Орчин үеийн ажлын байрыг төсөөлөхөд танд хамгийн түрүүнд юу төсөөлөгддөг вэ?
Хэсэгхэн тархиа амраах тоглоомын өрөө? Амралтын өрөө? Бүрэн тоноглолтой гал тогоо? Эсвэл хэн ч хаана ч суугаад ажиллах боломжтой орон зай юу?
Эдгээрийн аль нэгийг өөр өөр байгууллагуудаас олж болох ч орчин үеийн ажлын байранд ажилтны бүтээмжтэй байдлыг дэмжих биет болон биет бус орчин зайлшгүй шаардлагатай гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Мэдээж байгууллагын соёл, ажилтан бүрийн ажиллах хэв маягт төгс зохицох орчин болон програм хангамж нь “Орчин үеийн ажлын байр”-ны нэгэн чухал хэсэг.
Modern Workplace буюу Орчин үеийн ажлын байр нь тухайн байгууллагын соёл, үнэт зүйлсийг илэрхийлж, хамгийн гол нь ажилчдын бүтээмжийг дэмжиж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн орчинг бүрдүүлэх байдаг. Нөгөөтэйгүүр “Орчин үеийн ажлын байр”-ыг амжилттай бий болгосноор байгууллагын хувьд үнэт капитал буюу ажилчдаа авч үлдэх, удаан хугацаанд тогтвортой ажлуулахад нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг болдог.
Тэгвэл орчин үеийн ажлын байр гэж чухам юу бэ?
Орчин үеийн ажлын байр гэдэг нь өнөөгийн бизнесийн орчинд хүмүүс хэрхэн ажиллахыг хүсдэг, мөн ажлын байрны дижитал шийдэл нь энэ үйл ажиллагааг хэрхэн идэвхжүүлдэг тухай бодит байдлыг тусгасан философи юм.
Орчин үеийн ажлын байр нь ажилчдын хамгийн ихээр хүсдэг ажлын байрны тусгал бөгөөд ажлаа хамгийн сайнаар хийх боломжийг олгодог орчин юм. Энэ нь бизнесийн сэтгэлгээ, чиг хандлага, хүмүүсийн харилцаа, байгууллагын соёл гэх мэт зүйлсийг илэрхийлдэг. Харин “Орчин үеийн ажлын байр-ыг бий болгох гол хэрэгсэл бол хүн бүрийн ажиллах хэв маягт тохирсон технологийн шийдэл юм.
Орчин үеийн ажлын байрны дизайн ямар харагддаг вэ?
Орчин үеийн ажлын орчин нь "activtiy-based" буюу "үйл ажиллагаанд суурилсан" үзэл баримтлалын дагуу бүтээгдсэн байдаг ба илүү нээлттэй орон зай болон тодорхой үйл ажиллагаанд зориулсан орон зайтай хосолсон байдаг. Үйл ажиллагаанд суурилсан ажлын байр нь үргэлж өөрчлөгдөж, ажилтнууд тухайн өдөр хийх шаардлагатай ажил, үүрэгт хамгийн сайн тохирох ажлын байраа сонгох эрх чөлөөтэй. Ингэснээр ажилтан бүр өөрсдийн ажиллах хэв маягт саадгүй ажиллах боломжийг олгодог.
Жишээлбэл: Үйл ажиллагаанд суурилсан ажиллах орчны нэг давуу тал нь уян хатан байдал буюу заавал өөрийн гэсэн ширээ, сандалтай байх ч шаардлагагүй. Зөөврийн компьютер эсвэл бусад төхөөрөмжөө аваад дуртай ширээн дээрээ сууж, хүссэн орчноосоо ажиллаж болно.
Хүсвэл цонхны тавцан дээр ч ажиллаж болно.
Энэ нь ажлын орчинд илүү уян хатан байдлыг бий болгож, өөр өөр ажилчдын бүлгүүдийн хэрэгцээг нэгэн зэрэг хангах боломжийг олгодог.
