Remote Work ба Ирээдүйн ажиллах хэв маяг

Remote Work ба Ирээдүйн ажиллах хэв маяг

Бизнесийн өрсөлдөөн, өсөлтийг даган ажлын хэмнэл, хэв маяг тасралтгүй өөрчлөгдөж байсан ч Covid19-ын дараах ажиллах хэв маяг шиг ингэж хурдацтай, үсрэнгүйгээр өөрчлөгдөж байсангүй. Магадгүй Covid19-ын хүчтэй нөлөөлөл байгаагүй бол өнөөгийн өөрчлөлтөд хүрэхэд магадгүй 5-10 жил шаардлагатай байх байлаа.

Зөвхөн монголд ч гэлтгүй дэлхий даяар бизнесүүд нөхцөл байдалд дасан зохицох шалгууртай нэгэн зэрэг нүүр тулж, сорилтыг өөрсдөдөө ашигтайгаар даван гарах арга замыг хайсаар байна. Зарим бизнесүүд дасан зохицох арга замыг олж чадахгүй хаагдаж байхад зарим нь “remote working” буюу алсын зайнаас ажиллах хэв маягийг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадсан. Алсын зайнаас ажиллах шийдлийг зөвхөн Covid19-ын үед бизнесээ аварч үлдэх нэгэн арга зам гэж харж байсан ч олон давуу тал байгааг олж харснаар байгууллагууд өөрсдийн онцлогт тохируулан нэвтрүүлэх нь түгээмэл болж, норм болоод байгаа билээ.

Тэгвэл “Remote working” гэж юу вэ?

Remote working нь ажилчдад уламжлалт оффисын орчноос гадуур ажиллах боломжийг олгодог ажлын хэв маягийг хэлдэг. Энэ нь ажлыг амжилттай гүйцэтгэхийн тулд тодорхой газар, оффист ажиллах шаардлагагүй гэсэн үзэл баримтлалд тулгуурладаг.

Алсын зайнаас ажиллах нь өдөр бүр тогтсон цагт ирж бас тарж, оффис руу явж, тогтсон нэг ширээн дээр ажиллахын оронд хүссэн газраасаа ажлаа хийж, бүтээмжтэйгээр зорилгоо биелүүлж болох хэв маяг юм. Мөн ажил мэргэжил, хувийн амьдралаа зохицуулах, өдөр өдрөө зөв төлөвлөх боломжийг олгож, ажилчдад хамгийн бүтээмжтэйгээр ажиллах арга замыг сонгох сонголтыг өгдөг.

Өмнө дурдсанчлан зарим бизнесүүд алсын зайнаас ажиллах хэв маяг руу шилжин, өөрчлөлтийг нэвтрүүлэхэд бусдаасаа соёл болон технологийн хувьд илүү “бэлэн” байсан тул цар тахлаас ч өмнө гэрээсээ ажиллах боломжийг олгон, цар тахлын үеэр 100% алсын зайнаас ажиллах хэв маягт хурдан дасан зохицож чадсан. Гэсэн хэдий ч гэртээ компьютер ашиглах боломж, ажилчдын технологийн ур чадвар, компанийн соёл, зайнаас ажиллаж байгаа ажилчдын мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл зэрэг бусад олон хүчин зүйл нь зарим компаниудад бүрэн дасан зохицоход сорилт болж байна. 

"Remote Working" нь ажилчдад ямар давуу талыг олгодог вэ?

  • Уян хатан амьдралын хэв маяг. 

Алсын зайнаас ажиллах хэв маягийг сонгож буй хамгийн гол шалтгаан болон энэ хэв маягийн голлох онцлог бол илүү уян хатан байдлаар ажиллах болон амьдрах боломжийг олгодогт байдаг. Зайнаас ажиллах үед ажилтан оффис руу явах унааны зардал, зарцуулах хугацааг хэмнэж, замын түгжрэлийн стресс үгүй болж, хувийн амьдралаа илүү зөв төлөвлөж чаддаг байна. Уламжлалт ажиллах хэв маягийн хатуу цагийн хуваарь дагаж мөрддөггүй тул “remote working” нь ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, ажлын бүтээмжийг нь дээшлүүлдэг байна. 

  • Эрүүл мэнд ба тайван байдал.

