Өгөгдөл хадгалах шилдэг шийдлийг танилцууллаа

Өгөгдөл хадгалах шилдэг шийдлийг танилцууллаа

2017 оны 5-р сарын 9-ний өдөр Blue Sky зочид буудалд DATA MANAGEMENT EVENT 2017 өдөрлөг болж өнгөрлөө. Тус үйл ажиллагаанд QNAP Systems компанийн бүс хариуцсан менежер Evgeny Goldman хүрэлцэн ирж NAS буюу сүлжээгээр холбогддог сторэйж, түүнд өгөгдөл хадгалах, нөөцлөх, удирдах дэвшилтэд шийдлүүдийг танилцуулжээ.

qnap

Түүнчлэн Ай Ти Зон компанийн Бизнес хөгжлийн менежер Б. Наранжаргал сүүлийн үед түгээмэл ажиглагдах болсон ransomware халдлага болон түүнээс хэрхэн сэргийлэх тухай танилцуулсан байна.

qnap

Мөн Seagate болон Carbon Black компанийн мэргэжилтнүүд NAS төхөөрөмжид зориулсан хард диск болон түүний хамгаалалтын шийдлүүд болох End Point Security–гийн талаар онлайнаар мэдээлэл хүргэж, Ай Ти Зон компанийн мэргэжилтнүүд шилдэг туршлагаа хуваалцсан байна. Өдөрлөгийн үеэр оролцогчид шинэлэг технологиудыг демо хувилбараар туршин үзэж танилцжээ. 

qnap