Бидний өдөр тутмын үйл ажиллагааны үр дүнд маш олон төрлийн дата, мэдээлэл цугларч байдаг. Цугласан датаг хэрхэн хянаж, үр өгөөжтэй ашиглах аргаа нэг л олохгүй байвал дараах бичлэг танд тус болно гэдэг итгэлтэй байна.
Excel дээр тайлагнахаа болин, Power BI – ийг сонгох 3-н том шалтгаан
1. Ямар ч асуудалгүйгээр их хэмжээний өгөгдөлд хандалт хийх, хадгалах боломжтой: Power BI нь Microsoft Excel болон text /.csv өргөтгөл бүхий файлуудыг шахах чадвартай бөгөөд энэ нь Excel дээр нээх боломжгүй асар их хэмжээний өгөгдлийг үзэх, задлан шинжлэх, дүрслэх боломжийг олгодог.
2. Мөрний түвшний аюулгүй байдлын онцлогууд (Row level security/RLS): RLS ашиглах нэг жишээ бол ажилчид зөвхөн газар хэлтэст хамааралтай өгөгдлийг харах боломжийг олгодог. Ингэснээр мэдээлэл буруу хүнд очих, олонд цацагдах зэрэг эрсдэлүүдээс хамгаалдаг.
3. Үүлэн технологи дээр суурилсан онцлог шинж чанарууд: Power BI анализыг хийж дууссаны дараа дашбоард болон тайлангаа нийтэлж, бусадтай хуваалцах боломж маш өргөн болдог. Excel нь ихэвчлэн том файлуудыг и-мэйлээр илгээх эсвэл SharePoint портал дээр байрлуулах, мөн хүмүүст үүнийг шинэчилсэн талаар мэдэгдэх шаардлагатай байдаг. Power BI – ашигласнаар датаг real-time харах боломжтой.
Хэрвээ та өөрийн байгууллагадаа тохирох тайлангийн шийдлийг сонгож амжаагүй байгаа бол “Могул Сервис энд Саппорт” компаниас санал болгож буй Microsoft 365 Power BI-г сонирхоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу?