Low-Coding гэдэг нь уламжлалт, механик ажиллагаатай, том бүтэцтэй кодчилол бичиж програмчлах шаардлагагүй тусгай технологи юм. Хялбар визуал загварчлал ашиглан хэрэгцээт програм, системийг хормын дотор бий болгон, хөгжүүлж, автоматжуулах боломжтой. Энэхүү арга нь 2011 оноос эхлэн зах зээлд танигдаж, 2014 онд албан ёсоор “Low-Code” хэмээх тодорхойлсон нэршилтэй болсон.
Энэхүү технологи нь 2024 он гэхэд дэлхийн програм хангамж хөгжүүлэлтийн зах зээлийн 65-с илүү хувийг эзэлнэ гэсэн дэлхийн томоохон судалгааны компанийн нэг Gartner-аас гаргасан таамаг байдаг.
Low-Coding технологийн давуу тал:
- Цаг хугацаа – Уламжлалт кодчлолын аргаар аливаа програм хөгжүүлэлт хийхэд хугацаа их зарцуулдгийг мэдэх байх. Харин low-coding програмчлалын аргаар визуал загварчлал ашиглан, кодчилол гэхээсээ илүү хялбаршуулсан командаар өөрийн хүсэж буй програмаа хөгжүүлэх боломжтой. Low-Coding програм нь богино хугацаанд хүссэн үр дүнд хүрэх боломжтой.
- Мэдлэг –Байгууллагтаа хэрэгцээт програмыг хөгжүүлэхэд програмчлалын мэдлэгтэй инженер зайлшгүй хэрэгтэй. Low-Coding технологиор хөгжүүлэлт хийхэд заавал мэргэжлийн хөгжүүлэгчийн мэдлэгтэй байх шаардлагагүй. Low-Coding програмын арга барил, ажиллагааны зарчмыг ойлгосон байхад л богино хугацаанд хүссэн програмаа хөгжүүлж чадна.
- Илүү зардал - Програмчлалын цар хүрээнээс хамаараад хөгжүүлэгч инженерийн тоо, хөгжүүлэлтийн зардлыг тооцоолох нь түгээмэл тулгардаг асуудлуудын нэг. Түүнчлэн хөгжүүлсэн програмаа ямар сервер дээр байршуулах, хэвийн ажиллагааг нь хэрхэн хангаж ажиллах, серверийн арчилгаа, урсгал зардал зэрэг хөгжүүлсэн програмын хэвийн ажиллуулахад хэд хэдэн асуудал тулгардаг. Low-Coding шийдэл нь үүлэн технологи дээр програм ажиллагааны сервер байршдаг тул биет сервертэй холбоотой урсгал зардалгүй, ямар ч албан тушаалтай хүн Low-Coding аргачлалаар хөгжүүлэлт хийх боломжтой, мэргэжлийн хөгжүүлэгч хайх шаардлагагүй байдгаараа давуу талтай.
"Low-Coding технологийг ашиглан байгууллагын дотоод процессыг автоматжуулж, системчилж болно.”
Сүүлийн үед Ковид-19 цар тахлын нөлөөллөөр байгууллага бүр ажилтнуудаа гэрээс нь ажиллуулахыг эрмэлзэж байна. Гэвч байгууллагын дотоод процессоо дижиталаар шийдэж чадахгүй, доголдол үүсэх магадлалтай гэж харж байгаа тул дийлэнх байгууллагын үйл ажиллагаа түр хугацаагаар зогсож байна.
Байгууллага бүрт түгээмэл байдаг доорх цаасаар явагддаг процессуудыг автоматжуулж, системчилэн, дэлхийн хаанаас ч, хэдийд ч дотоод процессоо тасралтгүй, хэвийн явуулаарай.
- Албан бичиг процесс – Шийдэлтэй танилцах
- Төлбөр хүсэх процесс – Шийдэлтэй танилцах
- Гүйцэтгэлийг үнэлэх процесс– Шийдэлтэй танилцах
- Баримт бичгийн сан – Шийдэлтэй танилцах
- Эрсдийн менежментийн процесс – Шийдэлтэй танилцах
“Low-Coding технологиудын нэг Майкрософт эко системийн шийдлийг танд санал болгож байна."
Өдөр тутамдаа ашигладаг Word, Excel, PowerPoint зэрэг хэрэглээний програмууд, хамтран ажиллах боломжтой програм хангамжууд, Low-Coding технологийн програмууд багтаасан Майкрософт 365 эко системийг танд санал болгож байна. – Майкрософт 365 шийдэлтэй танилцах
Шийдэлд багтсан Power Platform – Low coding програмын мэдээлэл :
Эдгээр бүх програмууд нь таны Майкрософт 365 системийн багцад дагалдаж ирэх учир нэмэлтээр програм хангамж худалдан авч, өөр шийдэл хайх шаардлагагүй. Мөн үүлэн технологи дээр байрших тул ажилтан бүр гэрээсээ автомажсан дотоод процессын системүүдээ ашиглан ажлаа хэвийн явуулах боломжтой. Та зөвлөгөө болон нэмэлт мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.