг төвөггүй хайн олж бусадтай хялбар хуваалцан, аюулгүй байдлыг ханган, хэн, ямар баримт бичиг харах эрхийн тохиргоо тавьж болно. Баримт бичигт өөрчлөлт оруулах тохиолдолд хэвлэхгүйгээр систем дээр тухайн өөрчлөлтийг оруулах, хадгалах, хуваалцах, цаг хугацаа болон цаасны хэрэглээг багасгах боломжтой.
Word, Excel, Powerpoint зэрэг програмуудыг ашигладаггүй албан байгууллага, ажилтан гэж байхгүй. Хэрэглээний програмаас гадна бусад харилцаа холбооны системийг багтаасан Microsoft 365 систем нь дотроо Low – Coding программ хангамжийг хөгжүүлэх системүүдтэй бөгөөд өөрийн байгууллагат тохирсон системүүдийг дотооддоо хөгжүүлэх боломжтой байдаг.
Жишээ нь: Дээр дурдсан “Баримт бичгийн сан” болон байгууллагын бүхий л дотоод процессоо автоматжуулан дижиталд шилжин цаасны хэрэглээг багасгах боломжтой.
Майкрософт 365 системийн бизнест тань өгөх үнэ цэнэ:
- Цаасны хэрэглээ багасаж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн, цаг хэмнэнэ.
- Байгууллагын дотоод процессын онцлогт тохируулан байгууллагад хэрэгцээтэй програм хангамжийг Low – Coding –н тусламжтайгаар бий болгох.
- Мэдээллийг нэг сувгаар олон хүнд түгээх, хуваалцах болон байгууллагын дотоод интранет сайтыг бий болгох.
- Баримт бичгийг системд хадгалах, харах, өөрчлөх эрхийг хязгаарлах, тохируулах боломжтой.
- Excel, Word зэрэг хэрэглээний програмын лицензийн асуудал болон аюулгүй байдалд санаа зовох шаардлагагүй.
Хэрвээ та өөрийн байгууллагадаа тохирох албан бичгийн цахим шийдлийг сонгож амжаагүй байгаа бол “Могул Сервис энд Саппорт” компаниас санал болгож буй "Албан бичгийн процесс автоматжуулалт"-ын шийдлийг сонирхоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу?