card

ХАМГИЙН ДЭВШИЛТЭТ КИБЕР ХАМГААЛАЛТЫН ШИЙДЭЛ

"Могул Сервис энд Саппорт" ХХК хэрэглэгч танд хамгийн дэвшилтэт кибер хамгаалалтын шийдлээр байгууллагын үнэт мэдээллээ алдах эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэдээллийн аюулгүй байдлаа хангах боломжийг санал болгож байна.

Acronis Cyber Protect шийдэл нь мэдээллийн аюулгүй байдлын зардалд хэмнэлттэй ба систем болон мэдээллийг хамгаалах кибер хамгаалалтын цогц шийдэл юм.

ДАВУУ ТАЛ

Мэдээлэл хулгайлах халдлагын оролдлогыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүл

ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР, ОЙЛГОМЖТОЙ

Уламжлалт хамгаалалтын системүүд лицензийн тохируулга хийх, Update суулгах, хувилбар шинэчлэхээс эхлээд тэдгээрийг зохицуулахад маш их хугацаа шаарддаг. 
Acronis Cyber Protect нь танд нэг агент, нэг удирдлагын интерфэйс, нэг л лицензийг санал болгодог учир нарийн төвөгтэй байдал үүсэхгүй.

ХАЛДЛАГЫН ТООГ БУУРУУЛ

Уламжлалт антивирус болон Backup төрлийн үйлчилгээнүүд нь таны мэдээллийг өнөөгийн кибер халдлагуудаас бүрэн хамгаалж чаддаггүй. Antimalware төрлийн хамгаалалт нь танд Backup хийх боломж олгодоггүй. Түүнчлэн гуравдагч програмаар дамжуулан Backup хийсэн мэдээллийг сэргээж чададгүй мөн вирус агуулсан мэдээллийг илрүүлж, устгах боломжгүй байдаг. Эдгээр эрсдэлүүд нь таны мэдээллийг Ransomeware төрлийн халдлагад өртөхөөс хамгаалж чадахгүйд хүргэдэг.
Acronis Cyber Protect нь хиймэл оюун ухаанд суурилсан халдлага илрүүлэх системтэй учир таны системийг халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлагыг илрүүлэх функцыг цаг тутам сайжруулж байдаг юм. Бүх халдлага, эрсдлүүдийг автоматаар илрүүлдэг тул таны ажлын урсгалыг аюулгүй байлгаж чаддаг. 

ХАЛДЛАГЫН ТООГ БУУРУУЛ

БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛ

Нарийн төвөгтэй олон төрлийн өөр өөр програмууд ашиглан халдлагаас сэргийлэх нь хоорондоо хоршин ажиллах, автоматжуулалтын боломжуудыг хязгаарлаж байдаг. 
Хамгаалалтын технологуудыг нэгтгэснээр хамгаалалтын цогц байдлыг бий болгохоос гадна мэдээллийн аюулгүй байдалд зарцуулах тэр их хугацааг багасгадаг. 
Acronis Cyber Protect нь өнөөгийн бүхий л кибер халдлагаас бүрэн хамгаалах ба кибер халдлагаас хамгаалах олон янзын шийдэл хайж цагаа үрж, үргүй их зардал гаргах шаардлагагүй.

БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛ

ИНТЕГРАЦ БА АВТОМАТЖУУЛАЛТ

Та хэдэн ч төрлийн, маш сайн хамгаалалтын систем ашигласан бай тэдгээр нь нэгэн цогц хамгаалалт болж ажиллаж чадахггүй бол таны мэдээллийн технологийн аюулгүй байдалд ямар нэгэн халдлагад өртөх боломжтой цоорхой үүсгэж байдаг.
Acronis Cyber Protect нь цоорхойгүй цогц шийдэл юм

БҮХИЙ Л ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ОРЧИН ЦАГИЙН ЦОГЦ ШИЙДЭЛ

Antimalware and antivirus

Байгууллага болон өөрсдийн мэдээлэл, аппликэйшн болон системүүдээ орчин цагийн кибер халдлагуудаас найдвартай, урьтач хэлбэрээр хамгаал. Acronis Cyber Protect нь хиймэл оюун ухаанд суурилсан статик ба зан үйлийн эвристик төрлийн антивирус, antimalware, antiransomware, anticryptojacking технологоор бодит цагийн хамгаалалтаар хамгаалагдана.

