ТАНЫ ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН
NETWORK
Уг модуль нь таны байгууллагын сүлжээнд ажиллаж буй төхөөрөмжүүдийг хянах болон сүлжээнд гарч болзошгүй алдаа дутагдлын талаар урьдчилан мэдэж шаардлагатай арга хэмжээг авах үед ашиглагдана.
INVENTORY
Уг модуль нь танд төхөөрөмжид суулгах шаардлагатай нийт програм хангамж, лицензийн жагсаалтыг гаргаж менежмент хийх боломжоор хангана.
USERS
Та байгууллагынхаа датаг хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэгчийн хандалтыг хязгаарлах болон зөвшөөрлийг өгөхдөө үр өгөөжтэйгөөр удирдах боломжтой.
HELPDESK
Та ажилчдадаа түргэн шуурхай хугацаанд мэдээлэл хүргэх, хялбархан аргаар хариу илгээж алсын зайнаас тусламж үзүүлэх боломжтой.
DATAGUARD
Та датагаа хамгаалах замаар байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа тохиолдолд сүлжээний аюулгүй байдлаас сэргийлж storage media (USB, Hard disk, Memory card, CD гэх мэт) холбогдох тохиолдолд policies тохируулж болно.
SMARTTIME
Та ажилтануудыхаа багийн хамтын үйл ажиллагааны бүтээмжийг хэмжихдээ ямар ажил, систем дээр хамгийн их хугацааг зарцуулж байгаа талаар болон хэрхэн үр бүтээмжтэй ажиллаж байгааг хянан мэдээллийг авах боломжтой.
Дэлхий дахинд Axence nVision-ыг хэрхэн ашигладаг вэ?
Бүх чухал датаг нэг цэгээс хялбар интерфайстэйгээр удирдах боломжтой.
Жорж Браун, урлаг, технологийн коллеж. Торонто (Канад) дахь бүрэн магадлан итгэмжлэгдсэн коллеж.
100 хэрэглэгч дээр
НЭВТРҮҮЛЭЛТ ХИЙСЭН ОГНОО 2018 оны 8 сар
ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА
- Систем нь байнгын шинэчлэгддэг боловсронгуй байх
- Найдвартай ажиллагаатай, саппорттой байх
- Хүртээмжтэй, хэрэгцээнд нийцсэн програм хангамж байх
- Системийн интерфайс UX нь хэрэглэхэд хялбар ойлгомжтой байх
- Коллежын шинэ хэрэглэгчид дасан зохицоход хялбар байх
- Чухал мэдээллийг яаралтай хурдан хугацаанд цуглуулах боломжтой байх
ГАРСАН ҮР ДҮН
- Хурдан бөгөөд хялбар суурилуулалт
- Суурилуулалтын үйл явц хялбар энгийн бөгөөд ойлгомжтой
- Админстраторууд нарийн төвөгтэй тохиргоогүйгээр богино хугацаанд үнэ цэнэтэй датаг цуглуулах боломжтой
- nVision системийг удирдахад олон функц, интеграцчилал багтсан.
- Тиккетийн систем, хөрөнгийн бүртгэлийн систем хүртэл багтсан.
ХАМГИЙН ЧУХАЛ ХЭРЭГЦЭЭТ МЭДЭЭЛЭЛ:
Төхөөрөмжүүдийн бүртгэл
Олон тооны төхөөрөмжүүдийн үзүүлэлтүүдийг хянах
Сүлжээний болон бусад холболтуудыг хянах
Нэмж дурьдахад, George Brown оюутанууд Network Operations Center-г хэрхэн удирдах, хэрхэн асуудалтай тиккетийг шийдвэрлэх, аюулгүй байдлыг хэрхэн ханган найдвартай ажиллах, логууд болон тайланг хэрхэн гаргах талаар суралцаж байна.
Axence nVision® нь бүхий л хэрэгцээг хангасан функцүүдтэй. Суурилуулалт маш энгийн хялбар бөгөөд хурдан байсан. Миний туршлагаар сүлжээний менежментийг суурилуулахад nVision Администратор модуль хэрэгцээтэй датаг маш хурдан хялбараар гаргах боломжтой болсон.NOC ажилтануудад ажлын ачаалал өгөхгүйн тулд суурилуулалтын дараа үе шаттайгаар сургалтуудыг зохион байгуулсан.
