Мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч Microsoft корпораци өөрийн Монгол дахь албан ёсны түнш “Могул Сервис энд Саппорт” компанийн түншлэлийн эрхийг нь нэмэгдүүлж, хамгийн өндөр зэрэг болох GOLD зэрэглэлийг олголоо.
- Gold Datacenter
- Gold Cloud Productivity
- Gold Small and Midmarket Cloud solution
Энэхүү зэрэглэлийг авснаар бизнесийн байгууллагуудыг дижитал шилжилт хийхэд нь туслах үүлэн технологи дээр суурилсан Office 365, Microsoft 365, Microsoft Azure зэрэг программ хангамж, дэд бүтцийн шийдлүүдийг илүү өндөр төвшинд хэрэглэгчиддээ хүргэх боломжтой болж байна.
"Могул Сервис энд Саппорт" компанийн инженерүүдийн чадвар мэргэжлийн төвшинд хүрч, Майкрософт корпорацийн технологийг ашиглан хэрэглэгчдэд хамгийн зөв бөгөөд урт хугацааны үр өгөөж өгөх шийдлийг сонгож, цахим шилжилтийн төслүүдийг амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, боломжуудыг тасралтгүй нэмэгдүүлсээр байна.
Монгол улсад Майкрософт корпорацийн албан ёсны эрх бүхий 13 компани үйл ажиллагаа явуулж байгаагаас “Могул Сервис энд Саппорт” компани Gold Partner зэрэглэл авсан хоёр дахь компани болсноороо зах зээлд хамгийн найдвартай, чанартай үйлчилгээг хүргэх чадамжтайг батлан харуулж байна.
Могул Сервис Энд Саппорт компани нь Майкрософт корпорацитай 2018 оноос эхлэн хамтран ажиллаж, “Microsoft Office 365” клауд үйлчилгээг Монголд албан ёсоор хүргэж, бүтээгдэхүүний нэвтрүүлэлт, нэвтрүүлэлтийн дараах сургалт, хөгжүүлэлт зэрэг үйлчилгээг найдвартай үзүүлэн ажиллаж байна.
Бид Microsoft Office 365 болон Microsoft Azure шийдлээр нийт 50 гаруй томоохон төслүүдийг өөрсдийн үнэ цэнэ шингээсэн үйлчилгээний хамтаар амжилттай хүргэж, харилцагч байгууллагуудынхаа бизнесийн өгөөжийг нэмэгдүүлсээр байна. Үүнд:
- 30 гаруй шилжилтийн төсөл
- 20 гаруй дижитал оффис төсөл (цаг хугацаа болон орон зайнаас үл хамаарах клауд оффис)
- Майкрософт корпорацийн бүтээгдэхүүн үйлчилгээний найдвартай үйлчилгээнүүдийг үзүүлсэн туршлагатай юм.