Хяналтын камер бидний өдөр тутмын амьдралд бодсоноос ч илүү боломжийг бий болгож, өөрчлөлтийг авчиржээ.
Хамгийн анхны механик хяналтын камерыг ЗХУ-ын физикч Леон Термин 1927 оны 6 сард зохион бүтээсэн ба тэрхүү хяналтын камерыг Москвагийн Кремлийн хашаанд суурилуулан ирсэн зочдыг хянах зорилгоор ашиглаж байжээ. Анх зохион бүтээхдээ л “хянах” үүрэгтэй уг бүтээл нь 1965 он гэхэд өнөөгийн бидний хэрэглэдэг фото зургийн камер шиг хэлбэртэй болтлоо сайжирсан байдаг. ЗХУ төдийгүй Германд Гитлерийн арми пуужин хөөргөхдөө хянах, ажиглалт хийх зорилгоор ашигладаг байсан бол Их Британи улсад хуйвалдаан ихээр гарах болж тэдгээрийг хянах, тагнах зорилгоор ашигладаг байж.
Техник технологийн хөгжлийг даган 1970 он гэхэд аналог камерыг орчны аюулгүй байдал, замын түгжрэл, албан байгууллагуудын хамгаалалт, гаднын халдлага зэргийг хянах зорилгоор ашиглаж эхэлсэн байдаг. Аналог камер HD хэлбэрээр бичих хүчин чадалтай болсноор гэр, байгууллага, дэлгүүрүүд хулгайн гэмт хэргээс сэргийлэх болон зарим албан шаардлагаар камераар хянах болсон. Харин үр дүнд нь хулгайн гэмт хэрэг 67%-иар буурсан.
IP камерууд гарч ирснээр хяналтын камерын системийг нэг шат ахиулж чадсан ба олон салбар, газруудыг нэгдсэн нэг сүлжээгээр хянах боломжтой болж улмаар ажилчдын стандартын хэрэгжилт, ажилчдын хандлага, соёлыг бүтээхэд хөшүүрэг болжээ.
Шинэ үеийн Хяналтын камер Үүлэн технологи руу шилжиж байна.
Уламжлалт хяналтын камерын систем нь аливаа үйл явдлын бичлэгийг гараар шүүх зэрэг цаг ихээр зарцуулсан, тоног төхөөрөмжийн хүчин чадал шаардсан, хүний ажиллагаа орсон процесс байдаг.
Шинэ үеийн Клауд камерын шийдэл нь цаг болон хөрөнгө хэмнэн, алдаа доголдол бага гарах ба үйл ажиллагааны онцлогтоо тохирсон тохиргоог хийдгээрээ давуу талтай. Тухайлбал: Камер дээрээ хөдөлгөөн мэдрэгчийг тохируулан зөвхөн хөдөлгөөн илэрсэн тохиолдолд бичлэг хийгдэж, хяналтын ажилтан хөдөлгөөн илэрсэн үеийн бичлэгийг хянан цаг хугацаа хэмнэх боломжтой болсон.
Бусад хүчин зүйлсээс шалтгаалсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Хяналтын камерын системд:
- хард диск шатах,
- хулгайч камер болон бичигч төхөөрөмжийг хулгайлах,
- хамгаалалтын ажилтан ажлын байран дээрээ эзгүй байх,
- унтсан үеэр нь хориотой хэсэг рүү гаднын хүн нэвтрэх,
- зайлшгүй төв хяналтын системээс бичлэг харах, шүүх,
- хадгалах сан буюу серверийн өндөр зарлага гарах зэрэг асуудал тулгардаг.
Харин Үүлэн технологид суурилсан хяналтын камерын шийдэл нь бичлэгийг Cloud буюу Үүлэнд байрших ба үүлэнд таны нууц үг маш өндөр нууцлалаар хамгаалагдсан байдаг. Жишээ нь: Таны нууц үг Ulaanbaatar2021 байлаа гэхэд 010101111100000 гэх мэт Encrypted хийгдсэн байдаг. Яг үүн шиг таны бичлэг ч мөн адил Encrypted /тоон шифрлэлт/ харагдах тул бичлэг тань бичлэг чигээрээ алдагдах эрсдэлгүй.
Үүлэнд байршуулсан бичлэгийг зөвхөн зөвшөөрөл бүхий хүн байгаа газраасаа, хүссэн төхөөрөмжөөсөө /веб, гар утас, компьютер гэх мэт/, дурын салбар нэгжээ, real-time хянах боломжтой. Түүнчлэн хориотой хэсэг рүү орох хөдөлгөөн илэрсэн тохиолдолд таны ашигладаг төхөөрөмжид шуурхай мэдэгдэл ирнэ.
Үүлэн технологийн давуу талуудыг мэдрүүлэх MV үйлчилгээ
Уламжлалт камерын систем нэвтрүүлэхэд бичигч төхөөрөмж, хард диск худалдан авах, сар бүрийн цахилгааны төлбөр, IT инженерийн цалин зэрэг тогтмол зардал өндөр байдаг бол MV-г үйлчилгээг ашиглан камераа үүлтэй холбон үүлнээс хянах боломжтой. Бичлэгийг Upload хийн үүлэнд хадгалах тул маш хурдан ба интернетийн хурдад асар бага нөлөөлнө.
MV үйлчилгээ нь цаг хэмнэх, ухаалаг, зардал бага үйлчилгээ бөгөөд зөвхөн хяналтын камерын бичлэгийг шүүх, хянах, хадгалаад зогсохгүй үйл ажиллагааг сайжруулах олон функцтэй.
Царай таних функцийнх нь тусламжтайгаар хэрэглэгчийн нас, хүйс, сэтгэл хөдлөлийг анализ хийн, үйлчлүүлэгчийн хар болон цагаан жагсаалт үүсгэн шуурхай мэдэгдэл өгөх, зургаар үйлчлүүлэгчийг хайх боломжтой.
Хүн тоолох функцийг ашиглан аль салбарт, хэдэн цагт ачаалал ихсэж байгааг харах, эсвэл аль касс, теллэр дээр заасан хүнээс их тооны хүн дараалал үүсгэж байгааг шуурхай мэдэгдлээр хүлээн авах, нийт үйлчлүүлсэн хүний тоог хүссэн хугацаа, ангиллаар тайлан болгон харах давуу талтай.
Хяналтын камерын систем хяналтаас илүү боломжийг олгож байна.
Хэрвээ та өөрийн байгууллагадаа тохирох хяналтын камерын шийдлийг сонгож амжаагүй байгаа бол “Могул Сервис энд Саппорт” компаниас санал болгож буй үүлэн технологид суурилсан MV үйлчилгээг сонирхоорой. Энэхүү үйлчилгээнд хяналтаас илүү боломжийг олгох ухаалаг функцууд багтсанаараа давуу юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу?