“Remote” буюу алсын зайнаас ажиллах хэв маяг Монголчуудын хувьд шинэ зүйл ч гэсэн мэдээлэл технологийн салбар хурдацтай хөгжсөн орнуудад хэдийнээ танил болсон зүйл юм. Энэ нь хүмүүст ажлаа заавал оффисоос биш өөрийнхөө хамгийн бүтээмжтэй байдаг газраасаа ажиллах боломжийг олгодог юм.
АНУ-ын ажил эрхлэгчдийн нийт 43 хувь нь “remote” буюу өөрийн хамгийн бүтээмжтэй газраасаа ажилладаг бөгөөд тэдний 5,2 % нь гэрээсээ ажилладаг байна. Мөн 2017 онд хийсэн судалгааны явцад хүмүүс өөрийнх нь цалингаас 8% бага цалинг санал болгосон ч remote ажлын байрыг дуртай хүлээн авдаг нь батлагджээ.
Remote ажиллаж эхэлснээр ажилчид ажилдаа сэтгэл хангалуун болж, чөлөө авах, өвдөх нь эрс багасдаг байна. Ийм ч учраас Монголын томоохон байгууллагууд ажилчдадаа өөрийн хамгийн бүтээмжтэй газраасаа ажиллах боломжийг олгож эхлээд байгаа юм.
ХЭРХЭН ҮР БҮТЭЭМЖТЭЙГЭЭР REMOTE АЖИЛЛАХ ВЭ?
Энэхүү ажиллах хэв маяг нь дээр дурдсан давуу талуудаас гадна цаасан бичиг баримтын хэрэгцээг багасгах, технологид суурилсан орчин үеийн ажлын хэв маягаар ажиллах боломжийг олгодог ч гэсэн ажил олгогчдод үргэлж “хүмүүс маань илүү олон янзын ажил хийгээд ажилдаа хөнгөн хуумгай хандах вий” гэсэн айдсыг төрүүлдэг.
Үүнийг шийдэх шийдэл нь мэдээж технологи юм. Танай компани remote ажиллах боломжтой болохын тулд хамгийн түрүүнд “үүлэн технологи” гэдэг зүйлтэй танилцах хэрэгтэй. Энэ нь хаанаас ч өөрийн файлыг ашиглах, хуулах, засварлах боломжийг олгодог хамгийн сүүлийн үеийн шийдэл юм.
Үүнээс гадна та “Remote” ажиллах үедээ үргэлж хамтран ажиллагсадтайгаа холбоотой ажиллах, ажилтан бүрийн ажлын ачаалал хэр байгаа, ажлын явц хэдэн хувьтай байгааг цаг тухайд нь хянаж байх хэрэгтэй. Энэ асуудлыг Майкрософт корпорацын “Office 365”-аар шийдэх боломжтой юм.
Office 365 гэдэг нь Microsoft Outlook, Onedrive, Sharepoint, Planner, Teams зэрэг хүчирхэг программуудын нэгдэл бөгөөд танай хамт олонд дэлхийн хаанаас ч харилцаа холбоотой ажиллах боломжийг олгодог. Энэхүү шийдлийг ашиглан танай байгууллага remote ажиллах боломжтой болох юм.
Хэрвээ та болон танай байгууллага шинэ үеийн ажиллах хэв маягт зориулсан үүлэн технологид суурилсан оффисын хэрэглээний программуудыг сонирхож байвал танд дуулгах сайхан мэдээ байна.
Технологийн дэвшлийг танд хүргэгч “Могул Сервис энд Саппорт” компани мэдээлэл технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч Майкрософт корпорацын 2019 оны Монгол дахь шилдэг түншээр шалгарсантай холбогдуулан энэ оныг дуустал жижиг дунд оффисын хэрэглээнд тохирсон “Office 365 premium business” багцаа хямдруулсан байна.
Та Office Business Premium багцыг энэ оныг дуустал 8% хямдралтай худалдан авах боломжтой байна.
Office 365-ийн тухай илүү их мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу?