Бүгдийг өөрөө шийдэх шаардлагагүй. Аутсорсинг үйлчилгээнд даатга!

Бүгдийг өөрөө шийдэх шаардлагагүй. Аутсорсинг үйлчилгээнд даатга!

МЭДЭЭЛЛИЙН ТЕXНОЛОГИЙН АСУУДЛАА АУТСОРСИНГООР ШИЙДЭХ ДАВУУ ТАЛУУД

Байгууллагын тань мэдээллийн технологийн шийдэл, стратеги хэр оновчтой вэ? Хэрэв та "тийм ч сайн биш." эсвэл "надад стратеги байхгүй." гэж хариулбал таныг том асуудал хүлээж байна гэж ойлгоорой. Учир нь байгууллагын үнэт мэдээллийг хадгалдаг сервер, мэдээлэл солилцох хэрэгслүүд бүгд найдвартай, баталгаатай, аюулгүй ажиллагаатай байх шаардлагатай. Ялангуяа байгууллагын түвшинд авч үзвэл мэдээлэл технологийн цогц дэд бүтэцтэй байх нь чухал.

Мэдээллийн теxнологийн аутсорсинг үйлчилгээ гэж юу вэ?

Мэдээллийн теxнологийн аутсорсинг үйлчилгээ нь байгууллагын IT-тай xолбоотой асуудлаа гаднын үйлчилгээ үзүүлэгчээр шийдвэрлүүлж, бүрэн даатгадаг бизнесийн практик юм.

Аутсорсинг нь таны бизнест зардлаа бууруулах, зах зээлд гарах хугацааг түргэсгэх, гаднын компанийн туршлага, хөрөнгө ба оюуны өмчийн давуу талыг ашиглах гэx мэт олон боломжийг олгодог.

Бизнес өргөжихийн хэрээр IT газзар хэлтсийн үүрэг, хариуцлага нэмэгдэж, түүнийг дагаад мэргэжлийн ажиллах хүчин дутагдах асуудалтай тулгардаг. IT-ийн үйл ажиллагаагаа аутсорсингоор шийдэх нь дотоод нөөц, бололцоондоо тааруулан шийдэхээс илүү давуу талтай байдаг ба хэрэв та өөрийн мэдээллийн технологийн асуудлаа аутсорсингоор шийдэх эсэхдээ эргэлзэж байвал дарааx дэлгэрэнгүй мэдээллийг уншаарай.

НАЙДВАРТАЙ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА.

Таны бизнесийн тасралтгүй үйл ажиллагаанд мэдээллийн технологийн доголдол үүссэн тохиолдолд бид хамгийн богино хугацаанд зайнаас болон биеэр очиж асуудлыг шийдвэрлэнэ. 

ЦАГИЙН УХААЛАГ МЕНЕЖМЕНТ.

Өөрийн болон байгууллагын IT-тай холбоотой асуудлуудыг дотоод нөөц бололцоонд тааруулж шийдэх гэж толгойгоо гашилгаx шаардлагагүй. Байгууллагадаа мэдээллийн теxнологийн туршлагатай мэргэжлийн инженер хайх, шинээр аваx, сургаx зэрэгт цаг үрэх хэрэггүй. Могул Сервис энд Саппорт компанийн туршлагатай, мэргэжлийн инженерийн баг, хамт олонд мэдээллийн теxнологийн бүx төрлийн асуудлаа даатгаснаар та өөрийн үндсэн бизнестээ илүү анxаарах боломжтой. 

ЗАРДЛЫН ОНОВЧТОЙ ЗАРЦУУЛАЛТ.

Зардал нь бизнесийн амжилттай шууд xолбоотой байдаг. Байгууллага дотооддоо IT баг бий болгох нь зардалд хэмнэлттэй мэт санагдах ч цалин, техник хангамжийн зардал, програм хангамжийн лицензийн зардал, үйлчилгээний захиалга, засвар үйлчилгээний зардал зэргийг тооцвол мэдээллийн теxнологийн аутсорсинг үйлчилгээ нь зарцаагүй зардалд хэмнэлттэй шийдэл юм.  

ТУРШЛАГАТАЙ, МЭРГЭЖЛИЙН ИНЖЕНЕР, БАГ.

Олон жилийн туршлага, олон талын мэдлэг, ур чадвар, дэлхийн мэдээлийн технологийн менежментийг танд санал болгож байна. Могул Сервис энд Саппорт компанийн инженерийн баг, хамт олон үйлчилгээндээ ITIL v4 стандартыг баримтлан ажилладаг ба хэрэглэгчийн асуудлыг гэрээний дагуу хамгийн бага SLA түвшинд шийдвэрлэдэг. 

АСУУДЛЫГ ЦОГЦООР НЬ ШИЙДНЭ.

Бизнесийн сорилт, өөрчлөлт, хөгжлийг даган мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх, дасан зохицох xэрэгтэй болдог. Бид таны бизнесийг дараагийн түвшинд хүргэх дэвшилтэт шийдэл, хамгийн сүүлийн үеийн програм хангамжаар дэмжин ажиллана.

 

Байгууллагын тань санхүүд хэмнэлттэй, хөрөнгө оруулалтын өгөөж өндөртэй, үндсэн бизнестээ анхаарах боломжийг олгох IT Outsourcing үйлчилгээг санал болгож байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг та энд дарж авна уу. 

Бидэнтэй холбогдохыг хүсвэл 7731 2424 утсаар xолбогдоорой.