Эдийн засгийн хурдацтай хөгжил, түүнийг дагасан технологийн дэвшил биднийг бизнес процессоо илүү хурдан илүү, хялбар болгохыг шаардаж байна. Дижиталчлагдаж буй эринд байгууллага бүр өөрийн бизнестээ тохирсон, боломжийн үнэтэй технологийг сонгож, гар ажиллагаа ихтэй өдөр тутмын процессоо автоматжуулахыг хүсдэг. Гэвч уг асуудлыг шийдвэрлэхээр процессоо автоматжуулж клауд систем болгох бэлэн програм худалдан авахад тухайн байгууллагын онцлогт таарахгүй, шинээр хөгжүүлье гэтэл мэргэжилтэн дутагдах тохиолдол цөөнгүй гардаг.
Тэгвэл хамгийн бага хөрөнгө оруулалтаар маш оновчтой буюу заавал IT мэргэжилтний шаардлагагүйгээр ямар ч төрлийн ажил эрхэлдэг хүн өөрийн аппликешнээ хялбараар хурдан хөгжүүлэх боломжтой гэвэл та итгэх үү?
Сүүлийн үед мэдээлэл технологийн салбарт эрэлт хэрэгцээтэй өсөж буй тренд бол яахын араггүй "Low-Coding" гэх ойлголт юм. Энэ нь уламжлалт механик ажиллагаа бүхий том бүтэцтэй кодч бичиж програмчлах шаардлагагүй тусгай технологи бүхий визуаль загварчлал ашиглан өөрийн хэрэгцээт хүссэн програм системийг хормын дотор бүрэн бий болгох боломжтой технологи юм. Уг технологи нь таниас нарийн түвшний кодчилолын мэдлэг шаардахгүй, таны ажлын бүтээмж болоод цаг хугацааг асар их хэмнэх боломжтойгоороо давуу талтай.
“Low coding” технологийн шийдлийг Microsoft 365, Dynamics 365, Azure зэрэг 100 гаруй технологийг ашиглан бий болгодог.
Түгээмэл ашигладаг POWER Platform-ууд болох Power Apps, Power Automate, Power BI, Power Virtual Agents-н тусламжтайгаар байгууллагадаа зориулсан аппликейшн хөгжүүлж болно. Хөгжүүлэлт хийхдээ системийн функцүүдийг ашиглан угсарч хоорондын харилцаа холбоог зохион байгуулна. Жишээ нь:
- PowerApps platform дээр датабаазуудаа холбон компьютерийн эсвэл гар утасны аппликейшн ажиллах гол функцийг угсарна.
- Power Automate platform дээр ажлын урсгал буюу баталгаажуулалт, төлөв өөрчлөх, мэдэгдэл зэргийг тохируулна.
- PowerBI platform дээр бүртгэгдсэн дата нь дээр үндэслэн тайлан боловсруулж шийдвэр гаргахад туслах болно.
Дээр дурдсан Power Platform-уудыг ашиглан Microsoft корпорацын 2019 оны Монгол дахь алтан түнш “Могул Сервис энд Саппорт” компани маш олон байгууллагад Microsoft 365 шийдлийн хөрөнгө оруулалтаа ашиглан дотоод процессоо системжүүлж автоматжуулахад тусалж байна. Хамгийн түгээмэл автоматжуулдаг процесс нь:
- Шаардах хуудас
- Төлбөр хүсэх
- KPI системд суурилсан хэлтэс газрын гүйцэтгэлийг хэмжих таскын систем
- Эрсдэлийн үнэлгээний систем
- Тойрох хуудас
- Интранет сайт
- Гэрээний процесс автоматжуулалт
- Цахим файлын сан гэх зэрэг байгууллага бүрт байдаг өдөр тутмын процессуудаа автоматжуулж аппликейшн болгон ажлын бүтээмж, цаг хугацаа, цаасны зардлаа бууруулж, хаанаас ч хамаагүй ажиллах боломжоор нь хангаж байгаа нь их авууштай.
дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу?
Эдгээр процесс автоматжуулалтын ажлыг Microsoft корпорацын 2019 оны Монгол дахь алтан түнш “Могул Сервис энд Саппорт” компанийн мэргэшсэн хамт олон танай байгууллагын онцлогт тохируулан хийж Монголын маш олон байгууллагын амжилтыг хурдасгаж байна. Та ч бас байгууллагынхаа гар ажиллагаа ихтэй өдөр тутмын процессуудаа автоматжуулж өөрөө илүү чухал ажилруугаа фокуслан ажиллаарай.