JORGE OLENEWA – NETWORK AND WIRELESS DATA COMMUNICATIONS PROFESSOR
Дэлхийн био эм бэлдмэлийг дэмжих үйлдвэрлэгч
Northway Biotech бол үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлэгч компани юм.
Vilnius хотод байршилдаг дэлхийн олон хэрэглэгч нарт бүтээгдэхүүн хүргэдэг байгууллага.
Lithuania, EU.
1000 хэрэглэгч дээр
НЭВТРҮҮЛЭЛТ ХИЙСЭН ОГНОО 2016 оны 5 сар
ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА
- Өргөн том хэмжээний IT сүлжээ, дэд бүтцийг удирдах зохион байгуулах
- Лаборторийн төхөөрөмжийг найдвартай хамгаалах, дотоод сүлжээнд хяналт тавих
- Ажлын байруудын real time дата мэдээлэл хүлээн авах мөн алсын зайнаас төхөөрөмжүүд рүү хандах боломжтой байх
- Алсын зайнаас тусламж үзүүлэхэд өргөн цар хүрээний боломжтой програм хангамжийн хэрэгцээ
ГАРСАН ҮР ДҮН
- Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын түвшин нэмэгдсэн
- Портуудыг хаасны улмаас лаборторуудын төхөөрөмжүүдийн хамгаалалтыг сайжруулсан
- Ашиглалтын хугацаа дууссан Software болон Hardware -н мэдээлэл, өөрчлөлтүүдийн мэдээлэл
- HelpDesk модулийн тусламжтайгаар алсын зайны туслалцааг хялбар үзүүлж менежментийг сайжруулсан.
Биотехнологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн хэрэгцээ шаардлага нь тодорхой байдаг. Биохими, биологи, биопроцессын инженерийн ажилтнууд , процесс боловсруулахаас эхлээд биофармацийн бүтээгдэхүүний cGMP үйлдвэрлэл хүртэлх аль ч үе шатанд төслийг хэрэгжүүлэх боломжтой.
NORTHWAY Biotech-ийн Axence nVision®-ийг хэрэгжүүлэх шийдвэр гаргах хүчин зүйлүүд нь:
- сүлжээ болон төхөөрөмжөөс мэдээлэл авах чадвартай,
- порт болон төхөөрөмжийн хандалтыг хязгаарлах чадвар,
- HelpDesk модулийн функцууд (мөн мэдээллийн технологийн хэлтсэт хийх ажлын жагсаалтыг гаргах),
- шаардлагатай үед аудит хийх чадвар.
nVision-д баярлалаа. NORTHWAY Biotech-ийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хэрэглэгчийн эрхийг хурдан бөгөөд хялбараар өөрчлөх давуу талыг олж хардаг. Програм хангамж болон байгууллагын сүлжээг бодит хамгаалалттай байлгадаг. Хамгийн гол нь компанид хуучирсан програм хангамж, техник хангамжийн талаар мэдээллийг гаргаж өгдөг.
Axence nVision® програм хангамж нь тогтвортой, хэрэглэхэд хялбар, хэрэглэгчдэд ээлтэй.
Ewa Marchewka
IT Specialist, Phoenix Contact WielkopolskaAxence nVision нь мэдээллийн технологийн бүх дэд бүтцийг удирдахад шаардлагатай бүх функцийг нэгтгэсэн програм хангамж юм. Энэ нь сүлжээний аюулгүй байдал, эрсдэлийг бууруулах, програм хангамжийн хууль ёсны байдалд анхаарлаа хандуулдаг компаниудын хувьд төгс сонголт болох онцлог шинж чанартай систем юм. Phoenix Contact Wielkopolska-д ажлын орчин бүрийн техник хангамж, програм хангамжийн тохиргоонд гарсан өөрчлөлтийн талаарх бүрэн мэдээллийг өгдөг тул бид хууль ёсны аудит хийхэд үргэлж бэлэн байдаг.
