Microsoft 365 гэж юу вэ?

Microsoft 365 гэж юу вэ?

Бидэнд зайнаас ажиллах боломжийг олгодог Майкрософт корпорацын Microsoft Оffice 365 шийдэл нэрээ сольж, Microsoft 365 боллоо.

Дэлхий нийтээрээ Covid-19 вирусийн тархалттай тэмцэж буй энэ үед байгууллагууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахын тулд ажилчдадаа "remote" буюу зайнаас боломжийг олгосоор байгаа. Вирусийн тархалт намжсан ч зарим байгууллага үргэлжлүүлэн ийм хэв маягаар ажиллахаа зарлаад байна. Жишээ нь Твиттер корпораци оффисоо 9-р сар хүртэл хааж, ажилчдадаа түүнээс хойш ч зайнаас ажиллах боломжийг олгохоор шийджээ.  

Тэгвэл энэхүү цахим шилжилт хийхэд тусалж, зайнаас ажиллах боломжийг олгодог Microsoft корпорацийн Office 365 багцууд маань хэрэглэгчдэд багц тус бүрийн үнэ цэнийг ойлгоход илүү хялбар байдлаар нэршилээ өөрчиллөө.  

Багцуудын шинэ нэршил                       

Яагаад багцуудын нэршлийг солих болов?

Үйлчлүүлэгчид аль багц тэдэнд тохирохыг шийдэхэд хэцүү байсан нь багцуудын нэршлийг солих шалтгаан болсон гэж Microsoft компани мэдэгджээ. Жишээлбэл, дундаж үнэтэй багц "Office 365 Business Premium", дээд зэргийн багц "Microsoft 365 Business" гэж нэрлэгддэг байсан бол "Office 365 Business Essentials" багц нь "Office 365 Business" багцаас илүү үүлэн үйлчилгээний үнэ цэнтэй байдаг байсан. Шинэ нэршлээрээ Microsoft компани үйлчилгээгээ хэрхэн хэрэглэгчдэдээ ойлгомжтой байдлаар хүргэх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулжээ. Мөн түүнчлэн Оффис аппликэйшнууд нь Microsoft 365-ийн гол хэсэг хэвээр байна. Гэсэн ч Office 365 багцууд олон жилийн туршид Word, Excel, PowerPoint, Outlook-ээс гадна бусад програмууд, боломжууд, Microsoft 365 үүлэн үйлчилгээ зэргийг багтааж хүчирхэгжсээр ирсэн билээ. Шинэ нэршил нь Office-г туршлага болгон хадгалахын зэрэгцээ илүү их ач холбогдол өгөхөд туслах юм байна.

Microsoft корпораци Microsoft E1 болон Business Basic багцуудыг анх удаа ашиглах гэж байгаа байгууллагуудад зориулан эхний 6 сарын хугацаанд лицензээ үнэгүй ашиглах эрхийг олгож байгаа юм. Та энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл мэдээлэл авах гэсэн товч дээр даран, байгууллагынхаа мэдээллийг бидэнд ирүүлээрэй. Таны илгээсэн мэдээллийн дагуу бид тантай ажлын 4 цагийн дотор холбогдох болно.