Microsoft 365 “Орчин үеийн ажлын байр”-ны шаардлагад бүрэн нийцэж, ажилтан бүрт тусгайлан зориулсан мэт ажилладаг.
Мэдээж орчин үеийн ажлын байрыг бий болгохын тулд байгууллагын тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг хангахын зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн бүрийн ажлын онцлог болон ажиллах хэв маягт тохирсон програм хангамж, техник технологи хэрэгтэй.
Хүн бүрт тусгайлан зориулсан мэт Майкрософт 365-ын шийдэл, дижитал орчин нь ажилтны бүтээмж болон сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж, ямар ч асуудалгүйгээр хаанаас ч хамтарч ажиллах боломжоор ханган, “Орчин үеийн ажлын байр”-ны шаардлагад бүрэн нийцсэн оффисын програм хангамжийн цогц шийдэл юм.
Нөгөөтэйгүүр Microsoft 365 нь байгууллагын хувьд ажилтны төхөөрөмж дээрх байгууллагын файлаас эцсийн цэг хүртэлх хяналт тавих болон мэдээллийн аюулгүй байдлаа Майкрософтын нэмэлт хамгаалалтаар хамгаалах боломжтой.
Тухайлбал: Microsoft 365 Business Premium багцад Ransomware цахим халдлагаас хамгаалах “3 ДАВХАР ХАМГААЛАЛТ” багтсан байдаг ба халдлагад ихэвчлэн ашиглагддаг хортой майл, шифрлэлтийг илрүүлдэг. Итгэхүйц харагдах имайл хаягаас хавсралт нь үл мэдэгдэх майлыг “Sandbox” орчинд шалгаж, сэжигтэй мэдээлэл илэрвэл хавсралтыг та нээхээс ч өмнө үгүй хийнэ. Мөн “Safe Links” хамгаалалт нь таныг ямар ч холбоос /URL/ дээр дарах бүрт аюулгүй эсэхийг шалгаж, аюултай вебсайт байгаа тохиолдолд хуудсыг блоклодог. Мэдээж “Microsoft Defender” хамгаалалтын системийг дурьдахгүй байхын аргагүй. Магадгүй халдагч таны төхөөрөмж рүү амжилттай холбогдлоо ч Microsoft Defender нь Desktop болон Documents гэх мэт хавтас руу зөвшөөрөлгүй нэвтрэхээс сэргийлдэг. Ингэснээр зөвшөөрөлгүйгээр программ, скрипт, файлд нэвтрэх боломжгүй болгох ба тэдгээр хавтаст байгаа файлуудыг шифрлэхийг оролдсон аливаа ransomware халдлагыг блоклодог.
Үндсэндээ Мicrosoft 365 нь үүлэн технологид суурилсан хамгийн сүүлийн үеийн цогц шийдэл бөгөөд орчин үед ажилчдын хүсэж буй уян хатан байдал, боломжуудыг бий болгон, хамгийн өндөр бүтээмжтэйгээр ажиллах нөхцлөөр хангахын зэрэгцээ байгууллагын хувьд ажилчдын хувийн төхөөрөмжүүд, байгууллагын эзэмшлийн төхөөрөмжүүд, байгууллагын мэдээллийг аюулгүйгээр удирдах боломжийг хангах шийдэл юм.
Хэрэв та ”Орчин үеийн ажлын байр”-ыг бий болгохоор шийдсэн бол Microsoft 365-ын аппуудыг байгууллагынхаа ажлын процесс, соёл, онцлогтоо нийцүүлэн тохиргоо хийх боломжтой.
Ажиллах хэв маяг, дижитал ажлын орчин хэрхэн өөрчлөгдөж буйг ойлгосон гэж найдаж байна. Ажилтан бүрийн хүсдэг орчин үеийн ажлын байрыг бий болгож, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг хүсвэл Mайкрософтод хүлээн зөвшөөрөгдсөн “Adoption and Change Management Advanced Specialization” хамт олонд хандаарай.
Microsoft 365-ын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД ДАР.
Бидэнтэй холбогдох: 7731 2424