NETWORK
FULL INFRASTRUCTURE MONITORING
Модулийн давуу тал
- Алдааны шалтгааныг тодорхойлох замаар илүү гарах зардлаас урьдчилан сэргийлэх
- Чухал үйл ажиллагааны талаар бүрэн мэдээлэлтэй болсоноор бизнесийн процессын гүйцэтгэлийг сайжруулах
- Цаг хугацааг хэмнэх – Ил тод тайланг нэн даруй авах боломжтой
- Серверийн өрөөний чийгшил, температурын хяналт
- Сүлжээний скан хийх, төхөөрөмжүүд болон TCP/IP үйлчилгээг илрүүлэх
- Олон талт сүлжээний загварчлал,
- Олон тооны админстраторууд нэгэн зэрэг хандах эрхийн менежментэйгээр ажиллах боломжтой.
- TCP/IP үйлчилгээ: Хариу өгөх хугацаа болон зөв байдал, хүлээн авсан/алдагдсан пакетуудын статистик (PING, SMB, HTTP, POP3, SNMP, IMAP, SQL, etc.)
- WMI тоолуур: CPU ачаалал, санах ойн хэрэглээ, дискний хэрэглээ, сүлжээний дамжуулалт гэх мэт.
- Windows үзүүлэлт: Үйлчилгээний статус төлөвийг өөрчлөх (start, stop, restart), үйлдлийн log-уудын бүртгэл
- WMI -г ашиглан файл түгээх
- SNMP v1/2/3 counters (жишээ нь : network transfer, temperature, humidity, power voltage, toner level болон бусад)
- MIB файлын хөрвүүлэгч
- SNMP халдлагын саппорт
- Router болон switch -үүдийн port
- Систем логуудын саппорт
- E-event -actions -уудын мэдэгдэл
- Програм суулгах, төхөөрөмж restart хийх үйлдлүүдийн мэдэгдэл (Компьютер, и-мэйл болон мессеж)
- Тайлан (төхөөрөмжүүдийн, сонгогдсон загварчлалын хүрээнд эсвэл бүх сүлжээний тайлан)
- Windows services-үүдийн жагсаалтыг хянах
- SNMPv3 протоколд зориулсан AES, DES болон 3DES шифрлэлтийг дэмжих
Axence nVision® нь сүлжээ болон компьютеруудын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэрэглэгчдээ асуудал гарахаас өмнө олж илрүүлж урьдчилан арга хэмжээ авах боломжийг бий болгодог. Салбар байгууллагуудынхаа сүлжээнүүд асуудалгүй ажиллаж байгаа эсэх, компьютерүүдийн санах ой, процессор хэр ачаалалтай байгааг шалгахад надад хором л хангалттай.
~ YMCA, USA
INVENTORY
FAST HARDWARE, SOFTWARE AUDIT
Модулийн давуу тал
- Мэдээлэл технологийн бүх нөөцийг нэг газраас бүрэн хянах, ажиллахад энгийн бөгөөд хялбар
- Шаардлагагүй програм хангамжийн лицензийг зааж өгөх замаар мэдээлэл технологийн зардлыг оновчтой болгоно. Мөн техник хангамжийн бодит шаардлагыг гаргаж өгнө.
- Хууль бус програм хангамжийн хэрэглээг илрүүлэх аргаар хамгаалалтыг нэмэгдүүлж, өндөр торгууль төлөхөөс зайлсхийх
- IT Asset Management – Мэдээлэл технологийн хэлтэс хариуцах бүх нөөцийн удирдлага
- Гүйцэтгэсэн үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл, бүртэл, төлөв байдал болон байгууллагын төлөв байдлыг тодорхойлох, тоног төхөөрөмжийн шилжүүлгийн тайланг гаргах боломжтой.
