Өнөөгийн дижитал эринд байгууллага бүр технологийн тохиромжтой стратегийг хэрэгжүүлэн, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалж, дижиталд шилжих боломжийг эрэлхийлж байна. Гэвч энэ бүгдийг цогцоор нь дотоод нөөцөөрөө хөгжүүлнэ гэдэг тодорхой хэмжээний санхүүгийн бөгөөд цаг хугацааны нөөц шаарддаг бөгөөд тийм ч оновчтой шийдэл биш байдаг.
2018 онд хийсэн Deliotte. компанийн судалгаанаас харахад дэлхийн нийт бизнесийн байгууллагуудын 60% орчим нь Аутсорсингийн үйлчилгээг ашигладаг бөгөөд энэхүү үйлчилгээний зардал нь мэдээллийн технологийн дундаж төсвийн 10 орчим хувийг эзэлж байна.
Тэгвэл жижиг дунд бизнесийн байгууллагууд Мэдээллийн Технологийн Аутсорсинг үйлчилгээг сонгох шаардлагатайг батлах 5 шалтгааныг танилцуулъя.
- Үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх
Зөв менежменттэй мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээнд хөрөнгө оруулах нь таныг үндсэн бизнесээ хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэгч байгууллагатай хамтран ажилласнаар та IT-тай холбоотой асуудалд толгойгоо өвтгөж цаг заваа үрэх хэрэггүй болно гэсэн үг юм.\
- Үйл ажиллагааныхаа зардлыг хянах, хэмнэх
Мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийдэг компаниуд тухайн салбарын алба, хэлтэст оруулах хөрөнгө оруулалтаа илүү үр ашигтай байлгах давуу талыг олж авдаг. Учир нь програм хөгжүүлэлтээс эхлээд техник хангамж суурилуулалт хүртэлх эцсийн хэрэглэгчид очих мэдээллийн технологийн багийн бүх функцийг энэхүү үйлчилгээнээс авах боломжтой. Түүнээс гадна мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээ нь зардлаа урьдчилан тооцоолох боломжийг олгодог бөгөөд гэрээнд сарын тогтмол төлбөрийг заасан байдгаараа давуу талтай.
- Мэдээллийн технологийн экспертүүдтэй хамтран ажиллаж, хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой.
Мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлж, байнга хөгжүүлж байдгаараа давуу талтай. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлэгч компани нь мэргэжлийн сертификат бүхий мэргэшсэн инженерийн баг болон технологийн зөв шийдвэр гаргахад туслах үүрэг бүхий борлуулалтын багтай байдаг. Энэ нь танай байгууллага хамгийн сүүлийн үеийн технологийг үр дүнтэй ашиглахад мэргэшсэн багийн дэмжлэг авах боломжтой гэсэн үг юм.
- Эрсдэлээс хамгаалах найдвартай үйлчилгээ
Технологи үнэтэй учраас буруу шийдвэр гаргалт нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүндээр тусдаг. Мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээ үзүүлэгч компани нь техникийн зөв шийдвэр гаргахад туслах үйлчилгээ үзүүлэх борлуулалтын багтай байдаг. Хэрэв та технологийн стратегиа өөрчлөхөөр шийдсэн бол мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээ үзүүлэгч компани танд шинэ платформруу шилжихэд туслах хэрэгсэл, үйлчилгээтэй гэсэн үг.
Түүнчлэн мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээ нь мэдээлэл алдагдах болон бизнесийн үйл ажиллагаа мэдээллийн технологийн асуудлаас болж доголдох эрсдэлийг бууруулдаг. Аутсорсинг үйлчилгээ үзүүлэгчид ихэвчлэн төлбөрийн мэдээлэл эсвэл эрүүл мэндийн талаарх мэдээллийг хамгаалахад шаардагдах мэдээллийн аюулгүй байдлын стандартыг мөрдөж ажилладаг тул эдгээр салбарт ажиллаж буй бизнесүүдэд мэдээллийн аюулгүй байдлаа технологийн бүх түвшинд хэрхэн зөв зохистой хангах талаар мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.
5. Таныг дижитал шилжилтэд хөтөлнө
Дэлхий нийтэд өрнөж буй дижитал шилжилт өнөөдөр бизнес, эдийн засаг, нийгмийн бүхий л харилцаанд шинэ боломж, шинэ соёлыг авчирч бна. Бөмбөрцөг даяараа хөл хорионд орж, үүний үр дүнд цахимаар авч болох бүхий л үйлчилгээ идэвхжив. Банкны үйлчилгээнээс эхлээд онлайн худалдаа, онлайн сургалт, онлайн бизнес, онлайн ажлын байр гэхчлэн хүнд шаардлагатай бүх хэрэгцээ цахим орон зайд шилжиж эхэллээ. Хятад улсад л гэхэд нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн хүнсний бүтээгдэхүүний цахим захиалга 215 хувиар өссөн байх жишээтэй. Боловсролын бүх шатны байгууллага үүдээ барьж, хөл хорио тогтоосноор дэлхий нийтээрээ зайны сургалтыг хэрэглээндээ нэвтрүүлж эхэллээ. Харин танай байгууллага дижитал шилжилтэд аюулгүй, эрсдэлгүйгээр шилжихэд бэлэн үү? Мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээ таны бизнесийг хамгийн эрсдэлгүй, дөт замаар дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгодог.
Могул Сервис энд Саппорт ХХК нь Монголдоо анх удаа үйлчилгээндээ ISO-20000, ITIL v4 стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд Microsoft, Dell, Cisco, Canon, Kaspersky, Trend Micro зэрэг компаниудын албан ёсны мэргэжлийн сертификат бүхий инженер техникийн ажилтнуудаар багаа бүрдүүлэн Мэдээллийн технологийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байна. Та Мэдээллийн Технологийн Аутсорсинг үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “мэдээлэл авах” гэсэн товч дээр дарна уу?