Онлайн хурлаа хөгжилтэй болгож, арын фоноо хүссэнээрээ өөрчлөх үү?

Онлайн хурлаа хөгжилтэй болгож, арын фоноо хүссэнээрээ өөрчлөх үү?

Microsoft Teams аппликешний тусламжтайгаар та дэлхийн хаанаас ч багийнхантайгаа холбогдох боломжтой бөгөөд онлайнаар 250 хүртэлх хүн нэг дор хуралдаж, Onedrive-аасаа файл шейрлэх зэрэг маш олон үйлдлийг интернетэд холбогдсон дурын төхөөрөмжөөс хийх боломжтой. Үүнээс гадна оффисын бүх програм болон Surveymonkey, Jira, Adobe зэрэг програмуудтай интеграцчлан ажиллах боломжтой гэдгээрээ онцлог юм.

Teams-ийг ашиглан танай баг онлайнаар хуралдаж байх үеэр та гэртээ эсвэл хаа нэгтээ кофе шоп-т байж болно. Энэ үед та өөрийн ард байгаа зүйлсээ бусад оролцогчдод харуулахгүй байхыг хүсэж болох юм тэгвэл та “blur my background” цэсийг сонгоорой.

Хэрвээ илүү бүтээлчээр арын фоноо нуух бол “Show background effect” цэсээр орж, 24 төрлийн өөр фоноос сонгоорой. Үүнд далайн эрэг, сургуулийн танхим, өргөн цонх бүхий оффисын өрөөнөөс авхуулаад гараг эрхсийн зураг хүртэл бий.

Энэхүү үйлдэл нь ердөө хэдхэн өдрийн өмнө хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд О365-ийн лицензтэй хэрэглэгч бүрийн аппликейшнд автоматаар нэмэгдсэн байна.

Дэлхий дахинд тархаад буй вирусын тархалттай холбоотойгоор Microsoft корпораци дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийг зайнаас ажиллахад туслах маш олон зүйл хийж байгаа бөгөөд онлайнаар хуралдаж, зайнаас хамтын ажиллагаагаа хадгалж үлдэх боломжийг олгодог Teams-ийг үнэгүй ашиглах эрхийг олгоод байгаа юм.

Мөн онлайн хурлын хэсгээ тасралтгүй хөгжүүлж байгаагийнх нь жишээ энэхүү “Show background effect” цэс юм. Хэрвээ та зайнаас ажиллах боломжийг танд олгох Teams болон бусад технологийн нэгдэл болох О365 багцыг 1 сар үнэгүй туршиж үзэх бол энд дарж, байгууллагынхаа мэдээллийг бөглөн ирүүлээрэй.

Microsoft корпорацын 2019 оны Монгол дахь алтан түнш “Могул Сервис энд Саппорт” компани 4-р сарын 25-ныг дуустал суурилуулалт, сургалт хөгжлийн үйлчилгээг 50% хямдралтай үзүүлж байгаа юм.