- Хэрэглэгчийн нөөц, програм, баримт бичиг, лицензийг харах эсвэл төхөөрөмжид хуваарилагдсан нөөцөөр тусад нь харах боломж
- Баримт бичгийг олон эх сурвалжид нэгэн зэрэг хувиарлах боломж
- Software Asset Management – Лицензийн менежментийн систем болон лиценз ашиглалтыг тодорхойлох
- Бүх төрлийн лицензийн бүртгэлийг хийх боломжтой. (Клауд лицензийг мөн адил)
- Лицензийг хэрэглэгчээр, төхөөрөмжөөр, мөн серийн дугаар эсвэл суулгасан програмын хувилбараар бүртгэх боломж
- Техник хангамж болон програм хангамжийн аудит
- Олон төхөөрөмж дээр ажиллаж байгаа хэрэглэгчид олгосон лицензийг шалгах
- Устгагдсан хэрэглэгчийн файлыг file manager алсаас хандан шалгах боломж
- Ажлын орчин дээрх файлын бүртгэлийн мэдээлэл болон .zip өргөтгөлтэй файлын архивын мэдээлэл
- Ажлын орчин дээрх техник хангамжийн тохиргооны дэлгэрэнгүй мэдээлэл
- Програм хангамжийн суулгах болон устгах менежментийг MSI package manager -р хийх боломж
- Мэдэгдэл : Програм хангамж суулгах мэдэгдэл болон техник хангамжийн өөрчлөлтийн мэдэгдэл
- Майкрософт програм хангамжийн лицензийн key -ний жагсаалт
- Аудитыг архивлан харьцуулах боломж
- Windows үйлдлийн системийн task scheduler -г хянах боломж
Axence nVision®-ийн ачаар бид хэдэн минутын дотор техник хангамж, програм хангамжийн аудитыг хийж, өөрийн хөрөнгө болон суулгасан программ хангамжийн бүрэн жагсаалтыг хүлээн авдаг. Бид сүлжээнд байгаа төхөөрөмжүүдийг хянаж, тэдгээрийн статус болон програм хангамжийн өөрчлөлтийн тухай мэдэгдлийг хүлээн авдаг.
~ VIKTOR STANEV - CENTRAL DEPOSITORY AD
USERS
DATA SECURITY AND USER MANAGEMENT
Модулийн давуу тал
- Байгууллагын аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх: Аюултай веб домэйнийг санамсаргүйгээр нээх, хортой програм хангамжаараа дамжин вирус авахаас сэргийлэх
- Хандалт, зөвшөөрлийн менежментийн тусламжтайгаар аюулгүй байдлаа нэмэгдүүлэх мөн төхөөрөмжөөр бус тодорхой ажилтанд хандалт, хяналтын функцүүд тохируулах
- Кибер халдлагыг бууруулж ажилчдын гүйцэтгэлийг сайжруулах
- Security groups болон policies -д суурилсан full user management
- Бүх нэвтрэх эрх, зөвшөөрөл, програм болон веб сайтын хандалтын бодлого нь ажиллаж байгаа компьютероос үл хамааран тэдгээрийг автоматаар дагаж мөрддөг байх
- Веб сайтуудыг хаах
- Програм хангамжуудыг хаах
- Active directory- той интеграц хийх
- Суугдсан програм хангамжийн идэвхтэй, идэвхгүйгээр ялгах
- Зочилсон веб сайтуудын хандалтын мэдээлэл (сайтын нэр, хаяг, хандалтын тоо)
- Хэвлэх аудит (принтер, хэрэглэгч, компьютер), хэвлэлтийн зардлын мэдээлэл
- Сүлжээний хэрэглээ : Хэрэглэгчдийн сүлжээний урсгалын мэдээлэл
- Хэрэглэгчийн төхөөрөмжийг алсаас статикаар харах (Хандалт хийхгүйгээр)
- Screen shots (Ажилчдын дэлгэцийн агшинг түүх болгон хадгалах)
- И-мэйлийг хянах (Гарчгаар нь) – Anti-phishing
- Ажлын цагийн дэлгэрэнгүй тайлан (Ажил эхэлсэн, дууссан, идэвхтэй байгаа цаг, амарсан цаг)
- .EXE-ийн байршилд үндэслэн процессуудыг ажиллуулахыг хориглох
- Веб сайтуудыг ялгах болон програмуудыг хаах : managing rules, grouping rules үүсгэн тохируулах
Энэхүү бүтээгдэхүүн нь манай бизнест болон хэрэглэгчдэд хэрэгцээтэй бүх зүйлийг агуулсан бүтээгдэхүүн юм. Secure Remote Access нь хэрэглэгчдийнхээ хандалтын log -г харах, програм хангамжийн шинэчлэлтүүдийг харах гэх мэт маш олон давуу талтай санагдсан. Inventory модуль бол маш үнэ цэнтэй. Хэдэн жил эмнэлгийн байгууллагт IT -н захирал хийж байх явцад энэхүү модулийг ашиглаж үзсэн ба манай ажилчдад энэхүү модуль үнэхээр их таалагдсан. Ашиглахад энгийн учир ажлын төхөөрөмжүүдэд болон серверүүдэд програм хангамжийг суулгах, удирдахад хялбар байсан.