Зайнаас ажиллах нь оффист ажиллахтай харьцуулахад стресс багатай байдаг байна. Их Британийн Хатан хааны нийгмийн эрүүл мэндийн нийгэмлэгээс 2020 онд нийтэлсэн “Covid19-ын үед гэрээсээ ажиллах нь хүмүүсийн бие болон сэтгэцэд хэрхэн нөлөөлж буй” тухай судалгаанд оролцогчдын 55% нь ажилдаа явахдаа илүү их стресстдэг болохыг тогтоожээ. Ажил олгогчид ажилдаа ирж, явахыг болиулж, зайнаас ажиллаж буй ажилчдаа тав тухтай орчинд ажиллахыг зөвшөөрснөөр стресс багатай ажилчдыг бүрдүүлж байна. Аз жаргалтай, эрүүл ажилчид ажлаа илүү сайн хийж, компанидаа илүү үнэнч гэдгээ мэдэрдэг байна. Үүнээс харвал “Remote Working” нь бизнесийн чухалчлах стратеги гэж хэлж болно.

  • Ажилдаа илүү хичээнгүй, хүсэл тэмүүлэлтэй болдог. 

Алсын зайнаас ажилладаг ажилчид оффисын гадуур хамгийн сайн ажлаа хийх хандлагатай байдаг. Тэд хүрээлэн буй орчноосоо илүү их мотиваци авдаг бөгөөд хүрээлэн буй орчны анхаарлыг сарниулах зүйлсийг хүссэнээрээ шүүж чаддаг. Тэд үүнийг урам зориг эсвэл сайн ажилласны шагнал гэж үздэг бөгөөд өөрсдийн дуртай амьдралын хэв маягаараа үргэлжлүүлэн амьдрахын тулд зорилгоо даван биелүүлэхэд бэлэн байдаг.

"Remote Working" нь ажил олгогчдод ямар ашигтай вэ?

  • Өндөр бүтээмж

Алсын зайнаас ажиллах хэв маягийн талаарх хамгийн алдартай аргументуудын нэг бол: “Уян хатан байдлыг дагаад бүтээмжийг нэмэгдүүлэх”.

Зайнаас ажиллаж буй ажилчид оффис дахь ажилчидтай харьцуулахад ажлаа дуусгахын тулд илүү их хүчин чармайлт гаргадаг байна. Ажлын бүтээмжийн талаарх судалгаанд дурдсанаар, үндсэн ажилчдын 65% нь зайнаас ажиллах нь бүтээмжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байдаг бөгөөд удирдлагууд нь ч санал нэгтэй хүлээн зөвшөрөдөг байна. Судалгаанд хамрагдсан менежерүүдийн гуравны хоёр нь алслагдсан ажилчдынхаа нийт бүтээмж нэмэгдсэн гэж мэдэгджээ.

  • Зардлын хэмнэлт

Remote Work буюу алсын зайнаас ажиллах хэв маяг нь компанийн орлогод эерэгээр нөлөөлдөг. Хэрэв баг, хэлтсүүд бүрэн хуваарилагдсан, “Remote Working”-ийг амжилттай нэвтрүүлж чадсан бол компанийн тогтмол зардал буюу оффисын түрээс, оффисын тавилга гэх мэт зардалуудыг бодитоор хэмнэх боломжтой байдаг.

  • Санаачлагатай, идэвхтэй ажилчид 

Зайнаас ажиллах хэв маяг нь ажилчдад олон давуу талуудыг бий болгодог тул илүү аз жаргалтай, эрүүл, ажилдаа дуртай ажилчдыг бий болгох нь тодорхой. Ашигтай, чанартай, илүү үр ашигтай, бүтээмжтэй ажиллахаас гадна ажил олгогчид ажилчдаа аз жаргалтай, идэвхтэй байлгахын тулд зайнаас ажиллах боломжийг санал болгодог.

Microsoft 365-ийн тусламжтайгаар “Remote Working” хэв маягийг илүү хялбараар, амжилттай нэвтрүүлэх боломжтой.

Цар тахлын үеэр бизнесийн бүх салбар алсын зайнаас ажиллаж, бизнесээ тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд олон сорилттой нүүр тулсан. Гэсэн хэдий ч байгууллагын хэрэгцээнд зориулсан Microsoft 365 нь алсын зайнаас ажиллахын давуу талуудыг болон бизнесийн тогтвортой байдлыг хангах боломжуудыг санал болгосоор байна. 

Microsoft 365 нь цогц шийдэл бөгөөд амжилттай нэвтрүүлэн, боломжуудыг бүрэн ашиглаж чадвал алсын зайнаас үр ашигтайгаар хамтран ажиллах боломжтой. Үүнийг бизнесийнхээ давуу тал, урт хугацааны стратегийн нэгэн хэсэг болгож чадвал алсын зайнаас ажиллах хэв маягийг үр дүнтэйгээр бизнестээ нэвтрүүлэх боломж бий.

