MICROSOFT AZURE
Таны үүл дээрх сервер, дэд бүтэц, аюулгүй орчинЗогсолтгүй өргөжин буй мэдээллийн технологийн хэрэгцээгээ дэлхий нийтийн хамгийн аюулгүй сүлжээнд байрлуулж, хялбараар удирдах ухаалаг шийдэл.
![MICROSOFT AZURE](https://cdn.greensoft.mn/uploads/site/270/block/new_278b6fe3a5bced986b7a45889ceec0baef61f701.jpg)
MICROSOFT AZURE ГЭЖ ЮУ ВЭ?
Microsoft Azure нь дижитал цаг үеийг даган тасралтгүй өөрчлөгдөн буй бизнесийн орчинд мэдээллийн технологийн шинэчлэлтээ цаг алдалгүй нийцүүлэх боломжийг аливаа байгууллагад олгодог үүлэн технологийн багц үйлчилгээ юм.
Azure нь клауд технологид суурилан танд сервер, өгөгдлийн сан, нэтворкинг, төрөл бүрийн аппликэйшн, хэрэгслийг нэг дороос санал болгох бөгөөд хэрэгцээнд нийцүүлэн хүссэнээрээ нэмэх, хасах, өргөжүүлэх эрх чөлөөг олгоно. Дэлхий нийтийн хамгийн аюулгүй сүлжээнд нэгдэн нэмэлт тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, арчилгаа үйлчилгээний өдөр тутмын зардлаас өөрийгөө чөлөөлөөрэй.
БУСАД ҮҮЛЭН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧДЭЭС ИЛҮҮ 54 БҮС НУТАГТ AZURE НЭВТРЭЭД БАЙНА
AZURE ACTIVE DIRECTORY
Identity, аюулгүй байдал, бүтээмж бүгд нэг дорAzure Active Directory (Azure AD) нь хэрэглэгч, ажилтнуудын мэдээллүүдийг (identity) зохицуулах, удирдах болон өөрсдийн хөрөнгө, нөөцийг хамгаалахад туслах, мэдээлэлд тулгуурласан байгууллагын хандалтын бодлогыг бий болгох чадамжтай хэрэгсэл юм.
Office 365, Azure-н салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох Azure AD нь аюулгүй байдал, бүтээмж, төхөөрөмж хоорондын удирдлага, өгөгдөл, аппликэйшн, болон дэд бүтцийн удирдлагыг улам сайжруулж өгдөг. Azure AD нь клауд орчин, гар утас, он-сайт аппликэйшнүүдэд зориулан бүтээгдсэн юм.
Ай Ти Зон Компани нь Microsoft брэндийн албан ёсны дистрибьютерээр 2013 оноос эхлэн тасралтгүй ажиллаж буй бөгөөд лиценз, програм хангамжийг найдвартай нийлүүлэн ажиллаж байна.
Албан ёсны дистрибьютер
Ай Ти Зон ХХК
Azure үйлчилгээ нь клауд технологиор дамжуулан мэдээллийн технологийн нэмэлт боломжийг өргөн цар хүрээнд түгээхээд зориулагдсан үйлчилгээ бөгөөд Microsoft корпорациас 2008 онд анх танилцлуулсан юм. Тус үйлчилгээг Могул Сервис Энд Саппорт компани Монголд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.
Албан ёсны үйлчилгээ үзүүлэгч
Могул Сервис энд Саппорт ХХК
AZURE ЭКСПЕРТТЭЙ ХОЛБОГДОХ
Ай Ти Зон компанийн клауд үйлчилгээний стратегийн түнш Могул Сервис Энд Саппорт компани нь Microsoft корпорацийн Azure клауд үйлчилгээг Монголд албан ёсоор хүргэн ажиллаж байна.
Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Утас: +(976) 7731-2424
Имэйл: crm@itzone.mn, support@itzone.mn
Вэб: www.itzone.mn, www.mogulss.mn