~ RANDAL PACHECO - PACH SECURE TECHNOLOGY LLC
HELPDESK
INTERACTIVE IT TECHNICAL SUPPORT
Модулийн давуу тал
- Техникийн дэмжлэг үзүүлэх зардлыг бууруулж, мэдээллийн технологийн ажилтнуудын цагийг хэмнэдэг,
- Администратор ба хэрэглэгчдийн (Бүлэг болон хувь хүн) хоорондын харилцаа холбоо сайжирна
- Зардал ихтэй сул зогсолтын хэмжээг бууруулж, ажилчдын гүйцэтгэлийг нэмэгдүүлнэ.
- Чухал мэдээллийг үр ашигтайгаар түгээж, сонголттойгоор хэрэглэгчдэд мессеж илгээнэ.
- Ажилчдад мэдлэгийн бааз бүрдүүлнэ. (knowledge base)
- Асуудал шийдвэрлэх хүсэлт үүсгэх түүнийгээ удирдах (Админуудад хуваарилах)
- Тиккет тус бүрээр харагдах байдлыг удирдах: Тэдгээрийг хэн удирдах талаар дүрмийг тодорхойлох
- Сонгосон тиккетийн ангилалтай холбоотой тусгай талбаруудыг тодорхойлох
- Мэдээлэгчийг хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн баримт бичиг, тухайлбал энэ зааварт заасан дотоод тайлагнах үйл явцын загвар
- Ил тод ойлгомжтой веб интерфейс
- Зөвшөөрөл олгох, файл дамжуулах, групп чат үүсгэх боломжтой дотоод шуурхай мессенжер
- Хулгана/гар блоклох үйлдлийг алсын зайнаас хийх боломжтой
- 2 талт өгөгдөл дамжуулах боломжтой
- Актив дайректортой уялдан ажиллах боломжтой.
Axence nVision® нь техникийн болон програм хангамжийн саппорт үзүүлэхэд энгийн бөгөөд хурдан. Хэрэглэгч ямар ч үед тусламж хүсэх боломжтой бөгөөд хэзээ хэдэн цагт биечлэн очих эсвэл утсаар холбогдох шаардлаггүй шууд онлайнаар холбогдон хэрэглэгчийн дэлгэцийг удирдан асуудлыг хурдан шийдвэрлэх боломжтой. Зөвхөн сүүлийн нэг сард гэхэд энэ функцээр дамжуулан асуудлыг шийдвэрлэхэд нийт 44 цаг хэмнэж чадсан.
~ YMCA, USA
DATAGUARD
DATA LEAK PROTECTION
Модулийн давуу тал
- Зөөврийн хадгалалт болон авч явах боломжтой төхөөрөмжүүдээр дамжин мэдээлэл алдагдах боломжийг бууруулах.
- Мэдээлэл алдагдсанаас болж гарах цаг хугацаа, зардлыг хэмнэх
- Зөөврийн хадгалах сав болон флэш дискнээс автоматаар халдаж болох вирусээс байгууллагыг хамгаална.
- Үндсэн хяналт, аюулгүй байдлын дүрмийг хэрэглэгчдэд автоматаар хувиарлах
- Сүлжээнд холбогдсон бүх төхөөрөмжүүдийн листлэх
- Зөөврийн төхөөрөмжүүдийн холболт болоод хийсэн үйлдлийн түүхийн аудит түүх хадгалах
- Windows Defender-тэй интеграцчлагдсан; илрүүлсэн аливаа асуудлын талаар анхааруулах, үр дүнг сканердах сонголттой суулгагдсан вирусны эсрэг програм хангамжийн тохиргоог удирдах.
- Анхааруулга; хөдөлгөөнт тоног төхөөрөмж холбогдсон/тасарсан, тус төхөөрөмж дээрх файлууд ажиллаж байна гэсэн сануулга өгөх
Бидний таамаглаж байсанчлан Axence nVision®-ийг хэрэгжүүлсний дараа админууд сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг цаг хугацаа алдалгүй авч чаддаг болсон. DataGuard-ийн ачаар хувь хүний сонгосон мэдээллийн хэрэгсэлд хандах эрхийг тодорхойлох боломжтой болсон. USB флаш диск дээр дамжуулагдсан өгөгдлийг мөн хянадаг. Бүх шийдэл нь Active Directory-тэй нэгтгэхэд төгс төгөлдөр юм.
