Монгол улс, Улаанбаатар хот. 2021 оны 7 сарын 9.
Өнөөдөр Могул Сервис энд Саппорт компани Майкрософт корпорацийн 2021 оны Монгол дахь шилдэг түншээр тодорлоо. Майкрософтын технологид суурилсан инновацийн давуу талыг харуулж хэрэглэгчийн шийдлийг нэвтрүүлэн ажиллаж, Майкрософтын дэлхийн түнш байгууллагуудын шилдэг нь байж энэхүү хүндтэй шагналыг хүртлээ.
“Мэдээлэл технологийн асуудлаа бидэнд даатгаж, үндсэн бизнестээ анхаар.”
Дэлхий даяарх 100 гаруй орны 4400 гаруй Майкрософт корпорацийн түнш байгууллагууд өнгөрсөн жилийн хугацаанд Майкрософтод суурилсан шийдлүүдийн хөгжүүлэлт, хүртээмжээрээ олон төрлийн номинацид нэр дэвшсэн ба тэдгээрээс Могул Сервис энд Саппорт компани нь Монгол дахь шилдэг шийдэл, үйлчилгээ үзүүлэгч “Оны шилдэг түнш”-ээр шалгарлаа.
Энэ үеэр Майкрософт корпорацийн Глобал түншийн шийдэл, Борлуулалтын суваг болон Удирдлагын суваг, Байгууллага хариуцсан дэд ерөнхийлөгч Рөдние Кларк “Миний бие 2021 оны Майкрософтын шилдэг түншид шалгарсан түншүүд болон шилдгүүдийг зарлах хүндтэй үүргийг хүлээлээ. Эдгээр гайхамшигтай түншүүд маань хэрэглэгчдэд зориулан дэлхийн түвшний шийдлүүдийг хүргэх чин хүсэлтэйгээр, үүлнээс зах хүртэлх манай экосистемийн санал болгодог хамгийн сайн, хамгийн тод гэрлийг төлөөлж байна.” гэжээ.
“Могул Сервис энд Саппорт” компани 2018 оноос хойш “Microsoft Office 365”, “Microsoft Azure” зэрэг програм хангамжуудыг Монголын жижиг дунд бизнесүүдэд албан ёсоор хүргэж, бүтээгдэхүүний нэвтрүүлэлтээс эхлүүлэн сургалт, хөгжүүлэлтийн ажлыг хариуцан найдвартай ажилласаар байгаа юм.