Алсын зайнаас ажиллах үед нүүр тулан харилцах боломжгүй тул хамтын ажиллагааг үр дүнтэйгээр шийдэх нь нэн тэргүүний асуудал юм. Мэдээж асуудлыг даван туулах, ажлуудыг дуусгах, өсөлтийн шинэ санааг нээх зэрэгт хамтын ажиллагаа нь зайлшгүй шаардлагатай байдаг.

Microsoft 365 нь яг энэ сорилтод зориулсан хэд хэдэн аппуудыг багтаасан ба саадгүй багаараа ажиллахад зориулагдсан.

Үүнд:

  • Office Suite – Word, Excel болон PowerPoint дээр нэг файл дээр нэгэн зэрэг хамтран ажиллана.
  • Microsoft Teams - Microsoft 365-ын хамгийн гайхалтай хамтын ажиллагааны хэрэгслүүдийн нэг. Нэг дор 1000 хүртэлх оролцогчтой хурал зохион байгуулах, багийн төлөвлөгөөт уулзалтууд, дуудлага хийх, файл хуваалцах, баримт бичиг дээр хамтран ажиллах боломжийг олгоно.
  • OneDrive - өөрийн баримт бичгээ Cloud дээр хадгалж, дурын төхөөрөмжөөсөө файл руу хандах, хүмүүстэй илүү хялбараар хуваалцах боломжтой.
  • SharePoint Online – Байгууллагын дотоод сайтуудыг үүсгэн зарлал, мэдэгдэл зэргийг байгууллагынхаа нийт ажилчдад нэгэн зэрэг түгээх боломжтой. Мөн нийтээрээ ашигладаг аливаа маягт, хүсэлтийн загвар зэргийг нээлттэй хуваалцах боломжтой. Тодорхой хязгаарлалттайгаар файлууд руу хандах, хуваалцах тохиргоо уян хатан байдлыг бий болгож, хамтран ажиллахад маш чухал юм.
  • OneNote – Энэхүү дижитал дэвтрийн тусламжтайгаар тэмдэглэл хөтөлж, санаагаа тэр дор нь бичиж тэмдэглэх боломжтой ба дурын төхөөрөмжөөс тэмдэглэлдээ хандах боломжтой. Мөн тэдгээрийг хялбар хуваалцах, хайх, бүр бичих боломжтой. Бүтээмжийн гол давуу талуудын нэг нь ямар ч төхөөрөмжөөс таны компьютерт sync хийх бөгөөд тэдгээрийг дахин бичих, зөөх шаардлагагүй болно.
  • Planner – Энгийн жагсаалтаас эхлээд хэд хэдэн багийн гишүүдийн оролцоо шаардлагатай нарийн төвөгтэй төслийн ажлыг ч зохицуулдаг. Та таскаа хялбархан үүсгэж, хуваарилж, процессыг хянах боломжтой. Энэ нь таскын төлөвийг харуулах байдлаар багийн гишүүдийг урамшуулах, бүтээмжийг сайжруулахад туслах болно. 

Алсын зайнаас ажиллах ажилчдын бүтээмжийг хянах, мөн тэдэнд өөрсдийн бүтээмжийг хянах арга замыг олгох нь мэдээж чухал. Ажилчдынхаа Microsoft 365-тай хэрхэн харьцаж байгаа талаарх дэлгэрэнгүй тайланг авч, болзошгүй асуудлуудыг илрүүлж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлэх боломж бий.

  • MyAnalytics – Энэ платформ нь хэрэглэгчдэд өөрсдийн бүтээмж болон Microsoft 365 хэрэгслийг хэрхэн ашиглаж байгаа талаарх үзүүлэлтийг харуулдаг. Бүтээмжийн өгөгдөл нь хэрэглэгчийн эзэмшилд байх бөгөөд өөрийн ажлын бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болно.

Microsoft 365 нь таныг хаана ч байсан бусадтай болон ганцаараа саадгүй ажиллахад тусална. Та интернетэд холбогдох боломжтой л бол үр бүтээлтэй ажиллахад тань туслах Microsoft 365 аппудыг ашиглан, аюулгүй байдлын дэвшилтэт функцуудээр мэдээллээ хамгаалан, санаа амар ажиллаарай.

 

Microsoft 365-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД ДАР.

Бидэнтэй холбогдох: 7731 2424