~ Raciąż дахь Spółdzielczy банк
SMARTTIME
WISE USE OF TIME
Модулийн давуу тал
- Ажилчдын үр ашиггүй үйл ажиллагааг багасгах,
- Мэдээллийн технологийн хэлтэсд хандах шаардлагагүйгээр удирдлагын зөвшөөрлөөр шаардлагатай датанд хандах эрхтэй болох
- Аль ч үеийн ажлын дататай шууд танилцан илүү үр дүнтэй байх дээр анхаарч болно.
- Ажилчид болон багийн бүтээмжид сөргөөр нөлөөлдөг интернетийн анхаарлыг сарниулах хамгийн ноцтой зүйлсийг тодорхойлох.
- Сонгосон өдрийн өөрийн үйл ажиллагааны статистик мэдээллийг харах
- Менежерийн харьяа албан тушаалтнууд болон сонгогдсон багуудын үйл ажиллагааны үзүүлэлтүүдэд хандах эрх
- Компьютерын өмнө болон хол өнгөрөөсөн хугацааг шалгах
- Хамгийн идвэхтэй ашиглаж буй веб хуудас болон аппликэйшн, түүн дээр өнгөрөөж буй цагийн тайлан
- Бүтээмжтэй болон бүтээмжгүй төлөвтэй өнгөрөөсөн цагийн тайлан
- Ажилтан бүрээр сонгосон хугацаанд ашигласан программыг харах
- Бүтээмжийн босго болон хязгаарыг тодорхойлж өгөх
- Бүтээмжийн босго-д хүрээгүйг анхааруулах боломж.
SmartTime-ийн санал болгож буй боломжууд нь бидний хэрэгцээнд нийцдэг. nVision нь мэдээллийн технологийн администратор бүрийн амин чухал хэрэглүүр төдийгүй менежер, ажилчдад өдөр тутмын ажилд шаардлагатай үндсэн мэдээллийг өгдөг. Энэ нь мэдээллийн технологийн ажилтнуудыг тайлан гаргах шаардлагаас чөлөөлдөг.
~ Bartłomiej Czernecki – IT Director, VOTUM S.A.
ADMINCENTER
IT COMMAND AND SECURITY CENTER
Модулийн давуу тал
- Нэг цэгт бүх мэдээллүүдийг хадгалсаар байгууллагын сүлжээнээс маш хурдан дата гарган авч шийдвэр гаргах боломж.
- Таны хэрэгцээ, сонголтоос хамааран хүссэнээрээ тохируулсан хяналтын самбар үүсгэх боломж.
- Интерактив диаграмм, хүснэгт, мэдээллийг дэлгэц (проектор, зурагт, дэлгэц) дээр харуулах, түүний дотор арга хэмжээ авах шаардлагатай эсвэл зорилгод хүрсэн байдлаар төлөвийг бараан эсвэл цайвар горимыг сонгох боломжтой тул өгөгдлийг өөрт тааруулан харах боломжтой.
- Network модулаас: Гүйцэтгэлийн мэдээлэл, Мэдэгдэл болон TCP/IP services хариу мэдэгдлүүд
- Inventory модулаас: Төхөөрөмж hardware -н сэлбэг тоног төхөөрөмж солисон мэдээлэл, болон програмж хангамжийн тохиргоо өөрчлөгдсөн мэдээлэл
- Users модулаас: Хэвлэлтийн тайлан, програм апплекшний хэргэлээний тайлан, Web сайтуудын хандалтын тайлан
- HelpDesk модулаас: Шийдвэрлэгдсэн тиккетийн мэдээлэл болон шийдвэрлэгдээгүй тиккетийн тайлан, SLA хэмжилт
- DataGuard модулаас: Хамгийн сүүлд холбогдсон external media мэдээлэл, файлуудын мэдээлэл
- SmartTime модулаас: Ажлын бүтээмжийн тайлан болон бүтээмжгүй цагийн тайлан