Fail-safe patching

Системийг ашиглах боломжгүй болгож буй муу Patch-уудын эрсдэлийг арилга. Хамгийн сүүлийн Patch хэрэгжүүлэхээс өмнө нөөцлөлтийг автоматаар гүйцэтгэдэг бөгөөд энэ нь Patch хийхэд асуудал гарсан тохиолдолд амархан сэргээж, ажлын төлөвт шилжүүлэх боломжийг олгоно.

Forensic backup

Дискийн түвшний нөөцлөлтөөс санах ойн хог хаягдал, боловсруулалтын мэдээлэл гэх мэт тоон нотолгоог цуглуулах замаар дүн шинжилгээг хялбаршуулах боломжтой. Acronis Cyber Protect-ийн Forensic mode горимын тусламжтайгаар Compliance-ийн шаардлагуудаа удирдаж, дотоод аудитийг илүү хурдан гүйцэтгэх болно.

Safe recovery

Төхөөрөмжөө автоматаар Patch хийж түүний дараагаар бүтэн Scan хийснээр нөөцөлсөн мэдээллүүд тань вирустэй эсэхийг мэдэж, шаардлагатай арга хэмжээг авахад тусална.

Continuous data protection

Acronis-ийн агент нь жагсаалтад орсон програмуудад гарсан өөрчлөлт бүрийг хянаж, тасралтгүй нөөцөлж өгдөг тул төхөөрөмжийг дахин сэргээх шаардлагатай бол сүүлийн үеийн өөрчлөлтүүд алдагдахгүй байх давуу талыг танд олгоно.

Global threat monitoring and smart alerts

Acronis Cyber Protection Operation Centers (CPOC) -ын дэлхийн сүлжээнээс хор хөнөөлтэй програм хангамжууд, эмзэг байдал, байгалийн гамшиг болон бусад дэлхийн үйл явдлын талаар таны төхөөрөмж, мэдээллийг хамгаалахад нөлөөлж болзошгүй бодит цаг үеийн сэрэмжлүүлгийг байнга илгээж байдаг.

GLOBAL AND LOCAL WHITELISTS FROM BACKUPS

Зөвхөн танай байгууллагад зориулсан өвөрмөц төрлийн програмуудыг та Whitelist буюу Цагаан жагсаалтанд оруулж системд таниулж өгөх боломжтой. Ингэснээр ирээдүйд таны ашиглаж буй програмыг вирус гэж буруу таних эрсдэлээс зайлсхийх юм.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ACRONIS-ААС...

Editor's Choice award

2021

VB100 certified

2021

AV-TEST participant and test winner

2020

ICSA Labs Endpoint Anti-Malware certified

2020

AV-Comparatives participant and test winner

2020

 

Anti-Malware Testing Standards Organization member

2020

VirusTotal member

2020

Cloud Security Alliance member

2020

Anti-Phishing Working Group member

2020

Microsoft Virus Initiative member

2020

 

100% detection rate

In the VB100 certification test, Acronis detected 100% of malware and had 0% false-positives.

100% detection rate

In the AV-Comparatives test, Acronis was one of only four solutions with zero false-positives.

100% high performance

In all eight performance categories for AV-TEST, Acronis demonstrated either a Very Fast or Fast performance rating.

НЭГ ПЛАТФОРМООР ОЛОН ТООНЫ АЖЛЫН УРСГАЛ ХАМГААЛАХ БОЛОМЖ

Physical

Windows Server

Windows Server Essentials

Linux

Applications

Microsoft Exchange

Microsoft SQL Server

Microsoft SharePoint

Microsoft Active Directory

Oracle Database

Virtual

VMware vSphere

Microsoft Hyper-V

Scale Computing HC3

Citrix XenServer

Red Hat Virtualization

Linux KVM

Oracle VM Server

Mobile

iPhone, iPad, Android

Cloud

Microsoft 365

G Suite

Azure

Amazon EC2

Endpoints

Windows PC

Mac

 

 

Өөрсдийн аюулгүй байдлын түвшинг тодорхойлох боломж

Acronis Cyberfit Score нь өөрийн аюулгүй байдлын түвшинг тодорхойлох боломжтой үнэ төлбөргүй хэрэгсэл юм. Үүгээр таны мэдээллийн аюулгүй байдалд  дүгнэлт хийж, хамгаалалтыг сайжруулах шаардлагатай зүйлсэд хэрхэн сайжруулах тухай зөвлөгөө өгдөг. 

Өөрсдийн аюулгүй байдлын түвшинг тодорхойлох боломж

Дэлгэрэнгүй мэдээлэл авах