Цар тахлын 2-р давлагааны улмаас үүссэн нөхцөл байдлын улмаас гэрээсээ ажиллах соёл манай улсад маш эрчимтэй дэлгэрч байна. Эрсдэлээс сэргийлэх зорилгоор засгийн газраас гэрээсээ ажиллах заавар, шаардлагыг тавин ажиллаж, түүний үр дүнд байгууллагууд гэрээсээ ажиллах соёлд шинээр суралцаж эхэлж байна.
Гэрээс ажиллах гэдэг нь түр зуурын хэв маяг биш бидний New Normal буюу шинэ хэвийн байдал болох нь тодорхой болсон гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна. Тиймээс шинэ үеийн ажиллах орчны талаар хуваалцдаг Digital Nomadic Vlog-ийн хамт олон хөл хорионы үед гэрээсээ ажиллаж байгаа байгууллагуудын туршлагаас хүргэхээр Digital Nomadic вебинарыг цуврал болгон явуулж байна. Вебинарын хоёрдугаар дугаарт Могул Сервис энд Саппорт компанийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан оролцлоо.