Цахим шилжилтэд хүн төрөлхтөн бэлэн байсан эсэхийг дэлхий дахиныг нөмрөөд буй коронавирусийн цар тахал шалгасаар байна. Техник технологийн дэвшлийг ашиглан ажилтнуудаа онлайнаар буюу зайнаас ажиллуулах жишиг нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэлтэй ч өнөөдрийнх шиг ийм олноороо гэрээсээ ажиллана гэж тухайн үед хэн ч төсөөлөөгүй нь лавтай.
Харин Монголчууд бидний хувьд зайнаас ажиллах хэв маяг шинэ зүйл хэдий ч цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоогоод буй өнөө үед зайлшгүй суралцах шаардлагатай “СОЁЛ” болоод байна. Ихэнх байгууллагын хувьд энэхүү гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байгаагүй бөгөөд хэрхэн зайнаас бизнесээ хэвийн үргэлжлүүлэх талаар судалгаа хийж байна.
Энэ үед мэдээллийн технологийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч “Могул Сервис энд Саппорт” ХХК нь үүлэн технологид суурилсан технологийн шийдэл болон мэргэжлийн сертификат бүхий инженерүүдийн үйлчилгээг хослуулсан ҮҮЛЭН дээрх оффисын багцуудаа зах зээлд нэвтрүүлээд байгаа билээ. Энэхүү багцад:
- Зайнаас ажиллахад тань туслах үүлэн технологийн шийдэл;
- Суурилуулалт, шилжүүлгийн ажлууд;
- Түүнийг ашиглахад зориулсан гарын авлага болон онлайн сургалт;
- Мэргэжлийн сертификат бүхий инженерийн remote support авах;
- Ажилтнуудынхаа гүйцэтгэлийг цаг тухайд нь хэмжих боломж,
- Багаар ажиллах, бусадтайгаа файлаа хуваалцах хүчирхэг шийдлүүдийг багтаасан бөгөөд танай байгууллагыг энэхүү хатаа хөл хорионы үед болон цаашдаа ч remote буюу зайнаас ажиллах боломжийг олгох юм.
Энэхүү багц нь танай байгууллагыг remote буюу зайнаас ажиллах боломжийг хангах бөгөөд байгууллагынхаа ажилтнуудын тооноос буюу хэрэглэгчийн тооноос хамааран өөрт тохирох багцаа сонгох боломжтойгоороо давуу талтай юм.