Майкрософт компаниас 2015 оны 7 сард Windows 10 үйлдлийн системийг хэрэглэгчдэд анх танилцуулснаас хойш 6 жилийн дараа Windows 11 буюу хамгийн сүүлийн үеийн үйлдлийн системээ танилцууллаа. Уг шинэчлэлтээр програм болон аппуудын зохион байгуулалт, харагдах байдалд өөрчлөлт орсноос гадна цоо шинэхэн харилцах хэсгийн зохион байгуулалт нь таныг илүү бүтээмжтэй, илүү чөлөөтэй ажиллах боломжийг олгож, хэрэглэхэд хялбар болгосон байна.
Уг өөрчлөлт нь Windows 10 version 2004, эсвэл түүнээс хойших үйлдлийн системтэй, техникийн хамгийн бага шаардлагыг хангасан бүх төхөөрөмжүүд дээр Update хийгдэн ажиллах боломжтой юм. Хэрэв таны компьютер эдгээр шаардлагыг хангаж байвал дараах энгийн 2 алхмаар Windows 11 үйлдлийн системийг суулгах боломжтой.
1. Windows PC Health Check аппликейшнийг дараах холбоосоор татан авч суулгах ба таны төхөөрөмж уг шинэчлэлтийг хийх боломжтой эсэхийг тодорхойлоорой:
Холбоос: https://aka.ms/GetPCHealthCheckApp
2. Хэрэв таны компьютер шинэчлэлт хийх боломжтой бол дараах холбоосоор Windows 11 Installation Assistant-ийг татан суулгана. Програмаа татаж дууссаны дараа уншуулахад /run/ л хангалттай.
Холбоос: https: https://www.microsoft.com/en-us/software-download/windows11
Windows 11 нь цахим аюулгүй байдлын хувьд илүү сайжирснаас гадна маш олон боломжууд шинээр нэмэгдсэн. Эдгээрээс өөрт хамгийн их таалагдсанаа хуваалцъя.
Холбоос: <https://www.youtube.com/watch?v=AvIKmIANojM&t=42s>
00:27 The Snap Flyout
01:41 Shake to Minimize
02:14 Virtual Desktops
02:43 Align Taskbar in Left
03:08 Automatic Focus Assist