Чухал файл, и-мэйл шилжүүлэг хийхдээ хамгийн найдвартай, аюулгүй шийдлийг сонгох хэрэгтэй. Учир нь...

Чухал файл, и-мэйл шилжүүлэг хийхдээ хамгийн найдвартай, аюулгүй шийдлийг сонгох хэрэгтэй. Учир нь...

Могул Сервис энд Саппорт компани нь 2018 оноос эхлэн Майкрософт корпорацитай хамтран ажиллаж, Microsoft Office 365 клауд үйлчилгээг Монголд албан ёсоор хүргэж, бүтээгдэхүүний нэвтрүүлэлт, нэвтрүүлэлтийн дараах сургалт, хөгжүүлэлт зэрэг үйлчилгээг найдвартай үзүүлэн ажиллаж байна.

Могул Сервис энд Саппорт компанийн инженерүүд ур чадварын хувьд мэргэжлийн түвшинд хүрч, Майкрософт корпорацийн технологийг ашиглан хэрэглэгчдэд хамгийн зөв бөгөөд урт хугацаанд үр өгөөж өгөх шийдлийг сонгон, цахим шилжилтийн төслүүдийг амжилттай гүйцэтгэж байна. Мөн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, боломжуудыг тасралтгүй нэмэгдүүлсээр байна.

Тэгвэл энэ удаад Могул Сервис энд Саппорт компанийн чадварлаг инженерүүд Microsoft-ын бас нэгэн ухаалаг шийдэл болох Mover Tools ашиглан дата болон файл шилжүүлэх шийдлийг танилцуулж байна.

 

Их хэмжэээтэй файл, и-мэйлээ шилжүүлэхэд асар их цаг хугацаа зарцуулж, эрсдэлт асуудлуудтай тулгардаг.

Байгууллага нийтээрээ ашигладаг систем, лиценз үйлчилгээгээ солих, сервер болон хадгалах төхөөрөмжийг өөрчлөх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан байгууллагын датаг шилжүүлэх шаардлагатай болдог. Дата ямар системээс ямар систем рүү шилжиж байгаагаас үл хамааран өгөгдлөө шинэ байршилд шилжүүлэх, хадгалахдаа аюулгүй, хэмнэлттэй, үр дүнтэй аргыг сонгох нь чухал. Мөн хэрэглэгчид (user) болон өгөгдлийг бөөнөөр шилжүүлэхэд асар их цаг хугацаа зарцуулдаг.

Файлын хэмжээ, интернэтийн хурд зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан дата шилжүүлэх, дамжуулах хугацааг бүрэн нарийвчлалтайгаар урьдчилан таамаглахад хүндрэлтэй боловч гар аргаар нэг бүрчлэн файл шилжүүлэх нь бараг бүтэшгүй зүйл.  

Тухайлбал: Нэг секундэд нэг файл хуулна гэж үзвэл хэрэглэгчдийн компьютер дээрх дундаж хэмжээтэй 200,000 файлыг шилжүүлэхэд 200,000 секунд буюу 55 цаг, тасралтгүй бүтэн 2 хоног зарцуулах шаардлагатай.

Ямар алдаа гарсан нь тодорхойгүй зарим файлууд шилжихгүй байх, орхигдох, дундаас нь устаад алга болчихвий, хуулах явцад чухал мэдээлэлтэй файл алдагдчихвий гэсэн бодол төрдөг л биздээ.

 

Найдвайртай, аюулгүй шийдлийг сонго.

Файл болон дата шилжүүлэх хуулах явцыг бүртгэдэг, хэрэглэгчид тулгардаг асуудлуудыг цогцоор нь шийдэх хамгийн найдвартай, аюулгүй бөгөөд хугацаа бага зарцуулах шийдэл бий.

Үүлэн систем хооронд хийх дата шилжүүлгийг хамгийн хурдан, аюулгүй хийдэг Mover Tools ашиглан хялбараар шийдэх боломжтой.

Байгууллагын өгөгдөл бүр чухал. Mover Tools нь тэдгээр файл болон өгөгдлүүдийг шифрлэлттэй, өндөр нууцлал бүхий хамгаалалттайгаар шилжүүлэх бөгөөд шилжүүлсний дараа бүх процесс, лог бүртгэл, нарийн мэдээлэл бүрээр тайлангаа харах боломжтой.

Mover-г ашиглан Box, Dropbox, Egnyte, G-Suite Drive, Google Drive (Personal), Office 365, Amazon S3, Azure Blob storage, Google Cloud Storage зэрэг үүлэн хадгалах сангуудаас Microsoft 365 Onedrive, Sharepoint, Azure Blob storage гэхчлэн үүлэн хадгалах сан руу шилжүүлэг хийдэг.

 

Танд ч бас байгууллагын мэдээллээ шилжүүлэх, хуулах асуудал тулгараад байгаа бол

бидэнтэй 7731 2424  дугаараар холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.