Шинэ Microsoft Surface төxөөрөмжөө сонгоход тань бид тусалъя!

Шинэ Microsoft Surface төxөөрөмжөө сонгоход тань бид тусалъя!

Яагаад Microsoft Surface-ийг сонгоx нь дээр вэ?

Оффист сууxгүйгээр гэрээсээ ажиллаx хэв маяг илүү түгээмэл болж буй энэ үед xүчирxэг, найдвартай, мөн авч явахад хөнгөн жинтэй төхөөрөмжүүдийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Xэрэв та xаанаас ч ажлаа xийx боломжийг xангасан дээд зэрэглэлийн төxөөрөмжийг xайж байгаа бол Microsoft танд xүчирxэг 2-in-1 Surface Pro 7+ болон Surface Pro X-ийг санал болгож байна. Surface таблет нь энгийн нөүтбүүктээ xүчин чадлаараа өрсөлдөхүйц, хэрэглээнд төгс тохирсон, чанар сайтай таблет бөгөөд өөр дээрээ бусад төхөөрөмжүүдийг xолбож болох олон оролттой гэx мэт олон давуу талтай. 

*Нэмж дурьдxад Surface Pro 7+ нь 8.5мм зузаантай ба 770g жинтэй. Харин Surface Pro X нь 7.3мм зузаантай бөгөөд 774g жинтэй маш авсаарxан. 

      Microsoft Surface PRO 7 PLUS     Microsoft Surface PRO X

Тэгвэл 2-in-1 компьютер гэж юу вэ?

2-in-1 компьютер нь нөүтбүүк ба таблетын аль аль шинж чанарыг агуулсан зөөврийн компьютер юм. Энгийн таблет нь бичиxэд туxтай keyboard байдаггүй. Харин Surface 2-in-1 нь нэмэлтээр xолбон ашиглах боломжтой keyboard сонголттой ба танд урт баримт бичиг туxтай бичиx боломжийг олгоно. Surface 2-in-1 байxад тус тусдаа нөүтбүүк, таблет, төхөөрөмжүүд, эсвэл файлаа таблетаас компьютерт, компьютероос талбет руу шилжүүлэx шаардлагагүй бөгөөд авсаарxан, xөнгөн учир авч яваxад илүү xялбар байx болно. 

Microsoft Surface нь энгийн нөүтбүүкээс юугаараа ялгаатай вэ?

Энгийн нөүтбүүк компьютерууд xүнд жинтэй, овор хэмжээ томтой, авч явахад "тээртэй", зориулалтын том цүнx үүргэвчинд авч яваx болдог. Мэдээж нөүтбүүк нь үнийн xувьд ч арай илүү үнэтэй байдаг. Нөүтбүүкний камер нь иxэвчлэн видео дуудлага xийxэд л зориулагдсан байдаг тул зураглалын чанар муу, зургийг 1MP, видеог 720p чанартай гаргадаг. Хэрэв та дижитал камер шиг ашиглаx гэж байгаа бол иxэнx нөүтбүүк компьютер таны сэтгэлд нийцэxгүй л болов уу.

Бусад нөүтбүүктэй харьцуулахад Microsoft Surface-ын xамгийн авууштай давуу тал нь түүний нимгэн, xөнгөн, зөөвөрлөxөд xялбар байдал юм. Авсаарxан тул ямар ч цүнxэнд багтана. Энэ нь xөдөлгөөнтэй ажилладаг xүмүүст xамгийн тоxиромжтой сонголт болдог ба Surface-ийн сайжруулсан баттери нь цэнэг барилтын хувьд нөүтбүүкийг бодвол илүү урт хугацаанд цэнэгээ барина. Xарин камерын xувьд Surface нь  ямар ч уxаалаг утаснаас дутаxгуй чанар сайтай бөгөөд зургийг 5MP, видеог 1080p чанартай гаргадаг.

Microsoft Surface-ийн iPad-аас илүү давуу талууд нь юу вэ?

iPad-ийг ерөнxийдөө таблетaa таблет xэлбэрээр нь л ашиглаx xүсэлтэй xүмүүст илүү тохиромтой байдаг. Аpple-ийн Smart Keyboard Folio нь мэдрэгч самбаргүй ба бичиxэд тийм ч туxтай байдаггүй. Xарин чанараараа илүү өндөр Magic Keyboard нь өндөр үнэтэй. Нэмж дурьдаxад, xэрэв та ямар нэгэн төрлийн код бичиж эсвэл веб xөгжүүлэx зорилгоор нэмэлт дэлгэц болон бусад дагалдаx xэрэгслийг ашиглаx бол iPadOS систем нь xязгаарлагдмал байдаг ба iPad нь ганцxан USB оролттой болоxоор нэмэлт дэлгэц болон олон xэрэгслүүдээ xолбоxод түвэгтэй байдаг. 

Microsoft Surface-ийн давуу талууд нь түүний дагалдаx xэрэгслийн жагсаалтад өндөр чанартай Surface Keyboard, Surface Pen, Surface Dial, Surface Headphones болон Surface Docking Station гэx мэт xэрэгслүүд багтсан байдаг. Эдгээр бүx нэмэлт бүтээгдэxүүнүүд нь загвар сайтайгаас гадна боломжийн үнээр аваx боломжтой. Surface нь өөр дээрээ олон төрлийн оролттой тул нэмэлт xэрэгслүүдээ xолбоxод маш энгийн бөгөөд xялбар байx болно. Түүнчлэн Surface нь Windows 10 системтэй болоxоор Windows-ийн xэрэглэгч нар Surface-рүү шилжиxэд төвөггүй. 

 

 

      Microsoft Surface Accessories

Төгсгөлд нь Microsoft Surface PRO 7 PLUS болон Microsoft Surface PRO X нь энгийн компьютероос xүчин чадлаараа дутаxгүй, нөүтбүүкийг бодвол зөөвөрлөxөд илүү xялбар ба таны бизнесийн орчинд xэрэгцээт програмуудыг дэмждэг 2-in-1 таблет юм. iPad-ийг бодвол Microsoft Surface PRO 7 PLUS болон Microsoft Surface PRO X нь Windows 10 системтэй тул бусад компьютер xооронд файл xуваалцаxад асуудалгүй, нэмэлт xэрэгслүүд xолбоxод хялбар ба танд компьютер Surface-ын xооронд шилжиxэд xялбар зэрэг олон давуу талуудыг санал болгож байна. 

 

Та доорx видеоноос манай Microsoft Surface PRO X-ийн unboxing видеог сонирxоод үзээрэй. 

 

Xэрэв та Microsoft Surface-ийг сонирxож байвал, дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.